БОЛОВСРОЛЫН САЙДАД ДАЙХ ҮГ:
Сургуулиуд сурагчдад зориулсан шүүгээ савтай болмоор байна. Эсвэл хүүхдийн бие бялдар, насны онцлогт зориулсан тусгай хөтөлбөр аргачлалд шилжих шаардлагатай байна.
Ийм зүйлгүйгээс болоод бага ангийн сурагчид өөрөөсөө том хүнд цүнх үүрээд явж байна. ЯМАР ХҮНД ЦҮНХ ҮҮРЧ ЯВААГ ЖИГНЭЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? ХЭДИЙ ЭЦЭГ ЭХ НЬ ХҮРГЭЖ ӨГДӨГ Ч ГЭЛЭЭ. СУРГУУЛИЙН ХААЛГАНААС ЦААШ ӨӨРСДИЙН ЖИЖИГХЭН БИЕДЭЭ АХАДСАН ИХ АЧААГ ҮҮРЧ, ТҮҮРТЭНЭ.
Энэ нь хүүхдийн яс, булчингийн хөгжилд сөргөөр нөлөөлнө үү гэхээс эерэг та ажиглагдахгүй байна.
Анги танхимдаа тус тусдаа шүүгээтэй бол сурах бичиг, тавчик, биеийн тамирын хувцас зэргээ үлдээгээд явчихдаг бол ачаа нь тэр хэмжээгээрээ хөнгөрөх байх.
Ер нь манайхаас бусад оронд 6-9 насны хүүхдийг уншуулж бичүүлж, бодуулж сургах гэж яардаггүй. Энэ насанд соёл, харилцаа хандлага, зөв иргэн бэлтгэх хөтөлбөр давамгайлсан байдаг. Тэр их ном сурах бичгийг чирч яваад байх шаардлагагүй гэсэн үг.
Жишээ нь японд бага ангийн сурагчдад соёлын, харилцааны хичээлийг түлхүү оруулж, тэднийг соёлч боловсон иргэн болж хүмүүжихэд сургалтын арга барил чиглэсэн байх нь ажиглагддаг. Тэд өөрсдийн биед тохирсон жижиг элдэв амьтны дүрстэй цүнх үүрч явах нь ямар хөөрхөн гээч. Сургууль бол тэдний хөгжих, бас баясах орчин учраас маш дуртай явцгаана.
Гэтэл манайх эсрэгээрээ. Бараг л шийтгүүлж байгаа мэт… Өдрийн 3-4 цаг хичээлд суухын тулд хэчнээн зүйлийг сургууль руугаа чирч явааг нэг анзаараад үз дээ. Ахархан биедээ ахадсан ачааг үүрч яваа тэднийгээ хараад өрөвдөх юм аа.
Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан та энэ асуудлыг анхааралдаа хандуулж, арга хэмжээ авч өгнө үү…