Өмнөд
Солонгос улсын Пёнчан хотноо өвлийн олимпод оролцож буй Норвегийн багийнханд
орчуулгын алдаанаас болж нэгэн хөгтэй явдал тохиолдсон байна. Багийн тамирчид 1,500
ширхэг өндөг авахаар Google
translate ашиглан орон нутгийн нэгэн дэлгүүрт захиалга өгсөн ч,
орчуулгын алдаа гарч 15,000 өндөг хүргэжээ.
Азаар
тогооч үүнийг орчуулгын алдаа хэмээн ойлгож, илүү захиалагдсан 13,500 өндгийг
буцаан авахыг зөвшөөрсөн байна. Уг орчуулгын алдаа хэрхэн гарсан нь тодорхойгүй
байгаа ч, магадгүй Солонгосын тоо тоолох систем, бичигдэх байдал нь өөр учраас
ийнхүү алдаа гарсан байх гэж эх сурвалжууд үзжээ. /1,500 болон 15,000 гэсэн тоог үсгээр бичихэд ийм ялгаа
гардаг аж/
Норвеги
улс Өвлийн олимпод 109 тамирчнаа илгээсэн юм. Харин орчуулгын алдаанаас болж
гарсан уг явдал уг олимпийн наадам эхлэхэд гарч буй анхаарал татам анхны үйл
явдал болж байна.
Б.Болормаа