Хүүхэд өдөрт 4 буюу түүнээс дээш удаа бааж, баас нь савны хэлбэрээ дагаж өөрчлөгдөж байвал үүнийг суулгалт гэдэг. Суулгалт нь голчлон дулааны улиралд их тохиолддог.
Суулгаж байгаа хүүхдийн баас цустай, дүлж байгаа, боловсроогүй хоол байгаа эсэх, баасны өнгө, залхаг зэрэг байгааг сайн ажиглах нь чухал.
Баасны өнгө:
Шар – ходоод гэдэсний хордлого
Ногоон – чийгтсэн эсвэл тархи хөдөлсөн байх магадлалтай
Цусны хольцтой – дүлэлттэй бааж байгаа хүүхэд цусан суулгат өвчин туссан байх магадтай тул та эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай.
Шалтгаан:
Дийлэнхи шалтгаан нь ямар нэгэн хэлбэрээр халдвар авсан байна. Гараа угаагүй, бохир зүйлийг үмхэх, дутуу боловсруулсан, буруу хадгалсан бохирлогдсон хоол хүнс идэх, өвчтэй хүнээс халдвар авсан зэргээс суулгалт үүсдэг.
Илрэх шинж
- Уйлагнаж, ээжтэйгээ байхыг илүүд үзнэ.
- Суулгана, хааяа базлалттай,
- Бөөлжиж болно.
- Шингэн алдалт ихсэж байгаа үед халуурч болно.
- Суулгалтын эхэн үед шингэн нэхэж ховдоглон ууна. Суулгалтын шингэн алдалт ихсэж тусам хүүхэд хөхөндөө дургүй, шингэн уухыг хүсэхгүй, дургүйцэнэ.
- Уруул ам нь хуурайшин омголтож, нүд нь хүнхийж, хүүхэд цочромтгой эсвэл бүр унтаарч болно. Суулгалт их байх тусам хүүхдийн шээс ховордоно.
- Хэл өнгөртөнө.
Суулгаж байгаа хүүхдийн биеийн байдлыг өөрөө үнэлж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Эмчилгээ
- Эрүүл ахуйн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Хүүхдээ хуурайлах, өөрөө бие зассан, гаднаас орж ирсэн, ямар нэгэн амьтанд хүрсэн тохиолдол бүрт, хүүхдийг хоолох /хөхүүлэх/ болон хоол бэлтгэхийн өмнөх бүх тохиолдолд гараа угаах.
- Суулгалт 6 сар хүртэл хүүхдэд зөвхөн хөхөө л хөхүүлнэ. Эмч зөвлөөгүй л бол өөр юу ч хүүхдийн аманд хийж болохгүй. Хэрэв тэжээвэр бол зөвхөн хэрэглэж байсан сүү, тэжээлийг нь л өг. Суулгалтын үед шинээр сүү болон ямар нэгэн шинэ зүйл бүү өг. Хэрэв хүүхэд 2 буюу түүнээс дээш удаа бөөлжиж байвал шингэн алдалт маш хурдан явагдах тул яаралтай эмнэлэг ханд.
- Хүүхэд тань бор хоолонд орсон бол та иддэг хоолыг нь нэг удаа өгөх хэмжээг багасгаж, ойр ойрхон олон удаа хоолло. 1 цайны халбага наранцэцгийн юмуу оливын тос хүүхдийг хооллохын өмнө хүүхдийн хоолонд нэмж хутгаж өг. Энэ нь хүүхдийн гэдсэнд өнгөр суулгана.
- Хүүхдэд өгөх хоол байнга шинэ байх хэрэгтэй. Хэт бага хоол хийж байгаад зарим бүтээгдэхүүнийг дутуу болгохоос болгоомжил. Жишээ нь: бантангийн гурил…
- Хүүхдийг суулгалт бүрийн дараа болон завсарт байнга шингэн өг. Шингэн ууж чадаж байвал шингэн сэлбэх давс буюу хросол, эсвэл смегта зэргийг өгч болно. Шингэн сэлбэх давсыг яг нэг литр усанд найруулж өгөх, байхгүй бол 1 литр усанд 1 халбага давс, 8 халбага элсэн чихэр хийж хутгаж өгч болно. Ууж чадаж байвал буцалсан ус, хярам, шингэн байхуу цайны алийг нь ч өгч болно.
- Эмийн хувьд зөвхөн цайрын бэлдмэл өгнө.Энэ нь гэдсэнд өнгөр суулган суулгалт зогсоох үйлчилгээтэй.
- Хүүхэд 38.5 хэмээс дээш халуурч байвал халуун бууруулах панадол, нурофены аль нэгийг өгнө.
Эх сурвалж: hedu.mn