• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

    Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

  • Улс төр
    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Ойрадыг шашин дор нэгтгэгч Зая Бандида Намхайжамц

by
2018-03-29 08:00
in Үндэстэн
2
Ойрадыг шашин дор нэгтгэгч Зая Бандида Намхайжамц
SHARETWEET

Монгол-Ойрадын их эрдэмтэн, төр шашны нэрт зүтгэлтэн, соён гээрүүлэгч, гүүш Зая бандида Нaмхайжамц буюу Равжамба нь aравдугаар жарны шороон гахай жил буюу аргын 1599 онд Дөрвөн Онрадын нэрт сурвалжит язгууртан Цэцэн Күнгүй Заяачийн хүү Баавханы 5-р хүү болон төржээ. Түүний үндсэн яс угсаа нь хошууд, отог нь гөрөөчин, багын нэр нь Шар Хаваг байжээ. Шар Хаваг нь17 нас хүртлээ тэр үеийн ойрадын тайж, язгууртны хүүхдүүдийн нэгэн адил эцэг эхийнхээ гар дээр өсөж бойжоод, 17 насандаа Дөрвөн Ойрадын чуулган дарга Байбагас баатарын өмнөөс сахил хүртэн, Намхайжамц буюу “Огторгуйн далай” хэмээх билэг дэмбэрэлтэй нэртэй болж, шашны ном эрдмийн мөрийг тууштай хөөхөөр, тухайн үедээ язгууртны 32, ардын 120 хүүхдийн хамт, алс холын төвд орныг зорьжээ. Ийнхүү 1617 онд Лхаст очиж, төвдийн хааны Ерөнхий түшмэл Диба Пунцагнамжилын бараа бологчоос эхлэн, Брайбүн хийдийн гоман дацанд орж суралцсан бөгөөд энэ хийд нь сургалтаараа цастын оронд дээгүүр сайнд нь орж байсан учир Лхасын ихэнх алдартай хутагт, хувилгаад энэ хийдэд номын дамжаа барьж байжээ.

Намхайжамцийн анхны суралцсан сургууль нь цанид буюу шашны гүн ухаанд сургадаг сургууль байв. Цанид дацангийн дорд зиндаа нь таван жил, дунд зиндаа нь дөрвөн жил, ахлах зиндаа нь дөрвөн жил нийт арван гурван жил суралцдаг байв. Тэрбээр авьяас билгээрээ ялгаран улмаар цастын орны шилдэг 10 гэлэнгийн нэгт тооцогдон, далай лам болон банчин эрдэнэ нарын үнэнч шавь болж, эрдэм ухаан авьяас чадвараа дайчлан суралцсаны ачаар нэр хүндтэй их ламтан болж, их бага таван ухааныг төгс эзэмшин, Зая бандида хэмээх эрдмийн дээд цол хүртэж, зуугийн Равжамба хэмээгдэх сахилын нэртэй болжээ. Тэрбээр төвд оронд ийнхүү 22 жил улиран суухдаа олон мэргэдийн утгын шимээс уйгагүй хүртэн, шашны ном эрдэм ухааны оройд гарсан тул хоёр богдын төлөө “монгол хэлтэнд гарч, шашин хийгээд амьтанд ном орчуулж тус үйлдэхээр” Ойрад-монгол нутагтаа буцаж иржээ. Тэрбээр ийнхүү 1939 онд төвдөөс эх нутагтаа буцаж ирмэгцээ Зүүнгарын шарын шашны жинхэнэ удирдагчийн хувиар шашин дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй эхэлжээ. Намхайжамцийг төвдөд суралцаж байх хугацаанд Инзон хутагт зэрэг олон төвд лам ойрадын нутгаар явж, шашин ном дэлгэрүүлж байсан боловч тэдний аль нь ч Намхайжамц мэт хүчтэй нөлөөлж байсангүй. Хэдийгээр эхний жилүүдэд Инзон хутагт хүлээх нэр хүнд, эзлэх байр сууриар Намхайжамцаас илүү байсан боловч яваандаа ойрадын ихэс ноёд ба харц ардын дунд түүний нэр хүнд ихэд өсөн нэмэгджээ. Тухайлбал, 1645 онд түүнийг Ижилийн торгуудад очиход нь сүсэгтэн, шавь нар нь их хэмжээний өглөг өгч, торгуудын Гомбо илдэн хэмээгч нэр хүндтэй хүн, ” Урьд Инзон хутагт өөд болж харих цагт, энэ мэт үгүй бөлгөө” гэж хэлж байжээ. Тухайн үед торгууд аймгийнхан Ижил мөрний орчимд, хошууд аймгийнхан Хөхнуурт, бусад нь Шинжаан орон нутгаар тархан нутаглаж, өөр хоорондоо ихэд салангид байсан учраас Зая бандид Намхайжамц суурин сүм хийд байгуулахыг яаралгүй, ойрадын нүүдлийн амьдралд зохицсон монгол гэр бүхий хүрээ байгуулан, мөргөл ном үйлдэх болжээ. Тухайн үед тийм зориулалтын шавь суурин, сангийн суурин ойрад нутагт цөөнгүй байсны дээр түүнийгээ өглөгийн эздийн дэргэд байгуулж байна гэж үздэг байв. Энэ нь шашныг ард түмэнд ойртуулж байсан хэрэг юм.

Ойрадын нийгмийн бүх анги давхаргад ийнхүү ихээхэн нэр хүнд олж, бурханы шашин дэлгэрүүлэгч, оройн чимэг гэж хүндлэгдэж байсан Зая бандида гэгээн 1640 оны эцсээр бөө нар болон бөөгийн ёс заншлын эсрэг чиглэсэн хатуу хууль гаргаж, бөөлсөн бөө ба бөөлүүлсэн ард хоёрын аль алиныг хатуу шийтгэх бодлого явуулж байв. Зая бандид Намхайжамцийн номлон дэлгэрүүлсэн шарын шашин бол сахил санваарын ёсыг нэн хатуу сахидаг байсан тул шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэхийн тулд “Хэн үзсэн хүн онгон тахигчийн онгоныг шатааж, морь хонийг ав” хэмээн тусгай тунхаг зарлиг гаргаж, айл айлаар тарааж байжээ. Бурханы шашныг олонд түгээснээр Дөрвөн Ойрадын их бага ноёд, лам хувраг, хар сайн муу бүгдээр оройн чимэг болгон сүсэглэн дагасан ажээ. Ийнхүү Зая бандид Намхайжамцийн шашны үйл ажиллагаа нь бусад бүх үйлс, бүтээл хөдөлмөр зүтгэлийнх нь суурь дэвсгэр болж өгчээ. Тэрбээр хоёр ёсны онолыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, аливаа үзэгдлийг энэ үзлийн үүднээс авч үзэх болсон нь, төр шашны үйл ажиллагаатай нь салшгүй холбогдожээ.Төрийн үйл ажиллагааны хувьд Зая бандида Намхайжамц Дөрвөн Ойрадын дотоодын эвдрэл тэмцлийг зогсоож, холбоо чуулганы нэгдэлийг сэргээн хамгаалах талаар ихэд хүчин зүтгэл гаргаж байв. Түүний үед зарим хаад, ноёдын хооронд хувийн зөрчил байсаар ирсэн боловч Дөрвөн Ойрадын чуулган нилээд нэгдэлтэй байжээ. Намхайжамцийн эв  нэгдлийг эрхэмлэсэн энэхүү хүчин чармайлт үр дүнтэй байсан нь түүний шашны нэр хүнд, эрх сүр нэн их байсантай шууд холбоотой юм. Тухайлбал хошуудын  Хөндлөн Уваши, дөрвөдийн зарим ноёдтой нийлж, Очирт Сэцэн хан ба Зүүнгарын Баатар хунтайжийн эсрэг цэрэглэн дайрахад Намхайжамц Хөндлөн Увашийн бусармаг ажиллагааг ятган зогсоогоод, тэр гурвыг хооронд нь эвлэрүүлсэн байдаг. Мөн Сэнгэ Очирт Сэцэн хан болон  Аблай Сэцэн тайж нар өөр хоорондоо цэрэглэн дайтах гэснийг 1657 Галдмаа баатарын хамт тус тус ятган зогсоосон тухай тод үсгийн сурвалжид тодорхой дурьдан үлдээжээ. Түүнчлэн тэр үед ойрадын дотоод байдлыг нэн хүндрүүлж байсан ах дүү Очирт Сэцэн хан, Аблай тайж нарын тэмцлийг хохирол, хүндрэл багатайгаар эвлэрүүлэн зохицуулж, Аблайд мал  хөрөнгийг нь буцаан өгүүлж байсан нь  буцаан өгүүлж байсан  Зая бандида Намхайжамцийн хүч чармайлт, оюун ухааны үр дүн байсан гэдгийг түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ.

Энэ бүхнээс үзэхэд 17-р зууны 30 аад оны сүүлчээс 60 аад оны эхэн хүртэл Зая бандида Намхайжамц нь шарын шашны үзэл номлолыг Зүүнгарын аант улсад дэлгэрүүлэх талаар голлож байсны дээр бүх Дөрвөн Ойрадын  дотоодын эвдрэл, задралыг засах талаар онцгойлон үүрэг гүйцэтгэж байсан оюун санааных нь удирдагч болж чаджээ. Нийт даяар “Цаазын бичиг” гэж алдаршсан Монгол-Ойрадын хуулийг батлан гаргасан ноёдын их чуулганыг бэлтгэн явуулахад Зая бандида Намхайжамц тун идэвхтэй оролцож, уг хурлын үзэл санаа, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор халхын таван засаг ноёдоор айлчлан явж байсан ба энхтайван, эв найрамдлын хэргээр Хөх нуур, Ижил мөрөн, Бээжин хүртэл явж их ажил амжуулж байжээ. Нийт монголчуудын тусгаар тогтнох үйлсэд илт аюул заналхийлж эхэлсэн 17-р зууны 40 өөд онд буюу тодруулвал 1648 онд Зая бандида Намхайжамц тод үсгээ зохиосон байна. Тод бичиг нь монгол бичгийг үсэгзүй, авиазүй, хэлзүйн хувьд улам төгөлдөржүүлж, сурахад хялбар дөхөм болгосны учир “одорхой номын үсэг хэмээн нэрлэжээ. Түүний тод үсэг зохиох болсон шалтгааныг нэг талаас улс төрийн бодлого, нөгөө талаас шарын шашныг дэлгэрүүлэх зорилготой уялдаатай хэмээн үздэг. Зая бандида Намхайжамц тод үсгээ зөвхөн ойрадын ард түмэнд зориулан зохиосон гэхээсээ даяар монгол хэлтэнд хялбар болохын тулд олон адил дүрсүүдийг ялган зохиолоо гэж бичсэн байдаг. Ийнхүү үндэсний монгол бичгээ улам нарийвчлан хөгжүүлэх зорилго чиглэлтэй зохиогдсон тод үсэг бол нийт ойрад, баруун монголын хэл аялгад яв цав нийцсэн, монгол хэлний янз бүрийн аялгыг ярьдаг, хэлдэгээр нь бичиж тэмдэглэхэд хүрэлцэхүйц нягтлал нарийвчлал бүхий шинэ бичиг болж, монгол үндэстэн төв азийн нүүдэлчин улс түмнүүдийн соёл иргэншилд жинтэй хувь нэмэр болж орсон юм.

Тэрбээр тод үсэг зохиохоосоо өмнө төвд хэлнээс үлэмж хэмжээний ном зохиол орчуулж байжээ. Тухайлбал, 1638-1650 оны хооронд 177 ном түүний дотор тод үсгийг зохиохоос 6 жилийн өмнө буюу 1642 онд “Банчин хутагтын тууж”-ийг орчуулсан байна. Мөн шавь нарын хамтаар буддын шашны 200 гаруй номыг төвд хэлнээс монгол хэлрүү орчуулан хэвлэсэн бөгөөд тэр бүхэнд утга төгөлдөр, уран яруу төгсгөлийн үгийг бичиж үлдээсэн нь, монголын уран зохиолын сан хөмрөгт оруулсан үнэт хувь нэмэр болжээ. Уг шүлэгтээ ямар зорилгоор, хэн гэдэг хүний дурьдсанаар уг зохиолыг орчуулсан болон хэзээ, хаана бичүүлж, барлуулснаа тодорхой шүлэглэн өгүүлж, зохист аялгууны толгой холбох, адилтгал, зүйрлэл зэрэг яруу найргийн аргуудыг чадварлаг хэрэглэсэн байна. Түүний орчуулга нь төвд, санскрит эх бичгийг чанд баримталсан бөгөөд нэр томьёо, үг өгүүлбэрийн хувьд нилээд өвөрмөц шинжтэй байжээ. Гэхдээ Зая бандида Намхайжамц 1650- аад оноос өмнө орчуулсан ном судраа уйгаржин монгол үсгээр бичээд түүнээс хойшхыг нь тод монгол үсгээр бичжээ. Тухайн үед Дөрвөн Ойрадад бар хэвлэл байгаагүй учир орчуулгын ном судрыг дам, дамаар хуулан авч, тараан унших болжээ. Ном хуулахыг энэ үед ном салгах гэж бичиж тэмдэглэн үлдээсэн байх бөгөөд энэ тухай тэмдэглэл цөөнгүй үлджээ. Тухайлбал, 1645 онд Намхайжамцийг Ижил Зайн торгуудад залагдан очиход, Алдар тайш тэргүүтэн дээд, доод, дунд гарын гурван этгээдийн ном салгаж авах зэргээр цагаан буяны хөрөнгө хүртжээ. 1653 оны зун Аблай тайж “Сундуй”-г салгаж авчээ. 1656 онд Эрчис дэх Аблайн сүмд очих замд Убааш хунтайж нар тус бүр залж, мөн ном салгуулан, хойд буяны цагаан хөрөнгө цацжээ. Түүний монголчилсон ном судруудыг энэ мэт олон хүн хуулан авч байсан явдал нь нэг талаар Зая бандидын гар доор нилээд олон монгол, төвд бичигтэй бичээч шавь нар байсан гэдгийг, нөгөө талаар тэр цагт монгол бичиг мэддэг уншигчид бишгүй олон байсан гэдгийг гэрчлэх юм.Зая бандидын орчуулсан олон ном судар нь 17-р зууны үед хуулбараар дэлгэрч байсан бол 18-р зуунд бараар нэн өргөн дэлгэрэх болжээ. Тэрбээр анхнаасаа шашин номыг эх хэлээрээ дэлгэрүүлэх зорилго тавьж байснаас, олон жилийн нөр их хөдөлмөрөө шашны ном судрыг орчуулахад зориулжээ.

Гэхдээ гартаа тааралдсан ном судар бүрийг орчуулсангүй, шашин ном дэлгэрүүлэхэд зайлшгүй чухал бөгөөд их бага таван ухааны салбар бүрээс ном  сонгон орчуулж байжээ. Түүний орчуулга нь шашны гүн ухаан, одон  зурхай, анагаах ухаан, хэл уран зохиол гэсэн салбарыг хамраад зогсохгүй өөрийн гэсэн орчуулгын зарчмыг баримталж байв. Зая бандида энэ  үед монгол орчуулгад баримталж байсан согд, уйгурын орчуулгын ч.-амжлалыг эвдэж, гүн ухааны нэр томьёо зарим оноосон буюу тусгай нэрийн зүйлийг санскритээр авдаг байсан зарчмыг орхиж, аль болох төвд эхээр нь дагуулан, монголоор үгчлэн орчуулж байсан нь, бурханы номлол сургаалыг уг эхээс нь хазайлган үг үсэг нэмэх, хасах зэргээр өөрчлөхийг номын гадна хэрэг хэмээн үзэж байсан шашны уламжлалт үзэлтэй нь холбоотой байв. Энэ үед тэр бүр орчуулагдахгүй нэр томьёо, үг хэллэгийг шууд  галиглан буулгах шаардлага гарснаас Зая бандида галиг үсэг зохиожээ. Ингээд шашны судрын дотор байсан, тарни болон уг зохиолын төвд самгарди нэрийг тэр хэвээр нь буулгахдаа шинэ зохиосон галиг үсгээ ашиглах болжээ. Энэ нь харь хэлний үг, нэр томьёог эх хэлнээ зөв буулгах боломжтой болгож, орчуулгын чанарт нөлөөлжээ. Тэрбээр монголчилсон ном судраа зөвхөн хуулах аргаар цөөн хувь дэлгэрүүлэх биш, харин далай лам болон манжийн хааны дэмжлэгийг олж байгаад, бүх монгол хэлтэндээ дэлгэрүүлэх бодлоготой байжээ. Тиймээс далай ламыг 1652 онд Бээжин зуг явахад Зая бандида төвдөөс буцах замдаа Хөх нуурт хүлээн байж золгоод, үдэн мордуулахдаа, “Ер монгол хэлтэнд зүрчидийн богд хаанаас :ихгүй, таны зарлигаас үл давахын тул хаанд монгол үсэг тэргүүтэн монгол ном дэлгэрүүл хэмээн зарлиг болох нь сайн” хэмээн айлтгасанд, далай гам мишээн үйлдэж, “Чиний зөв боловч тэрбээр омогтой хаан болой. Хүрч мэдье” хэмээн зарлиг болсон байна. Сүүлд нь далай лам тэр учирт, Чин улсын хаан үл сүжиглэж байнам” гэж хариу өгснөөр бүх монгол хэлтэнд монгол ном дэлгэрүүлэх гэсэн Зая бандидын зорилт амьд сэрүүнд нь хараахан биелэгдэж чадаагүй байна.

Зая бандидын намтраас үзэхэд түүний улс төрийн үзэл, үйл ажиллагааны гол чиглэл нь монгол хэлээр ярьж, шарын шашин шүтэж байгаа тэдгээр ард түмний дотор эв нэгдлийг нэн чухалчилж, энх тайван гогтоох, өрсөлдөж буй ноёдыг хооронд нь эвлэрүүлэх, зохицуулах, улмаар шинэ мөргөлдөөн гаргуулахгүй байлгах, гаднаас дайсан довтлон ирэх болзошгүй тул түүний эсрэг бүх хүч хэрэгслийг нэгтгэх ба үндэсний тусгаар тогтнолыг хамгаалах явдал байв. Энэ нь түүний манжийг эсэргүүцсэн үзэл бодлын тод илрэл байсан бөгөөд нийт монголын үндэсний эрх ашигт тус дөхөм болж байв. Түүний зохиосон орчуулсан олон арван ном зохиол, төгсгөлийн шүлгүүд сургаж хүмүүжүүлсэн шавь нарынх нь ачаар ойрадын бичгийн хэл бүрэлдэн тогтож, монголчуудын бичиг соёлын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулжээ. Түүний монголын шашин соёлын хэрэгт оруулсан хувь нэмэр намтарт нь тэмдэгсэнчлэн “Одон олон боловч сарны гэрэл түүнээс үлэмж” шиг монголын соёлд тодоос тод ул мөрөө үлдээжээ. Ийм ч учраас Зая бандидыг монголын нэрт соён гэгээрүүлэгч гэж зүй ёсоор нэрлэдэг билээ. Тэрбээр 1662 онд төвд оронд явахдаа жанч халжээ.

Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

ShareTweet

Related Posts

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх
Танин мэдэхүй

Нэг сая гаруй хүүхдийн амийг аварсан 5-хан настай охины гайхамшигт түүх

2024-02-03 09:46
Бөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу?
Түүх, уламжлал

2024-01-10 13:35
Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх
Түүх, уламжлал

Якутад 30 жил амьдарч байгаа монгол эрдэмтний сонирхолтой түүх

2023-07-27 14:32
}

Шинэ мэдээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

by undesten
2026-09-11 11:02
0

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

by undesten
2026-09-10 14:00
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай