• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2025 он 10 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

    А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

    Дамбадаржаа дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай байна

    Дамбадаржаа дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай байна

    Нийт шүүгчийн III чуулган эхэллээ

    Нийт шүүгчийн III чуулган эхэллээ

    “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2025” болно

    “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2025” болно

    Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ

    Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ

    Бямба гаригт нийтийн тээврийн дараах 43 чиглэл өөрчлөгдөнө

    Дараах таван чиглэлийн автобусны маршрутыг өнөөдрөөс түр өөрчилнө

    Дундаж цалингийн хэмжээ 2.7 сая төгрөг байна

    Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

    Х.Нямбаатар: Ирэх сарын 1-нээс өмнө нийслэлээс малаа гаргахгүй бол нэг адуунд 1 сая төгрөгийн торгууль ногдуулна

    Х.Нямбаатар: Ирэх сарын 1-нээс өмнө нийслэлээс малаа гаргахгүй бол нэг адуунд 1 сая төгрөгийн торгууль ногдуулна

    Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ

    Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ

  • Улс төр
    Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье

    Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье

    ТББХ ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хуралдахаар болж, өндөрлөлөө

    ТББХ ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хуралдахаар болж, өндөрлөлөө

    Ц.Сандаг-Очир: Бортээгийн ордын лиценз одоо хэнд байна вэ. Амарбаясгаланд уу, “Админерал” компанид уу?

    Ц.Сандаг-Очир: Бортээгийн ордын лиценз одоо хэнд байна вэ. Амарбаясгаланд уу, “Админерал” компанид уу?

    Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зуржээ

    Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зуржээ

    Г.Даминням: Ажил авахад экспорт гацсан,  оффтэйк гэрээний нүүрсийг л хилээр гаргаж байсан

    Г.Дамдинням: ОХУ ямар ч нөхцөлд манайхыг шатахуунаар таслахгүй гэсэн, ард иргэд тайван байгаарай

    Г.Занданшатар: Зохиомлоор хомсдол үүсгэж буй шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцал

    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг байнгын хороогоор хэлэлцэнэ

    С.Цэнгүүн: Хүүхдийн мөнгөнд тараасан 3.9 их наяд төгрөгөөр 600MBт цахилгаан станц барьж болох байсан

    С.Цэнгүүн: Хүүхдийн мөнгөнд тараасан 3.9 их наяд төгрөгөөр 600MBт цахилгаан станц барьж болох байсан

    Эмч нарын цалин нэмэх асуудлыг судалж, бодит боломжоо ярилцан, гарц шийдэл хайхаар тогтлоо

    Эмч нарын цалин нэмэх асуудлыг судалж, бодит боломжоо ярилцан, гарц шийдэл хайхаар тогтлоо

    У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

    У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

    Төвбанкны алдагдал 7.5 их наядад хүрэхэд юу нөлөөлөв

    Төвбанкны алдагдал 7.5 их наядад хүрэхэд юу нөлөөлөв

    Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхлэхээр боллоо

    Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхлэхээр боллоо

    Rio Tinto компанийн дараагийн Гүйцэтгэх захирлаар Монгол хүн томилогдох уу?

    Rio Tinto компанийн дараагийн Гүйцэтгэх захирлаар Монгол хүн томилогдох уу?

    Улаанбуудайн гурилын импорт I улиралд 2.7 дахин өсжээ

    Улаанбуудайн гурилын импорт I улиралд 2.7 дахин өсжээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

    С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

    Н.Энхбаяр: Өндөр Гэгээн бол Монголын тусгаар тогтнолыг өвөрмөц аргаар авч үлдсэн хүн

    Н.Энхбаяр: Өндөр Гэгээн бол Монголын тусгаар тогтнолыг өвөрмөц аргаар авч үлдсэн хүн

    Сэлэнгийн Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ

    Сэлэнгийн Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ

  • Дэлхий дахинд
    Оросын довтолгооны улмаас Киевт цахилгаан тасалдлаа

    Оросын довтолгооны улмаас Киевт цахилгаан тасалдлаа

    Трампын дүрс бүхий 1 долларын зоос гаргана

    Трампын дүрс бүхий 1 долларын зоос гаргана

    Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ

    Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ

    Шон “Дидди” Комбст 4 жил 2 сар хорих ял оноолоо

    Шон “Дидди” Комбст 4 жил 2 сар хорих ял оноолоо

    Хятадууд дэлхийн хамгийн өндөр гүүрийг барьж дуусчээ

    Хятадууд дэлхийн хамгийн өндөр гүүрийг барьж дуусчээ

    Орчин үеийн хүн (хомо сапиенс) тооцоолсноос ч өмнө үүссэн болохыг тогтоов

    Орчин үеийн хүн (хомо сапиенс) тооцоолсноос ч өмнө үүссэн болохыг тогтоов

    Францын ерөнхийлөгч асан Саркози 5 жилийн хорих ял сонслоо

    Францын ерөнхийлөгч асан Саркози 5 жилийн хорих ял сонслоо

    Европын томоохон нисэх буудлуудын систем кибер халдлагад өртөж, нислэгүүд цуцлагдлаа

    Европын томоохон нисэх буудлуудын систем кибер халдлагад өртөж, нислэгүүд цуцлагдлаа

    Трамп аутизмд вакцин, өвчин намдаагч эм буруутай гэсэн бол мэргэжилтнүүд түүнийг үгүйсгэв

    Трамп аутизмд вакцин, өвчин намдаагч эм буруутай гэсэн бол мэргэжилтнүүд түүнийг үгүйсгэв

  • Эрүүл мэнд
    Ж.Чинбүрэн: Таны уудаг эмийг аль эмийн санд, хэдээр худалдаж байгааг иргэд хянах боломж бүрдлээ

    Ж.Чинбүрэн: Таны уудаг эмийг аль эмийн санд, хэдээр худалдаж байгааг иргэд хянах боломж бүрдлээ

    Хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлдэг болно

    Хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлдэг болно

    Эмнэлгүүд нэмэлт санхүүжилт авахын тулд хуурамч өвчний түүх бичсэн зөрчил илэрчээ

