Савны доторх үр хөврөлийг эргүүлэх эртний хятадын аргыг Италийн эх барих эмэгтэйчүүдэд амжилттай хэрэглэсэн нь ихээхэн сенсааци дэгдээжээ. Ингэхдээ өвчтний хөлийн улан дахь амь цэгүүдэд зүү төөнүүр хийсэн байна. Энэ талаар Оросын дорно дахины нэрт судлаач, доктор Алексей Масловын өгсөн тайлбарыг уншигч танаа толилуулъя.
Эртний хятадын ойлголтоор эхийн савны доторх үр хөврөл нь мэргэн ухаантны тарнийн үүргийг гүйцэтгэдэг гэнэ. Тэрээр тархитай агаад энэ нь жинхэнэ мэргэний ёсоор амьдралын элдэв шунал тачаалд бохирдоогүй байдаг. Үр хөврөл нь туйлын ариуны шинж тэмдгээ илэрхийлэн эхийн умай дотор толгойгоо доош харуулсан байрлалтай байх ёстой гэнэ.
Алексей Маслов
-Анагаах ухааны салбар дахь дэвшил нь олон зуунаар нотлогдсон аргуудыг мартагдахад хүргэсэн. Харин одоо эрдэмтэд эмч нар өмнөх үеийнхний туршлагыг улам бүр сонирхон судлах боллоо. Ийм аргуудын ачаар, тухайлахад буруу байрлалтай үр хөврөлийг засах мэтийн хүнд асуудлыг шийдэж байна.
Үр хөврөлийн буруу эргэлтийн талаар хятадууд нэг бус, бүр гурван ч нууцыг мэддэг байжээ.
1. Төөнүүр
Шарилж /агь/-аар тамхи ороож асаагаад хөлийн улны тусгай /акупунктурный/ цэгүүдэд ойртуулан хүргэлгүйгээр төөнөнө. Хэсэг хугацааны дараа тамхиа холтгон мөн хэсэг байзнаад дахин төөнөнө…
Ийм эмчилгээг 5-6 хоногоос доошгүй, өдөрт 6-7 удаа 15 минутаар хийнэ. Хэрэв үнэн зөв хийгдсэн бол савны булчингууд агшиж, үр хөврөлөө зөв байрлалд оруулна. Энэхүү эргэлтийг үр хөврөл салснаасаа салж эхлэх жирэмслэлтийн сүүл үед л хийх боломжтой бөгөөд эс тэгвэл цус алдаж мэднэ.
2. Хавчилт
Жирэмсэн эмэгтэйн гэдсэн дээгүүр хэдэн өдрийн турш тусгай шингэн бальзам түрхсний дараа эмч нар гэдэсний тодорхой цэгүүдэд массаж хийхэд үр хөврөл эргэж эхэлнэ.
3. Өөрөө эргэх
Үр хөврөл зөв байрлалаа олохуйцаар гэдсээрээ амьсгалж сурах дасгалыг 15-20 өдрийн турш хийлгэнэ.
Тэгэхдээ эмчилгээний үед цэгийн өчүүхэн төдий алдаа гаргаваас эрүүл мэнддээ хүнд хор учруулж мэднэ гэдгийг анхаарах нь зүйтэй.