Оюунхандаа!
Аз жаргалыг би чамгvйгээр тєсєєлєн бодож чадахгvй нь…Гэхдээ чи зун надад бичсэн захидалдаа «Чи надад олон жил дурлаж явснаа тэвчиж чадсан шvv дээ. Одоо ч сэтгэлээ бариач» гэсэн бий. Цэнэг хичнээн их хуралдах тутам аянга хvчтэй ниргэдэг тухай би хариу бичсэнээ санаж байна. Би бvхнийг биедээ хадгалж бvх насаараа хvмvvсээс хайраа нууж чадах байсан гэж vv? Yгvй ээ. Єнгєрсєн бvх он жилvvдийн турш би чамд хайртайгаа бvхнээс нууцалж, чимээгvйхэн шаналж, чимээгvйхэн шиг шvлгээ бичиж явсан. Бvхнийг чадлынхаа хэрээр тэвчиж, хэрээс хэтрэх vед хааяа чам руу очдог байсан.
Чинийхээ сайхан царайг тvр зуур ч болов харж, тайвнаар ойр зуурын юм ярьж хєєрч байгаад л явдаг байсан. Энэ vед чи намайг ойлгоогvй эгчмэд хvний байрнаас ханддаг байсан даа. Гэхдээ энэ бvхнийг чи минь одоо ойлгож байгаа. Би одоо маш их шаналж байна. Сэтгэл зvрхээ жаахан ч болтугай амраахын тулд чамд ярих хэлэх ёстой бvхнээ, уулзаж ярих, мєн захидалд бичих боломжгvй учир энэ тэмдэглэлийг бичих нь зvйтэй биз. Єдєр бvр чамд захиа бичмээр санагдана. Гэвч сэтгэл зvрх минь «Болохгvй. Оюунхандад vнэхээр л хайртай юм бол тvvнийгээ бодож тэвч, хvмvvсийн анхааралд єртєх хэрэггvй гэж шивнэх юм»
Амьдрал гэж юу вэ? Мэргэд энэ асуултанд янз янзаар хариулжээ. Нэг нь зовлон гэж vзжээ. Нєгєєдєх нь жаргал гэж эсэргvvцжээ. Бас зарим нь жаргалаа зовлон гэж vздэг байхад нєгєєх нь зовлонгоо жаргал гэж сайрхдаг аж. Ноён Маркс энэ асуултанд «Амьдрал бол тэмцэл» гэж товчхон хариулжээ. Харин чи юу гэж бодно вэ?
Чєтгєр ав, амьдралын тухай бодох ямар хэрэгтэй юм бэ? Бодсон ч, эс бодсон ч амьдрал амьдарч л байна шvv дээ. Амьдрах гэж зvтгэж байна. Амьдрал надаар дутна гэж vv? Зуун жилийн дараа л гэхэд єєр хvмvvс амьдарч, єєр тогоруу ганганаж, єєр шvлэгч єєр хvvхэнд дурлана шvv дээ. Амьдрал ийм богинохон гэж vv? Тэгээд яах юм бэ? Зуун жилийн дараа одоо надтай газар дээр амьдарч байгаа бvх хvмvvс цєм vхсэн байна. Хайртай Оюунханд минь чи ч бас алга л болно. Хаашаа? Хэн ч мэдэхгvй. Гагцхvv газар дээр чамтай амьдарч байгаа, чамд дурлаж байгаадаа л талархая