Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд “хүн дутуу нойртой явах тусам санах ой мууддаг” гэсэн тайлбар хийжээ. Тус их сургуулийн эрдэмтэд нэгэн туршилт хийсэн байна. Сайн дураараа оролцогч хүмүүсийг 2 хувааж, эхний группыг нэг өдөр унтуулахгүй, харин нөгөө групыг 5 цагаас бага хугацаанд унтуулсан байна. Хянагчид маргааш нь хариу өгчээ. Нойргүй хоносон баг 2-3 өдрийн өмнө юу болсныг санахгүй байсан бөгөөд тархи ажиллах чадвар нь буурсан байсан.
Харин 2 дахь баг зүүдээ санахыг оролдовч чухам юу зүүдлэснээ огт санаагүй аж. Ингэснээр хүн бага унтах тусам биенд нь болон тархинд нь муу нөлөөлдөг байна.
Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байх ёстой. Харамсалтай нь технологи хөгжих тусам дэлхийн ихэнх хүмүүс дутуу нойртой явах болсон бөгөөд улмаар диабет, гипертонийн өвчин тусах нь ихэссээр байна.