    Эмнэлгүүд нэмэлт санхүүжилт авахын тулд хуурамч өвчний түүх бичсэн зөрчил илэрчээ

    Эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны санхүүжилтийг түр хугацаагаар зогсоожээ

    Эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны санхүүжилтийг түр хугацаагаар зогсоожээ

    “Хөвсгөлийн Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж, аймагт орох, гарах хөдөлгөөнийг 10 хоног хаажээ

    ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна

    Сүхбаатарын талбайд бямба гарагт эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө

    Ойрын хавьтал болсон 34 хүний шинжилгээнээс 22 нь эерэг гарчээ

    Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

    Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

    Д.Хулан: Цөсний чулуутай эсэхээ заавал тодорхойлуулах хэрэгтэй

    Д.Хулан: Цөсний чулуутай эсэхээ заавал тодорхойлуулах хэрэгтэй

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Н.Алтанхуяг түүхэн дэхь хамгийн микро Ерөнхий Сайд байсан…

    Х.Нямбаатар: Н.Алтанхуяг түүхэн дэхь хамгийн микро Ерөнхий Сайд байсан…

    Г.Занданшатар: Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй

    Г.Занданшатар: Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй

    Нарийн ногоог хөлдөөх болон хадгалах арга

    Нарийн ногоог хөлдөөх болон хадгалах арга

    Нэгэн эр таван өдрийн турш 9 метрийн гүнд усан доорх агуйд хоргодсоны дараа аврагджээ

    Нэгэн эр таван өдрийн турш 9 метрийн гүнд усан доорх агуйд хоргодсоны дараа аврагджээ

    Хонконгийн 17 настай сурагч хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх AI бүтээжээ

    Хонконгийн 17 настай сурагч хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх AI бүтээжээ

    Далд ухамсар хэлсэн, бодсон бүхэнд чинь үнэмшдэг

    Далд ухамсар хэлсэн, бодсон бүхэнд чинь үнэмшдэг

    Apple iPhone 17-гоо танилцууллаа

    Apple iPhone 17-гоо танилцууллаа

    Өглөөний цай: Зөөхийтэй талх

    Өглөөний цай: Зөөхийтэй талх

    Хилэнцийн нөхөр толгойндоо эвэртэй, архирч айлгасан дүрээр бидэн рүү ирэхгүй…

    Хилэнцийн нөхөр толгойндоо эвэртэй, архирч айлгасан дүрээр бидэн рүү ирэхгүй…

No Result
View All Result

Эх оронч үзэл гэж юу вэ?

by undesten
2016-03-01 10:14
in Фото
0
SHARETWEET

\"\"

Patriotism буюу бидний Монголчуудын хэлж заншсан \”Эх оронч үзэл” гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр юм. Үгийн уг гарал нь patris гэсэн грек үгээс үүсэлтэй бөгөөд Эцэг гэсэн утгатай. Монголчууд ахуй амьдралдаа тэнгэр эцэг, газар ээж гэж сэтгэдэг байсантай холбоотойгоор төрөлх нутгаа \”эх орон” хэмээсэн байж болох юм. Улс үндэстэн бүр соёл, шашин шүтлэг, сэтгэлгээний арга нь өөр өөр байдагтай нэгэн адил тэд \”патриотизм”гэж ярихдаа дэндүү өөр өөр утга санаа агуулдаг байна.

Заримдаа патриотизмыг үндэсний үзэлтэй утга дүйцүүлэн хэрэглэх явдал байдаг ч үндэсний үзэл нь эх оронч үзэлтэй холбоогүй. Эртний грекүүд эх оронч үзлийг үндэстэн-улс гэхээсээ илүүтэй хэл, шашин шүтлэгтэй холбон авч үздэг байжээ. Хиндү хэл дээр гарсан эртний Рамаяна туульд Janani Janma Bhoomischa Swargadapi Gariyasi гэж хэлснийг монголчилбол Эх, Эх орон нь тэнгэрээс аугаа гэсэн утгатай юм. Хиндү үндэстний хувьд энэ нь эх оронч үзлийн суурь дэвсгэр болдог. 18 дугаар зууны Сэргэн мандалтын үед эх оронч үзлийг үндэсний үзлээс тусдаа ер нь хүмүүн төрөлхтөнд буян үйлдэх үзэл гэж тайлбарлаж байсан. 19 дүгээр зуунд үндэсний үзлийн нөлөөн дор эх оронч үзэл нь бусдын өмнө хариуцлага хүлээх зарим нэг хувирсан агуулгатай болсон байдаг. Энэ утгаараа эх оронч гэх үзэл нь космополитанизмд дөхүү ч үзэл мэт болж хувирсан.

Зарим шашин өөрийн шашны үнэлэмжийг эх оронч үзлээс дээгүүр гэж ойлгох явдал бий. Үүний хамгийн том жишээ нь Энэтхэг, Израйль юм. Өөр бусад орнуудад ч тухайлбал, АНУ-д амьдарч байгаа еврей, католиг, ислам шашин шүтэгчид үндэстэн гэхээсээ шашиндаа үнэнч байдаг. Америк, Английн католиг шашинтнууд өөрийн үндэстэн гэхээсээ Ватиканд үнэнч байдаг. Тэдний хувьд шашиндаа үнэнч байх нь нэг ёсны \”эх оронч үзэл” юм. Шашны үнэлэмж хийгээд эх оронч үзлийн талаарх ойлголтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Бушийн нэгэн сэтгүүлчтэй хийсэн ярилцлага их сонирхолтой юм. Сэтгүүлч Шерман эцэг Бушд түүний сонгуулийн сунгаанд өрсөлдөх явцад дараах асуулт тавьж хариулт авчээ. Асуулт: Та америкийн атеистүүд (шашингүй хүмүүс)-ийн саналыг авахын тулд юу хийх вэ? Хариулт: Би шашингүй хүмүүстэй хэрхэхээ сайн мэдэхгүй байна. Миний хувьд Бурханд итгэнэ гэдэг бол чухал асуудал юм. Асуулт: Та шашингүй америкчүүдийн эх оронч үзэл, тэдний иргэн байх тэгш эрхийг мэдээж хүлээн зөвшөөрнө биз дээ? Хариулт: Үгүй ээ, Шашингүй хүмүүсийг эх оронч байтугай, иргэн гэж үзэх ёстой гэдгийг би мэдэхгүй юм байна. Энэ үндэстэн нэг л бурханы дор амьдарч байгаа. Эцэг Бушийн дээрх ярилцлагын дараа шашингүй америкчүүд ихэд уурссан байдаг. Энд шашинтай байх, шашингүй байх тухай асуудал нь төдийлөн сонин биш юм. Хамгийн гол нь эх оронч үзлийг шашны үнэлэмжээр тодорхойлж байгаа нь сонин юм.

Та шашиндаа үнэнч биш л бол эх оронч биш л гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл эх оронч үзлийг америкчүүд шашны үнэлэмжээс салгахгүй байна. Үүнтэй нэгэн адил хуучин социалист гэгдэж байсан орнуудад эх оронч үзлийн тухай ярихдаа шашны биш юмаа гэхэд үндэсний үзлийг биш социалист үзлийг, \”пролетарийн интернационализм”-ын үзлийг агуулдаг байжээ. Социализмын тугийг даян дэлхийд мандуулах тийм л хүн жинхэнэ эх оронч гэж үнэлэгддэг байлаа. Үүний хамгийн тод жишээ бол хүний нутагт зэвсэгт тэмцэл өрнүүлж явсан эх оронч Че Гевара юм. Түүний хувьд эх оронч үзэл гэдэг бол социалист хувьсгалыг бусад орнуудад түгээх явдал байсан юм. Эх оронч үзэл дайн, тэмцэл тулалдааны үед хамгийн их оргилж тайван цагт унтаа байдалтай болдог зүй тогтлыг эрдэмтэд ажигласан байна. Магадгүй үүнтэй холбоотойгоор монголчууд \”эх оронч үзэл”-ийн тухай ярихдаа цэрэг, эх оронч үзэл гэж тодотгол өгдөг нь санамсаргүй зүйл биш бололтой.

Үндсэрхэг үзэл гэж юу вэ?

Үндэсний үзлийг ярих үед түүнтэй сөргүүлэн үндсэрхэг болон үндсэрхэх үзлийг тавих нь элбэг. Эдгээрийн хоорондын ялгааг жирийн иргэд, олон түмэн сонгогчид тэр бүр ялгаж зааглаж чаддаггүй.

Үндсэрхэг үзэл бол өөрөөсөө ялгаатай харийн буюу үл танигдахуйгаас хэт айх үзэн ядалтын сэтгэл юм.

Гадаадын хэллэгээр түүнийг ксенофобия гэх бөгөөд харийнхнаас хорсон айх гэсэн грек нийлмэл үгнээс гаралтай ажгуу. Ихэвчлэн гаднах төрх байдлаараа эрс ялгаатай өөр овог аймаг, угсаа гаралтан, зочин гийчдийн соёлын болзошгүй аюул заналаас айж ичих, зугтах хандлага юм. Сэтгэл зүйн хувьд өргөн утгаар нь тайлбарлавал ксенофобия бол аливаа харийн зүйлээс айх айдас.

Гарал үүсэл, шашин шүтлэг, итгэл үнэмшил, зан заншил, аж төрөх ёс, хэл зэрэг аливаа нэгэн шалгуур үзүүлэлтээр өөрсдөөсөө зааглан харийнхнаас жийрхэх үйлдлийг агуулдаг. Үндсэрхэг үзэлтэн итгэл үнэмшлээрээ ямар нэг байдлаар гадаадын иргэд, эсхүл цагаачлагчдыг онилж давшилдаг. Ялангуяа олон зуун жил хаяа нийлж амьдарсан болон олон зуун жил дайтаж нэг нь нөгөөгөө эзэлж явсан улс үндэстний эсрэг өширхөл хүчтэй байдаг. Нөгөөтэйгүүр өөрийн хэл, бичиг зэргийн цэвэр байдлыг хамгаалах гэсэн эрмэлзлээр соёлын үндсэрхэг үзэл гарах нь бий.

Үндсэрхэг үзэл нийгэмд үүсэх олон учир шалтгаан байдаг. Хүчирхэгжиж буй томоохон улс орнууд, ялангуяа хөрш үндэстнүүдийн өсөлт, глобалчлал, их гүрнүүдийн геополитикийн стратегээс айх айдас үндсэрхэг үзлийг дэвэргэх үндэс суурь болж өгдөг.

Орчин үеийн нийгмийн задрал, эмх замбараагүй байдал, олигархиуд болон ард түмний хоорондын үл ойлголцол, нийгмийн ядуурал, хил дамнасан гэмт хэрэг үндсэрхэг үзэл газар авах шимтэй хөрс болж байна. Улс орноо зөв хөгжүүлэх үндэсний үзлийн хэрэгцээ шаардлагыг энгийн ухамсрын түвшинд мэдрэмжээрээ бүдүүн тоймоор ойлгохдоо үндсэрхэг үзэл хэмээн ойлгох нь түгээмэл. Үндэсний соёл, уламжлалаа сэргээх гэсэн урлаг соёлын сэхээтний эгнээнээс үндсэрхэг үзлийг дэвэргэх сэтгэлгээ оргилж байдаг.

Өнөөг хүртэл эх оронч интернационалч үзлээр далайлган үндэсний үзлийг үндсэрхэх харгис үзэл хэмээн дарангуйлж ирсэн нь үндэсний үзэл бус харин үндсэрхэг үзэл газар авах гол шалтгаан юм.

Үндэсний үзлийг аливаа нийгэм, ямар ч дэглэмийн үед адалж үздэг нь түүхийн үнэн юм. ​Монголд ардчиллын гэх өнөө үед ч үндэсний үзэл хумиастай хэвээр харин үндсэрхэг үзэл дэлгэрэх хандлагатай байна. Монголын үндсэрхэг үзэл ихэвчлэн синофобия буюу хятадыг үзэн ядах үзлийн хэлбэртэйгээр өрнөж байна. Хил гааль чөлөөтэй болж, хятад иргэд олноор суурьшин ажиллаж амьдрах болсноор байгалийн баялаг, газар шороо, нутаг усаа алдах бий гэсэн айдас хүйдэс ихсэж байна. Ханз бичигтэй самбар, хаяг шошготой тэмцэх хэлбэрээр илэрсэн. Түүнээс дутахааргүйгээр русофобия буюу оросоос айх үзэл бий.

Социализмын жилүүдэд түүхэн аугаа их уламжлалаараа бахархах, шашин шүтлэгээ чөлөөтэй шүтэх, улс орноо хөгжүүлэх уламжлалаа сэргээхээр зүтгэгч нам төрийн зүтгэлтэн, урлаг соёлын төлөөлөгчдийг \”Чингэс ба түүний залгамжлагчдын байлдан дагуулагч түрэмгий бодлогод ангич биш байрнаас үнэлэлт өгч, магтан сайшаагч үндсэрхэх үзэлд автагдан дэлгэрүүлэгчид” хэмээн тас цохиж байлаа. Энэхүү хязгаарлалт үгүй болсон ардчиллын жилүүдэд оросоос айх шинжтэй үндсэрхэг үзэл дэлгэрсэн. Түүнчлэн глобалчлалын далбаагаар элдэв төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн, хүний эрх, жендерийн асуудал, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай, барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, христийн шашны урсгалуудаар түрэн орж ирж буй өрнийн соёл, капитализм, ардчиллын түрэлт уламжлалт соёл иргэншилд аюул занал учруулах вий гэсэн болгоомжлолтой үндсэрхэг үзэл цухуйж эхэллээ.

Эдгээр үзэгдэл, үйл явц Монголд үндсэрхэг бус, харин үндэсний үзлийг жинхэнэ ёсоор түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгамдаж буйг илтгэн харуулж байна. Монголчуудын нацизм, фашизмаас зайлхийх, үзэн ядалт, дээрэнгүйлэл, дарангуйлал, үндэстэн хоорондын мөргөлдөөн, харийн халдлага аюулаас сохроор айж эмээхийн эсрэг арга зам бол үндсэрхэг үзэл биш, харин үндэсний үзэл байх юм.

Пан-Монголизм

13 дугаар зуунд их эзэн Чингис хаан ертөнцийн талыг байлдан дагуулж Их Монгол улсаа байгуулж байсан нь дэлхийн түүхэнд тэмдэглээстэй. Тэр цагаас хойш Их Монгол улс задран бутарсаар 20 дугаар зууны эхэн гэхэд Манжийн дарлалд байгаа Хаант Оросын нөлөөлийн бүсэд илүүтэй хамаарах Гадаад Монгол үлдсэн байлаа. 1911 онд гадаад Монгол тусгаар тогтнолоо зарласан юм. Гадаадын түүхчид Богдын Засгийн газар эхэндээ гадаад болон өвөр Монголыг нэгтгэх бодолтой байсан, тиймдээ ч Өвөр Монгол руу цэргээ илгээж, тэр үед хаант Орос Японтой Монголоос болж муудалцах сонирхолгүй байсан тулд Богдын Засгийн газар төдий л удалгүй Өвөр Монголоос цэргээ гаргасан гэж бичдэг.

1919 онд япончууд Өвөр Монголын хойт хэсгээр атаман Семеновын удирдлага дор Пан Монголын хөдөлгөөн гэгчийг байгуулах гэж оролдож байсан байдаг. Энэ хөдөлгөөнийг Богдын Засгийн газар дэмжээгүй юм. Барон Унгерн мөн Пан Монголизмийг хөөрөгдөхийг эрмэлзэж байжээ. Барон Унгерн Оросын улаан армид бут цохигдсноор Пан Монголизмыг дэвэргэх явдал Монголд газар авсангүй. Ардын засагт Пан Монголизмын санаархал байсан гэх боловч Коминтернийн даралт шахалтаар замхарч 1920-оод оны дунд гэхэд бодлогын хувьд энэ үзэл замхарсан гэдэг. 1990 оны ардчилсан хувьсгалын дараахан зарим хүмүүс Пан Монголизмын санааг хуучин хэлбэрээр нь давтан цухуйлгасан, одоо ч тийм санааг давтах хүмүүс мэр сэр байсаар байгаа. Түүхэн талаас нь харахад Пан Монголизмыг санаачлагч нь монголчууд биш гадныхан нь байсан нь сонирхолтой. Мэдээж тэд монголчуудын үндэс угсаагаа гэх сэтгэл, цагийн аясаар үе үе бий болдог хөөрлийг хийрхэл болгож өөрсдийн бодлогод ашиглахыг оролдож байсан ч харин монголчууд түүнд автаагүй.

Чухамдаа үндэсний үзлээ сэтгэлдээ тээсэн ухаант буурлуудын хүчээр Монгол улс 20 дугаар зуунд тусгаар тогтнолоо олж авч тал бүрээр баталгаажуулсан юм Ер нь Пан хэмээх үзэл зөвхөн Монголчуудын түүхтэй холбоотой бишээ. Славян үндэстнүүдийн дунд Пан Славизм, Африкт Пан Африканизм, Европод Пан Европизм, Америкт Пан Американизм яригддаг боловч нэгээхэн ч цэгцтэй үзэл баримтлал болж чадаагүй зөвхөн нэг, хэл соёл, газар нутагт байрлах ард түмний сэтгэл, хөөрлийг л ашиглах гэсэн улс төрийн бодлогын хэрэгсэл болж ирсэн байна. Пан Монголизм бол үндэсний үзэл биш. Пан Монголизм үндсэрхэх үзэл ч биш. Хэрвээ энэ нэр томьёог зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол Пан Монголизм нь дэлхийгээр нэг тарсан монгол туургатнуудын хэл, соёлын харилцааг хөгжүүлж, баяжуулахтай холбоотой соёлын үндэсний үзэлд хамааруулан ойлгох хэрэгтэй юм.

Хоёрдугаар бүлэг. Үндэсний үзэл хөрш орнуудад

Өмнөх бүлэгт \”Үндэсний үзэл” хэмээх ойлголт эх оронч хийгээд бусад үзэл, ойлголтоос ялгаатай болохыг тэмдэглэсэн билээ. Энэ бүлэгт Үндэсний үзэл хэмээн яриад байдаггүй ч монголчууд бидэнд бурханаас заяасан хоёр хөрш, Орос, Хятадын үндэсний үзлийн тухай, 1990-ээд оноос гуравдагч хөршөө гээд байх болсон Америкийн эх оронч үзлийн тухай Та ойлголттой болно.

Оросын үндэсний үзэл

Өнөөгийн Оросын үндэсний үзлийн талаар бичих тун ярвигтай. Орос орон түүхэндээ олон ээдрээтэй асуудалтай тулж явсан нь Оросын үндэсний үзэлд ул мөрөө үлдээсэн байдаг. Энэ талаар бага ч болов төсөөлөлтэй болохын тулд Орос орны түүхээс зэрвэсхэн сөхөж үзэх хэрэгтэй болно. Орос орон олон зууны турш бөглүү тусгаарлагдмал явж ирсэн. Энэ байдалд зах хязгааргүй том газарт Оросын эзэнт гүрэн сунан байршсан байдал, зам, харилцаа, холбоо бүдүүлэг байсан хийгээд тариачны ахуй ихэд нөлөөгөө үзүүлж байжээ. Түүхийн цагийн аясаар Орос оронд өрнийн нөлөө тусч эхэлсэн тэр цагт Оросын үндэсний гэх үзэл анх эхээ авсан гэж хэлж болох юм. Энэ бол 19 дүгээр зуун байлаа.

Славофилизм нь 19 дүгээр зуунд бидний одоогийн хэлж заншснаар сэхээтнүүдийн хөдөлгөөн хэлбэртэй гарч ирсэн. Гол санаа нь Баруун Европын нөлөөг эсэргүүцэж Оросын эзэнт гүрэн өөрийн гэсэн арга замаар хөгжих тухай байсан юм. Ийм маягийн хөдөлгөөн мөн Польш, Унгар, Грект бий болсон байв. Тэд хаант засаг бол Оросын уламжлал бөгөөд Орос орон гэдгийг илэрхийлэх мөн чанар гэж үздэг байсан байна. Славофилүүд Оросын уламжлалт соёлыг хамгаалахын сацуу индивидуализмыг үгүйсгэж байсан байна. Тэд төр гэхээсээ илүүтэй Оросын ортодокс сүмийн үүрэг ролийг өндөрт тавьж байжээ.

Тэд социалист үзлийг харийн гэж үздэг байлаа. Тэд үйлдвэржих гэдгээс илүүтэй хөдөөгийн тариачны амьдралыг чухалчилж чухамдаа тариачны амьдрал пролетари масс үржихийг хязгаарлагч хүчин гэдэг байжээ. Славофилүүд Аугаа их Петр хаан, Екатерина хатан хааны хийсэн өөрчлөлтийг үгүйсгэж Петр хаанаас өмнөх үеийн хувцас өмсдөг байж. Славофилизм нь улс төрийн бодлого дээрээ Пан Славизмын хөдөлгөөн хэлбэртэй буюу Оросын хааны дор Оттоманы дарлалаас Балканы славянчүүдийг чөлөөлж нэгтгэх хүсэл эрмэлзлийг илэрхийлж байжээ. 1877-1878 оны Орос-Туркийн дайн нь славофилизмын түрэмгийллийн дээд цэг нь байсан юм. Бусад славян үндэстний хувьд Славофилизм нь хэн гэдгээс хамаарч өөр өөр байр суурь баримталж байв.

Оросын Эзэнт гүрэн өөрийн оросуудаас гадна украйн, польш, белорусс үндэстэнд нөлөөтэй байсан. Украйн, белоруссын хувьд славофилүүд тэднийг Их Орос үндэстний нэг хэсэг гэж үзэж, Белүруссыг цагаан орос, украйнчүүдийг жижиг Орос гэж нэрийддэг байлаа. Тэд эдгээр үндэстний соёлын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй түүнийг \”Польшийн явуулга” гэж үзэж байсан байна. Иймдээ ч Славофилүүд Польшид дайсагнасан хандлагатай явж иржээ. Орос оронд хамжлагын ёс халагдаж, Польшид бослого тэмцэл гарсантай холбогдуулан Славофилүүдийн славян үндэстнүүдийг нэгтгэх хөөрөл дарагдаж, славофилизм илүү орос маягийн үндэсний үзэл буюу шинэ славофилизм болж хувирах эхлэл болсон байна.

Шинэ славофилизмын том төлөөлөгч нь Н.Данилевский, К.Леонтьев зэрэг эрдэмтэд байлаа. Данилевский Оросын эзэнт гүрний хил хязгаарыг тэлэх явдал оросын амин сонирхол гэж байсан бол Леонтьев цагдаагийн улс байгуулах нь Европын нөлөөнөөс Оросыг хамгаалах хэрэгсэл гэдгийг сурталдаж байжээ. Хожмоо Ф.Достоевский, Н.Данилевский, К.Леонтьев нар славофилизмын консерватив хэлбэр болох Почвеничество (Орос хэл дээр почва гэдэг нь хөрс гэсэн үг агаад Хөрсөндөө буух гэсэн утгатай) үзлийг хөгжүүлжээ. Энэ бол Оросын үндэсний үзлийн суурь дэвсгэр байлаа.

Гэвч өнөөгийн Оросын удирдлага Оросын үндэсний үзлийг орлуулахын тулд Патриотизм гэх хэллэг, ер нь албан ёсоор эх оронч үзэл гэх бодлого явуулахыг оролдож байгаа ч тэр нь үндэсний гэхээсээ илүүтэй Оросыг баруунжуулах бодлогын илэрхийлэл болж байгаагаараа парадокс үзэгдэл болж байгаа юм.

Хятадын Үндэсний үзэл

Хятадын үндэсний үзэл гэдгийг Хятад соёлтой ард түмэн Хятад хэмээх нэгэн төр улс байх үзэл гэвэл арай ойлгоход хялбар юм. Гэхдээ энэ тодорхойлолтод хамгийн ярвигтай асуудал нь Хятад гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуудал байгаа юм.

Хятадын анхны төр, улс байгуулагдсан түүхийг Шан (Shang Dynasty), өөрөөр Yin Dynasty династийн үеэс тоолбол 3000 гаруй жил болно. Гэхдээ Династи гэдэг нь тэр энэ ургийнхны хаанчлал гэдэгт илүү утга нийцэх бөгөөд бөөн тэмцэл тулааны үр дүнд нэг ургийнхныг нөгөөгөөр солихыг Династи солигдоно гэдгээр ойлговол Династи нь \”хятад үндэстэн” гэсэн ойлголт бүрэлдэхэд их л халгаатай байсан шиг байгаа юм.

Америкийн хятад судлаач Lucian W. Pye (1921-2008) Хятадын үндэсний үзлийн илрэх хэлбэр дэндүү өргөн барьцгүй учир Хятад гэж чухам хэн бэ гэдгийг хэлэх бололцоогүй, утгагүй гэж тэмдэглэж байлаа. Гэтэл зарим эрдэмтэд ийм тодорхойгүй байх нь хятадуудад дотоод, гадаадын хямрал, нөлөөнд зохицоход тустай эерэг байсан гэж үзэх нь бий. Хятадын үндэсний үзэлд Ертөнцийг соёл иргэншил, бүдүүлэг зэрлэгүүд гэж хоёр хувааж үзэх зэрэг хятадын ард түмний уламжлалт сэтгэлгээ, Америкийн прогрессивизм, марксизм, Оросын этнолог сэтгэлгээ ул мөрөө үлдээсэн гэж үздэг байна. Тиймээс Хятадын үндэсний үзэлтнүүд нэгдмэл төр улс байхаа хүлээн зөвшөөрдөг ч өөр бусад асуудлаар эрс тэс зөрчилдөх явдал байдаг аж.

19 дүгээр зууны сүүлч үед Хятад гүрэн Манжийн эрхшээлд байсан нь Хятадын үндэсний үзэлд үл нийцэх харш хэмээж бослого тэмцэл гарч байжээ. Сун Ят Сен тунхаглахдаа \”Үндэсний тусгаар тогтнолоо сэргээхийн тулд бид юуны өмнө Хятад үндэстнийг сэргээх ёстой. Хятад үндэстнийг сэргээхийн тулд бид зэрлэг манжуудыг Чанбай уулын (Хятад, Хойт Солонгосын хил орчмын уулархаг нутаг. ред.) цаагуур ортол хөөх хэрэгтэй. Зэрлэгүүдээс чөлөөлөгдөхийн тулд бид юуны өмнө адгийн муу, эзэрхэг харгис, дарангуйлагч ялзарсан Манж Чин улсын Засгийг унагаах хэрэгтэй.

Манж чин улсын Засгийг унагаах цорын ганц хэрэгсэл нь хувьсгал хийх явдал мөн” гэж байжээ. БНХАУ-ын албан ёсны үзэл суртал нь Хятад улс – олон үндэстний улс, хэдийгээр хүн амын 90 гаруй хувь нь хан үндэстэн боловч бүх л үндэстний хэл, соёлыг адилхан хүндэтгэнэ гэсэн илэрхийлэлтэй. Гэвч практик дээр жижиг үндэстнээ хан үндэстэн хүний олонлогоор аажмаар уусгаж байгаагаас харахад хятадын үндэсний үзлийг хан үндэстний ноёлох байр суурийг бэхжүүлэх үзэл гэж үзэх нь бий. 

1960, 70-аад онуудад Хятадын үндэсний үзэл эх газартаа марксизмтай хутгалдаж илүү интернационалч шинжтэй болсон гэж үздэг. Харин Тайваны хятадуудын хувьд үндэсний үзэл гэдэг нь Сун Ят Сений үзэл санаа, түүний үндэслэсэн Гоминдан намын коммунизмыг эсэргүүцэх үзэл хэлбэртэй болсон байна. Хэдийгээр хятадын үндэсний үзлийг БНХАУ болон Тайваньд өөр өөрөөр ойлгох болсон ч аль аль нь бие биенийхээ нутаг дэвсгэрийг өөрийн гэж үздэгээрээ нэгдмэл юм. Тайваний үндэсний үзэлтнүүдийн хувьд тавигддаг хамгийн том зорилго нь эх газрын Хятад, Тайвань хоёрыг нэгтгэх явдал юм.

БНХАУ, Тайвань аль аль нь 1991 он хүртэл бие биенээ нэгтгэх зорилгоо албан ёсоор зарлаж байсан бөгөөд чухам яаж гэдэг дээр хоёр тал эрс ялгарч иржээ. 1991 оноос Тайвань албан бусаар энэ байр сууринаасаа ухарсан байдаг. Үүний гол шалтгаан нь Тайваний үндэсний үзэлтнүүд дотроо хуваагдсантай холбоотой. Хоёр Хятадыг нэгтгэхийг дэмжигчид байхад мөн өнөөгийн статус кво-г хадгалах нэгэн байх. Тэрч байтугай Тайваний тусгаар тогтнолыг зарлаж БНХАУ, Тайваниас эрс ялгаатай бүгд найрамдах улс байгуулах сонирхолтой хэсэг бий болсон байна. БНХАУ-ын зүгээс Тайванийг тусгаар тогтнолоо зарлавал цэргийн ажиллагаа явуулна хэмээсэн нь тусгаар тогтнохыг эрмэлзэгчдийн цөсийг хөдөлгөсөн байж болох талтай.

Байдлыг хурцатгахгүйн тулд аль аль нь ерөнхийдөө өнөөгийнхөө статус кво-г хадгалах гэдэг дээр чимээгүйхэн санал нэгтэй байгаа бололтой. 1990-ээд онд Зөвлөлт гүрэн задран унаж, эх газрын Хятад эдийн засгийн хувьд хөгжиж байгаа зэрэг нь хятадын үндэсний үзлийг шинэ маягаар харах шаардлагыг бий болгож байна. Нэгэн барууны эрдэмтэн Хятадын Коммунист Нам өнөө цагт коммунист хандлагаа орхисон нь тодорхой бөгөөд ХКН улам хятадчилагдсан л байж таараа хэмээсэн нь хятадын үндэсний үзэл улам гүнзгийрсэн л байж таараа гэдэгтэй утга нэг юм.

Хятадын үндэсний үзлийн тухай ярихад эх газрын Хятад, Тайваниас гадуурх хятадуудын тухай ярих шаардлагатай болно. Далайн чанд дахь хятадууд 1911 оны хувьсгалыг халуунаар дэмжигчид байжээ. Тэдний хувьд БНХАУ, Тайвань харилцан адилгүй бодлого, хандлагатай явж ирсэн байна. Эх газрын Хятад коммунист үзлийн нөлөөгөөр далайн чанд дахь хятадуудыг империализмын гар хөл гэж үзэж тэдэнд тоймжиргүй хандах явдал байсан бол Тайвань хууль ёсны Засгийн газар нь өөрийгөө гэж итгүүлэхийн тулд хилийн чанд дахь хятадуудад ихээхэн ач холбогдол өгдөг байж.

Өөр бусад олон шалтгааны улмаас Сингапур, Малайзын уугуул хятадууд өөрсдийгөө \”улс төржсөн хятад”-ын нэг хэсэг гэхээсээ илүү тухайн үндэстэн улсын нэг хэсэг \”уугуул хятад \” гэж өөрсдийгөө үзэх болсон байна. Хүйтэн дайн төгсгөл болж коммунизмаас түргэн салсан хятад орны хувьд хятадын үндэсний бахархлыг сэргээх үүрэг роль БНХАУ-д тулгамдаж байна. Ихэвчлэн \”эх оронч үзэл” гэсэн нэр томьёо ашигладагч зарим эрдэмтэд \”эерэг национализм” гэсэн нэр томьёог хэрэглэхийг санал болгож байгаа юм.

Америкийн үндэсний үзэл

АНУ бол үндэсний үзлийг хамгийн их үзэн ядагч боловч өөрөө хамгийн үндэсний үзэлтэй орон юм. Үндэсний үзлээ их гүрний эх оронч үзэл бодлогоор хэрэгжүүлдэг.

Дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэлхий ертөнц дээр АНУ нэн хүчирхэгжиж ЗХУ задарч хүйтэн дайн төгсгөл болсноос хойш бүрэн давамгайлж ирлээ. Америкчууд өөрсдийгөө үндэсний үзэлтэй гэж гэж ярьдаггүй. Өөр өөрийн шашин шүтлэг, уламжлал, гарал үүсэлтэй үй олон үндэстний цагаачлагчдыг \”хайлуулах халуун тогоо” болж бүрэлдсэн улсын хувьд үндэсний үзэл тэдэнд сөрөг агуулга, утгатай санагддаг. Үүний оронд тэд эх оронч үзэл гэсэн нэр томьёог хэрэглэдэг.

Эх оронч үзлийн далбаан дор үндэсний үзлийг агуулдаг бөгөөд үүнийгээ ойлгодоггүй гэж хэлж болно. Америкчууд үндэсний үзлийн дотоод мөн чанар, түүний хөдөлгөгч хүч, давуу талыг ойлгодоггүй. Иймээс үндэсний үзлээр зэвсэглэсэн өөрийн холбоотон хийгээд өрсөлдөгчдийн байр суурийг таньж мэдэхгүй байдалд хүрдгийг терроризмын эсрэг хийж буй дайнаас нь харж болно. Америкчууд өөрсдийн байгуулсан ардчилсан үзэл санаа, зарчим, төрийн байгуулалт, аж төрөх ёсоо давуу талтай гэж үзэн түүнийгээ бусад үндэстэнд эх оронч үзлээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой. Энэ утгаараа америкийн эх оронч үзэл интернационалч шинж чанартай. Америкийн эх оронч үзэл цаг хугацааны хувьд аажим хувьсалд орж хөгжиж ирсэн түүхтэй.

Их Британийн эзэнт гүрний колони байсан иргэд хүчээ нэгтгэн хувьсгал хийж эзэнт гүрнийхээ эсрэг босч үндсэн хуулиа баталсан 1776 оноос АНУ-ын түүх эхэлдэг. Энэ үед анх дарлал мөлжлөг, хавчлагаас зугтан дайжсан анлосаксончуудын тусгаар тогтнолын төлөөх үндэсний үзэл давамгайлж байсан. 1860-аад оны иргэний дайны дараагаас үндэсний ухамсарт томоохон өөрчлөлт орсон гэж үздэг. Үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу АНУ-ын нутагт төрсөн хүн бүр нйигмийн гарал үүсэл, үндэстний ялгаанаас үл хамааран иргэн болох болов. Дэлхийн 2 дугаар дайны дараахь үе хүртэл тасралтгүй үргэлжилсэн олон арван жилийн цагаачлал, түүнд хамрагдсан еврейчүүд, болон европын бусад олон үндэстний нөлөөгөөр эх оронч үзлийн либерал үзэл баримтлал нөлөөтэй болжээ. Гэвч уугуул индиан хүн ам болон хар арьстаны иргэний эрхийн асуудал 20 дугаар зууны 60-70–аад оныг хүртэл шийдэгдээгүй явж ирсэн билээ.

1970-аад оны үед арьс өнгөөр гадуурхлыг ямар нэгэн хэмжээгээр даван туулж \”мульти-соёлын” эх оронч үзэл тогтов. Иргэний эрх чөлөөний хөдөлгөөний өрнөлөөс гадна хоёр системийн улс төр, үзэл суртлын өрсөлдөөн нөлөөлсөн нь дамжиггүй. АНУ-ын эдийн засаг, цэрэг зэвсгийн тасархай ноёрхол нь эх оронч үзэлтэйгээ хослон дэлхийн тэргүүлэх гүрэн болгож хувиргалаа. Америкчуудын бүтээсэн орчин үеийн поп соёлын урьд хожид үзэгдээгүй түрлэг давалгаа орж ирж дэлхий дахиныг хошууруулав. 2001 оны дараахь терроризмын эсрэг дайн америкийн эх оронч үзлийн шинэ үе шат болж байна. \”Эх оронч үзлийн хууль” гарч, дэлхийн халуун цэгүүдэд эх оронч үзлийн төлөө цуст дайн мөргөлдөөн үргэлжилж байна.

