Хаврын хахир цагт боломж л олдвол ядаргаа тайлах арга хэмжээ авч байх хэрэгтэй аж. Учир нь хаврын цагт биеийн байдал ямар байхаас дараа жилийн өнгө зүс шалтгаалдаг гэж ардын уламжлалт анагаах ухаанд үздэг байна. Хавар аль болох эрүүл, органик хоол хүнс идэж, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэвэл зохилтой. Түүнчлэн нойроо зохицуулж, тогтмол цагт унтаж, сэрж байвал ядрахгүй байхад нэн тустай ажээ.
Мэргэжилтнүүд хаврын ядаргаанаас хамгаалах, тайлахын тулд юмны туханд хүрэлгүй дусал залгуулж, үнэтэй витамин уух хэрэггүй гэлээ. Харин үүний оронд аль болох энгийн аргуудыг туршиж үзэхийг зөвлөж байна. Тухайлбал, иллэг хийлгэх, рашаан, далайн давстай халуун ваннд хэвтэх, саунд сууж хөлсөө гаргах ч үүнд багтана.
Хүний биеийн халуун хөлсөөр дамжин гадагшилж, биеийн температурыг тогтворжуулдаг. Үүгээр ч зогсохгүй хортой элементийг гадагшлуулж, вирусийн гаралтай ханиад, бөөрний өвчин, архаг хордлого, мөн мэдрэлийн өвчнүүдэд эмчилгээ болдог юм. Хүйтэн хөлс гарах, эсвэл огт хөлрөхгүй байх нь бие сульдаж, мэдрэлийн систем тогтворгүй болж байгаагийн тэмдэг биш иллэг хийлгэх цаг шинж тэмдэг. Тиймээс дасгал сургуулилалт тогтмол хийх, саунд сууж амрах зэргээр хөлрөлтийг тогтворжуулах нь зүйтэй.