Камчаткад далайн амьтдыг бүртгэх ажиллагаа явагдлаа. Судлаачид нарийн судалт, алуурчин халим, цагаан далавчит далайн гахай түүнчлэн маш ховор халимуудыг илрүүлсэн талаар Кроноцын байгаль судлалын хэвлэлийн албанаас мэдээлэлж байна.
Судалгааг Авачинск болон Кроноцын буланд явуулжээ. Оросын улаан номонд бичигдсэн 10 төрлийн нэн ховор амьтад болох бөгтөр халим болон булга хамгийн олон тоотой байлаа. Гурван өдөр явагдсан судалгаа бүртгэлийн үр дүнд далайн жижиг амьтдаар хооллодог 10 төрлийн 93 төлөөлөлтэй түүнчлэн 33 бөгтөр халимуудтай тааралдлаа. Эдгээр аварга хар амьтдыг урьдах замаа алсын чиглэлээ харахаар уснаас цойлж, үсрэн гарч ирэхийг далайн акробат хийж байна гэж хэмээдэг билээ.
Эрдэмтэд саарал халим, жижиг судалт, алуурчин, ердийн болон цагаан дальт гахай зэрэг халимуудыг дахин тоолцгоосон юм. Кронцийн буланд нэгэн зэрэг зургаан хойд туйлын халимтай тааралдсан аж. Энэ амьтад Олон улсын болон Орос, Камчаткийн зах хязгаарын байгаль хамгаалалтын улаан номонд бүртгэгдсэн юм. Тэдгээрийн биеийн урт 18-аас 22 метр байлаа. Дээрх халимууд хэмжээгээрээ дэлхийд хамгийн том (23-27 метр) болох цэнхэр халимын дараа орж байна.
Түүнчлэн Авачинск ба Кроноцын буланд эрдэмтэд 22 каланы– онцгой халим, есөн далайн муур ба далайн хавтай тааралдлаа. Тэдгээр халимууд улирлын шилжилтэд явцгааж байлаа.
Далайн арслангуудын хавар, намар ба өвлийн аянд явахын өмнөх нэг зогсоол нь Хадан Бэй байлаа. Байгаль хамгаалалтын албаны ажилчид эргүүл хийх явцад 100 орчим далайн арслан тоолжээ. Тэд эрэг хавьцаа хулд загас барьж улмаар эрэг дээр амарцгааж байжээ.
Ц.Пүрэвдорж