Америкийн үзэл санаа, эдийн засгийн хүч чадлын давуу талыг бусад үндэстний үзэл санаа, соёл иргэншлүүд тэр бүр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж эхэлсэн цаг үед бид аж төрж байна. Америкийн эх оронч үзлийг нийгмийн хөрөнгө чинээний анги бүлгүүд бараг ижил хэмжээнд хүлээн зөвшөөрдөг тул ангийн биш шинжтэй гэж үздэг. Гэхдээ нийгмийн анги бүлгийн орлого буурах тусам илүү хүчтэй байдаг. Дээд ангийн олигарх хэсэг нь илүү либерал бөгөөд эх оронч үзэл багатай байдгийг америкийн философич Хантингтон ажиглаж шүүмжилсэн байдаг. Америкийн эх оронч үзэл илүү хувь хүний шинж чанартай байдаг бөгөөд хувь хүмүүс өөрсдөө санхүүжүүлдэг гэсэн онцлог гэж үздэг.

АНУ-ын төрийн хувьд дотоодоо эх оронч үзлийг шууд санхүүжүүлдэггүй ч дэлхий даяар НҮБ, дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаар дамжуулан санхүүжүүлдэг. Эх оронч үзлийг өмнөх түүх уламжлалтайгаа бус харин ирээдүйтэй холбож үздэг нь америкийн эх оронч үзлийн нэг онцлог шинж чанар. Америкчууд өөрсдөө үндэстэн болж бүрэлдэх үйл явц нь үргэлжилж буй тул ирээдүйд хандсан шинжтэй. Өөрсдийн гайхуулаад байх олон жилийн түүхэн уламжлал байхгүй улс оронд түүхэн туршлагыг дутуу үнэлж үздэг. Америкчууд түүх бол зүй тогтолт хувьсал хөгжлийн үйл явц гэхээсээ илүү аливаа нэгэн үйл явдал, хувь хүмүүсийн үйлдлийн гинжин холбоо гэж үздэг. Иймд түүхэн гүнзгий зүй тогтол, уламжлалын нөлөөг орхигдуулж тухайн цаг үед нь асуудал шийдэх хэлбэрээр түүхэд ханддаг. Маргааш улам сайн болно гэсэн өөдрөг хандлага давамгайлдаг.

Америкийн эх оронч үзэлд ялагдал, гутамшиг байх ёсгүй гэж үздэг. Аливаа ялалт амжилтаас эх оронч үзэл тэтгэгдэж цаашдаа зайлшгүй ялан дийлж байх болно гэж итгэдэг. Өөрсдийн зовлон зүдгүүрт тулгуурлан эх орон нэгтнээ нэгтгэх гэсэн ойлголт угаас тэдэнд байхгүй. Гагцхүү түүхэн үйл явцыг удирдаж, нөхцөл байдлыг тэр дор нь өөрт ашигтайгаар эргүүлэн ашиглах гэсэн сэтгэлзүй америкийн эх оронч үзлийн нэгэн хэсэг болж байдаг. АНУ-ын эх оронч үзэл бусад орны ард иргэдэд зөрчилтэй мэдрэмж төрүүлдэг. Нэг хэсэг үндэстэн улс орон түүний үр нөлөөтэй, өөдрөг байдлыг бишрэн шүтэж атаархаж байдаг бол нөгөө хэсэг үндэстэнд түүний хувиа хичээсэн, түрэмгий шинж чанар үзэн ядалтыг төрүүлж байна. Энэ үйл явц сүүлийн жилүүдэд улам гүнгийрч байна.

Эх сурвалж: М.Энхсайхан \”Үндэсний үзэл\” номын 1,2-р бүлэг

ShareTweet

Related Posts

А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна
Нийслэл

А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

2025-10-11 10:00
Оросын довтолгооны улмаас Киевт цахилгаан тасалдлаа
Дэлхий дахинд

Оросын довтолгооны улмаас Киевт цахилгаан тасалдлаа

2025-10-11 00:06
Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье

2025-10-10 22:36
}

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

by undesten
2025-10-11 10:00
0

Оросын довтолгооны улмаас Киевт цахилгаан тасалдлаа

Оросын довтолгооны улмаас Киевт цахилгаан тасалдлаа

by undesten
2025-10-11 00:06
0

Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье

Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье

by undesten
2025-10-10 22:36
0

Дамбадаржаа дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай байна

Дамбадаржаа дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай байна

by undesten
2025-10-10 22:18
0

Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

by undesten
2025-10-10 18:48
0

ТББХ ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хуралдахаар болж, өндөрлөлөө

ТББХ ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хуралдахаар болж, өндөрлөлөө

by undesten
2025-10-10 18:21
0

Ц.Сандаг-Очир: Бортээгийн ордын лиценз одоо хэнд байна вэ. Амарбаясгаланд уу, “Админерал” компанид уу?

Ц.Сандаг-Очир: Бортээгийн ордын лиценз одоо хэнд байна вэ. Амарбаясгаланд уу, “Админерал” компанид уу?

by undesten
2025-10-10 18:12
0

Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зуржээ

Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зуржээ

by undesten
2025-10-10 13:18
0

Г.Даминням: Ажил авахад экспорт гацсан,  оффтэйк гэрээний нүүрсийг л хилээр гаргаж байсан

Г.Дамдинням: ОХУ ямар ч нөхцөлд манайхыг шатахуунаар таслахгүй гэсэн, ард иргэд тайван байгаарай

by undesten
2025-10-10 12:35
0

Унгарын зохиолч Ласло Краснагоркай утга зохиолын Нобелийн шагналыг хүртэнэ

Унгарын зохиолч Ласло Краснагоркай утга зохиолын Нобелийн шагналыг хүртэнэ

by undesten
2025-10-10 10:07
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай