• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 27
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

Хэцүү То ван хэмээх хочтой сурган номлогч Тогтохтөр

by admin
2023-05-13 10:22
in Үндэстэн
414
Хэцүү То ван хэмээх хочтой сурган номлогч Тогтохтөр
SHARETWEET

Боржигон овогт ван Бат Очирын Тогтохтөр нь хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь, “Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал” хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бөгөөд Чингис хааны алтан ургаас гаралтай тухайн үеийн өндөр хэмжээний сэхээтэн соён гэгээрүүлэгч байж ард олондоо То ван хэмээх нэрээрээ алдаршжээ. То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа. Тэрбээр 1797 оны 9-р сарын 15 нд Сэцэн хан аймгийн Илдэн хошууны нутаг, “Сангийн далай” гэдэг газарт, засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд хэбэй ван, 1859 онд Сэцэн хан аймгийн чуулган даргаар томилогджээ. Дэлхийн хөгжлийн түүхийг сөхөн үзвээс орон бүрийн хөгжил цэцэглэлтэнд, тэрхүү улс гүрний сурвалжит язгууртан, сэхээтнүүд томоохон үүрэгтэй болох нь бэлхнээ харагддаг билээ.

Тэрбээр монгол, манж, төвд, хятад хэл бичиг сайн эзэмшин, гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлтэн, эх оронч болтлоо өөрийгөө гэгээрүүлжээ. Түүнчлэн үе уламжлан газар тариалан эрхэлж их туршлагажсан урд хөршид тариа будаа тарих тухай То вангийн сургаал шиг эдийн засгийн цэгцтэй бүтээл урьд нь гарч байсангүй. Тэрбээр энэ бүхнээ нэгтгэн цэгцэлж Монгол Улсын эдийн засгийн суурь болсон бэлчээрийн мал аж ахуйн сонгодог арга ажиллагааг багтаасан Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаалаа 1853 онд туурвижээ. То ван энэ сургаалдаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ухааныг арвилан хэмнэх ухаантай хослуулан тавьсанд уг бүтээлийн ач холбогдол орших юм. Үүнд малчин хүний хүнсэнд хэрэглэх зүйлийн хэмжээ хязгаараас авахуулаад өмсөх хувцасны чанар чансаа, үнэ өртөгийг хүртэл нарийн заасан нь бий. Түүнчлэн талын цагаан зээрийг нутагшуулах, Буйр нуур, Халхголын загас бариулах, жимс ногоо түүлгэх, будаа тарьж тээрэмдэн гурил хийлгэх, орон нутгийн ургамал ашиглан цай боловсруулан айл өрхүүдээ хангах, алт олборлох зэрэг үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж, алт мөнгөний дархан, оёдолчин, хивсчин, сийлбэрчин, уран зураач, уран барималч, чулуучин, төмөрчин зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэн, гар урлалыг тусгайлан хөгжүүлж байсан нь өнөөгийн бидний эрхэмлэн байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ байв. Тэрбээр авьяастай л бол лам хар гэлтгүй даалгавар өгч ажиллуулан, жил бүр хийсэн ажлыг нь шалган тэргүүн сайн, сайн, дэд сайн, дунд, адаг зэрэг олгож нягт, хичээнгүй, чадамгай, зоригт, шударга цол шагнаж, газар тариалан гар үйлдвэрлэл хоёрын алиныг билчээрийн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлж болох ирээдүйтэйг урьдаас нарийн тунгаан үздэг байжээ. Иймээс Халхголын үржил шимтэй хөрсийг даган газар тариалан эрхэлдэг иргэдийг өөрийн нутагт үй олноор суурьшуулахыг үл зөвшөөрдөг байсан төдийгүй тараан суулгах шаардлага тавьж байв.

То ван сургаалдаа, хүн болж төрсөн цаг мөчөөс нь эхлэн хүүхдийг төлөвшүүлэн, монгол арга ухаанд сургах, улмаар монгол өрх гэрийн аж ахуйн ажил, ам бүлийн хүмүүсийн хөдөлмөрийн нарийн хуваарь дээр үндэслэдэг болохыг онцлон заагаад, нүүдэлчин өрхийн оюун санааны болон материаллаг баялагийн хуримтлалыг бий болгоход хүн бүрийн идэвхтэй оролцоо нэн чухал болохыг шинжлэх ухааны үндэстэйгээр номносон байдаг. Тэрбээр хүмүүсийн аж амьдрал ямар төвшинд байх нь хувь хүмүүний эдийн засгийн ухаарал, хүмүүжлээс шууд шалтгаалдаг болохыг онцолж, “Хоосроно гэдэг эртний зүйл, гэвч энэ нь ном бурхантай төрсөн их буяныг үзвээс гол төлөв ухаан санаа барагдаж, залхууран хойргошсоор хамаг үйл хождож, ажил төрөл үгүйгээс хохирох болно. Хоосрохуйд эхлээд ухаан барагдана. Ухаантай хүн хоосрох гэж бэрх. Одоо ухаан барагдсан хүнд ухаан зааж тэнхрүүлэх хэрэгтэй” гэж сургасан байна. То ван сургаалаа төрөлжүүлэн 5 бүлэг болгон хуваасан байх ба энэ нь, эцэг эхийн сургаал, бурхан номын сургаал, лам багшийн сургаал, ноёд дээдсийн сургаал, ахас ихэсийн сургаалаас бүрддэг ажээ. То ван цэвэр ариун байхыг туйлаас эрхэмлэхдээ, айл нүүхдээ бууцаа хэрхэн цэвэрлэснийг хошуу ноёны хувьд эрээлэлгүй биечлэн шалгаж, байгаль дэлхийг бохирдуулсан аваас зохих зэмлэл ноогдуулан цэвэрлүүлдэг байв. То ван сурвалжит язгууртан удам угсааны хүн байсны хувьд богд Жавзандамба хутагтад бараа болон гадаад оронд удаа дараа явахдаа, бусад орны аж байдлаас судлан, нилээд зүйлийг ойлгож авсан байна. Өөрийгөө ийнхүү бололцооны хирээр гэгээрүүлэх явцад То ван үндэснийхээ соёл боловсролыг хөгжүүлж, ард олноо соён гийгүүлэхэд үнэлж баршгүй их зүйл бүтээсний дотор 1864 онд 123 үсэгтэй “Оюун билгийн сургаал оршвой” нэртэй монгол бичгийн их цагаан толгойг зохиосон байна.

То ван тухайн үедээ шашны урсгалыг зөв гольдролд нь оруулж, сэргээн хөгжүүлэх талаар ихээхэн чармайн ажиллаж, жалгын нэг тарсан хошууныхаа лам нарын тоог 30 хүртэл цөөрүүлэн, зөвхөн номтой сайн лам нарыг цуглуулан, хошууны төвд суулгах болсон ба айлын ганц хүүг лам болгохгүй журам тогтоожээ. Судар номыг төвдөөс монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг зохион байгуулахдаа, өөрөө ч энэ ажилд биечлэн оролцож, улмаар барлан олшруулаад, сүм хийдэд тарааж байв. Энэ нь бурханы номыг хэн бүхэнд үл ойлгогдох харийн хэл дээр унших, хий хоосон цээжилж, олон түмнийг мухар сүсэгт автахаас сэргийлэх зорилготой байв. Түүнчлэн гадаадаас ховор чухал судар ном ихээр оруулан, халхын сүмдээ хаалга цонхгүй дугана, бурхан шүтээн бариулснаар хошуундаа төдийгүй аймгаараа өөрийн гэсэн шүтэх шүтээнтэй болгожээ. Хошууны төв Тамсагбулагт 300 хүүхдийн сургууль байгуулан, түүнд зөвхөн ихэс дээдсийн хүүхдүүдийг сургаад зогсохгүй, энгийн ард олны үр хүүхдийг нэгэн адил хамруулжээ. Энэ сургуульд То вангийн зохиосон Их цагаан толгой буюу Оюун билгийн сургаал оршвой номыг нь сурах бичиг болгон ашиглаж байв. Урлаг соёлоо дээдлэн хүндэлж байсны нэг жишээ нь, монгол түмний үндэсний их баяр наадмын агуулгыг улам баяжуулан, урлаг спортын театарчилсан тоглолт болгон өргөжүүлсэнд оршино. Баяр наадам эхлэх, хурдан морины гараа бариа, хүчит бөхийн барилдаан эхлэх төгсөх, наадам өндөрлөж, асрын ам нийлүүлэх зэрэгт дуу хөгжим, бүжгийн дэгийн найм, найман багачуудаас гадна наадамчин олон бүгдээрээ “Үлэмж чанар”, “Адис төгс багш лам”, “Асрын өндөрт”, “Эртний цагаан буян” зэрэг дуунуудыг дуулдаг байв. Мөн Богдын өргөөнд То вангийн зохиосон “Гүрбазар” гэдэг дуу нийтээр дуулдаг байлаа. То вангийн хошууг одоо ч хурдан морины угшилтай, сайн дуучидтай, бөх сайтай, олон сайн эрдэмтэн сэхээтнүүдтэй гэж ярьдагийг түүний ажил үйлсийн үргэлжлэл, үр дүн гэж үнэлж болох талтай. 1994-1999 онд То вангийн нутагтаа бүтээлгэсэн их бурханыг сэргээн аравнайлснаар нэгэн бүтэн жарны турш хаагдаж байсан энэ нутгийн сүсэгтэн олны сүсэг бишрэл дахин сэргээгдсэн байна.

То ван нэг ажлыг хийхдээ нөгөө ажлыг хамтад нь амжуулж байхыг сургасан байна. Тэрбээр гадаад, дотоодын олон газраар ийн явахдаа сайн сайхан юм бүхнийг бүтээлч мэлмийдээ шингээж, оюун ухаандаа тунгаадаг байжээ. Орон нутагтаа түүний цогцлуулан бүтээсэн гайхамшигтай сайхан орд харш, сүм дуганы уран гоёмсог хийцээс энэ нь тодорхой байв. То ван Лхас, Утай, Гүмбэн шиг үзэсгэлэнт сайхан барилга байшинг монголын зах хязгаар нутагт өөрсдийн хүч оюунаар байгуулжээ. Энэ их цогцолборуудыг бүтээн босгоход тохиолдсон бэрхшээлийг эрдэм мэдлэг, тал бүрийн ажлын туршлага, хэрсүү ухаанаар даван туулсан сэтгэлийн их тэнхээтэй, өөртөө итгэх нугарашгүй итгэлтэй, бэлэнчлэх сэтгэлгээгүй, хүний оюуны их нөөцийг бодитойгоор үнэлж ашиглаж чадцаг гарамгай удирдагч болохоо харуулсан байна. Халх голын үзэсгэлэнт дэнжийг дэрлүүлэн түүний бүтээлгэсэн найман аюулаас аврагч, өрөвч нигүүлсэнгүй Жигважиджав Жанрайсиг их бурханыг сэргээхээр хэдэн жил үргэлжилсэн их ажлын явцад, Буйр нуурын болор элс ба тунамал чулууг тосон шавраар барьцалдуулан, барилгын чулууг талын аргаар бэлдэж байсан нь тогтоогдсон байна. То ван 1834- 1866 онд Тамсагбулагт Соёлыг бадруулагч сүм, ноёны суух ордон, Утай таван уул зэрэг хачин сонин барилга баримал, хиймэл нуур уул бариулсан байна. Утайн таван уулыг босгохдоо ургамлын үндсийг шороотой хольж барьцалдуулан нуралтаас хамгаалжээ. Энэ нь То ван хөрсний эвдрэл гулсалт үүсэхээс урьдчилан сэрэмжилсэн хэрэг байна. Сүм дугана, орд харш барих, тэдгээрийн чимэглэлийг урлахдаа хус модны нүүрс бэлтгэж, байгалийн зос будаг ашигласан байна. Их бурханыг холимог тэгээр бүтээлгэснийг бодоход То ван тэр болгон урьд хүний хийсэн бэлэн зэлэн зүйл ашиглахыг урьтал болгодоггүй байжээ. Нэг үгээр хэлэхэд То ван тал бүрийн уламжлалт ухаанаар боловсорсон монгол инженер хүн байжээ.

Тэрбээр эх болсон онгон дагшин газар нутгаа дээдийн дээд шүтээн болгон хайрлаж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах явдлыг түүний баялагаас авч ашиглахаас эрхэмд тавьж байв. Ийнхүү Монгол улс төрийн тусгаар тогтнолоо манж гүрэнд түр алдаж монгол хүн мориноосоо салсан мэт хүнд цаг үед, халхын дорнод хязгаар нутагт суут их хүн ван Тогтохтөр өөрийн үйл ажиллагааг явуулж, нийгэм эдийн засгийн шинэчлэл хийхийг зорьж байжээ. То вангийн эрх зүйн хувьд манжийн төрийн эрхшээлээс гарах гэсэн оролдлого, алтан ургийнхаа онгоныг мөнхлөн дархалж байсан Хулд /Дархан/ уулыг үхрийн ширээр хэмжин буцааж авсан, манжийн олон төрлийн албан татвараас эдийн засгийн аргаар бүрмөсөн ангижрах гэсэн оролдлогууд, Сангийн далайд хүнсний давс ургуулсан, Буйр нуурын загасыг үржүүлэн, тариа тариулж хүнсэндээ хэрэглэх болсон хийгээд дорнод хязгаар нутагт байнга гарч байсан тэр үеийн газар нутгийн маргаан, энэ бүхэн то вангийн эх орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө хийж байсан тэмцлийн хувилбаруудын яруу тод жишээ баримт юм. Үүгээрээ То ван цогтой эх оронч, үндэсний баатар гэж үнэлэгдэх гавьяатай хүмүүсийн нэг болой.

То ван Бээжинд шадарт яваад буцах замдаа 1868 оны 4-р сарын 6 нд учир битүүлэг шалтгаанаар насан эцэс болжээ. То вангийн эх орныхоо тусгаар тогтнол, ард олныхоо сайн сайхны төлөө хийсэн ажил үйлс, шинэтгэлийн үйл ажиллагаа нь хичнээн дэвшилтэт байсан ч, монголыг эрхшээж байсан манжийн засаг төрийн бодлогын эсрэг чиглэж байснаас ямарч дэмжлэг авч байгаагүй, харин ч шахалт хавчлагатай байнга тулгарч ирсэн байна. Түүнчлэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед То ван амьд байсангүй. 1921 оны Ардын хувьсгалын үзэл баримтлал нь ангич намч зарчимд тулгуурлаж байснаас түүнийг феодал ангийн гаралтай, язгууртан сэхээтэн байсан гэж үзэн, То вангийн үйл ажиллагааг хөхүйлэн, төдийлөн нарийн сайн гаргаж ирээгүй юм. Үүнээс үндэслэн, урьд Монгол улсын түүхэнд То вангийн тухай төдийлөн нарийн тусгагдаж байсангүй. Гагцхүү 1990 оны ардчилсан хувьсгалын уур амьсгалаар То ван судлалыг бие даалган хөгжүүлэх бололцоо нөхцөл бүрдэн, Монгол судлалын шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болон нарийн судлах болжээ.

ShareTweet

Related Posts

Наро Банчэн хутагтын хүрээний туурь
Түүх, уламжлал

Наро Банчэн хутагтын хүрээний туурь

2026-09-02 18:06
Бэрийн хэл буюу цээрийн хэл
Түүх, уламжлал

Бэрийн хэл буюу цээрийн хэл

2026-06-30 13:09
Мөнх оршихуй буй Наран, Саран
Онцлох мэдээ

Мөнх оршихуй буй Наран, Саран

2026-05-05 07:58
}

Шинэ мэдээ

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай