• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Д.Уранчимэг: Бид 2019 оноос “Арт фото” мэргэжлийн анги нээх гэж байна

by
2018-10-05 21:05
in Ярилцлага
1
Д.Уранчимэг: Бид 2019 оноос “Арт фото” мэргэжлийн анги нээх гэж байна

Багш нарын баярын өдөр өнөөдөр тохиолоо. Хаа сайгүй баярын уур амьсгал орж, дуу хуур, баяр цэнгүүн өрнөж байна. Харин бидний энэ удаад урьсан зочин бол СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Доктор, дэд профессор Д.Уранчимэг. Тэрээр Урлаг судлаач мэргэжилтэй. 2013 оноос хойш Амгалангийн нэрэмжит тус сургуулийн захиралаар ажиллаж байгаа юм. Д.Уранчимэг захирал өмнө нь Монголын уран зургийн галерейд ажиллаж байсан бөгөөд Германд магистр, докторын зэрэг хамгаалжээ. Ингээд Монголдоо хамгийн их эрэлттэй мэргэжлийн сургуулийн онцлог хийгээд багш нарын чадвар, түүнчлэн сурах орчны талаар сонирхолтой яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна.

-Дүрслэл, зургийн чиглэлийн хүмүүсийн мэдрэмж, харах өнцөг бусдаас арай өөр түвшинд байдаг юм болов уу. Яагаад ингэж ойлгож байна вэ гэхээр зарим зургийг тайлж ойлгоход тун бэрх байдаг. Харин зургийн мэдрэмжтэй хүмүүс тухайн зургийг өөр өөрсдийнхөөр тайлж уншаад байдаг шүү дээ. Тэд өөрсдийгөө бусдаас өөр гэдгээ мэддэг болов уу?

-Нэгдүгээрт энэ чиглэлийн хүмүүст байгалийн авьяас хэрэгтэй. Хоёрдугаарт, дэг сургууль гэж байна. Ер нь урлагийн хүн, бүтээлч сэтгэлгээтэй хүн байгалиасаа авьяастай, тодорхой мэдрэмжтэй төрсөн байдаг. Хамгийн гол нь хүүхэд байх насандаа тэр мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Угаас бүтээлч сэтгэлгээтэй хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлээд байвал яваандаа өөрийнхөө урлагийн концепцоо олж чадна. Өөрийн тань хэлээд байгаачлан бид XXI зуунд амьдарч байгаа юм чинь хуучны барокко ч юм уу, ракокко ч юм уу, тэрхүү классик урсгалыг ярихгүй. Яагаад гэвэл бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж явах учиртай. Гэхдээ мэдээж уламжлалт урлаг дээрээ дөрөөлөөд орчин үеийн янз бүрийн урсгал руу орж ирж байна.

-Дүрслэх, дизайн урлагийн чиглэлээр СУИС, ШУТИС-иас өөр ямар сургуульд мэргэжилтэн бэлтгэдэг вэ?

-Хувийн сургуулиуд бий. Гэхдээ манай СУИС-ийн харьяа сургууль болох Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургууль маань 70 гаруй жилийн түүхтэй, Монголын хамгийн анхны дүрслэх урлагийн сургууль. Анх дунд сургууль байснаа коллеж болсон бол өнөөдөр их сургууль болоод байна. Манай сургууль 1945 онд байгуулагдсан. Монголын бүх ардын зураачид, төрийн шагналт, гавъяат урчууд зөвхөн манай сургуулиас төрөн гарсан байдаг юм. 1990 оноос хойш хувийн сургуулиуд байгуулагдаж эхэлсэн.

-Хувийн сургуулиудын чанар чансаа ямар байгаа бол?

-Чансаа гэхээсээ илүү тухайн хүний авьяас л чухал. Авьяасгүй хүүхдэд хэчнээн чанартай, сайн сургалт хичээл заагаад хөгжихгүй. Авьяасыг зааж болдоггүй байхгүй юу. Харин төрсөн авьяаст боловсрол өгч болдог.

-Тэгвэл цаанаасаа өгөгдөлгүй хүн сонирхоод ч нэмэргүй гэж ойлгож болох уу?

-Сайн дурын уран сайханчид гэж байдаг даа. Тэр түвшинд явж болно, гэхдээ тэр нь том уран бүтээл биш. Гэхдээ сонирхож байгаа хүмүүст битгий зур, өөрөө зураач болохгүй юм байна, уран бүтээлч болохгүй гэж хэлж болохгүй. Мэргэжлийн боловсрол гэдэг бол өөр зүйл.

-Суут хөгжмийн зохиолч Бахыг тухайн үед суут алдартан болно гэж хэн ч төсөөлөөгүй. Түүний бүтээлүүд тухайн үедээ тийм ч алдар нэртэй байгаагүй, тэр ч бүү хэл заримдаа шүүмжлэлд өртдөг байсан гэдэг. Гэвч өөрөө маш их сонирхолтой байсан байгаа юм. Түүн шиг сайн дурын уран сайханч бидний дунд байгааг таашгүй.

-Тэр бол маш олон зуун жилд тохиолддог ховор тохиолдол юм л даа. Хөгжмийн зохиолч болгон Бах биш. Гэхдээ тийм тохиолдол өнөөдөр гарч болно. Гэсэн ч заавал боловсрол хэрэгтэй.

130 мянган еврогийн лабораторийг СУИС-д оруулж ирж байна

-Дүрслэх урлаг, дизайны мэргэжлийн эрэлт их болсон. Тэр хэрээрээ төлбөр нь өндөр гэж дуулсан юм байна?

-Манай төлбөр харьцангуй бага. Хүүхдийн цэцэрлэг гэхэд л 2, 3 сая төгрөг гэж байна. Харин манайх дөнгөж сая гаран төгрөгийн төлбөртэй. Мөн нэг стандартын үнэ байхгүй, мэргэжлээсээ хамаарч, хичээлүүдээс шалтгаалж төлбөр өөр өөр байдаг. Гэхдээ хол зөрүүтэй биш, боловсролын яамнаас гаргасан стандартыг л барьдаг.

-Танай сургуульд ямар мэргэжилтнүүдийг бэлтгэн нийлүүлдэг вэ?

-Дүрслэх урлагийн гол үндсэн суурь болох уран зураг, монументал уран зураг, уран баримал, уран сийлбэр, арьсан урлал, уран дархан, кирамикийн урлаг, чимэглэх урлаг, зураасан зургийн тэнхимдээ график дизайн, үндсэн зураасан зураг, фэйшн дизайн гээд хуваагдаад явах жишээтэй. Эдгээр нь бол суурь мэргэжлүүд. Үүн дээр XXI зуун гэдэг утгаараа медиа урлаг хүчтэй түрж орж ирж байна. Тэгэхээр манай СУИС үүнтэй хөл нийлүүлэн, шинэ техник технологийг урлагт яаж ашиглаж болох, урлагийг хэрхэн туурвих вэ гэдэг дээр 2014 оноос хойш ажиллаж байна. Ингээд Германы Гёте институттэй хамтраад 130 мянган еврогийн лабораторийг СУИС-д оруулж ирж байна. Бид Дортмунтын их сургуультай хамтын гэрээ байгуулсны дагуу манай сургууль дээр фото лаборатори байгуулахаас гадна багш нараа Германд бэлдэж байна. Энэ хүрээнд бид 2019 оноос Арт фото гэдэг шинэ анги нээх гэж байна. Энэ чиглэлээр бакалавр, магистрын түвшинд элсэлт авна.

-ШУТИС-ийн дизайны сургуулиас танайх ямар ялгаатай вэ?

-ШУТИС-ийн сургууль бол үйлдвэрлэл тал руугаа мэргэжил эзэмшүүлдэг. Архитектур, интерьер дизайн тал руугаа явдаг. Манайд бол эдгээр төрөл нь байхгүй, цэвэр уран бүтээлчийг бэлтгэдэг гэсэн үг.

Оюутнууд нь өөрөө өөртөө ажлын байр бэлдэж чадаж байвал энэ бол топ сургууль гэж үздэг

-Дүрслэх, дизайны мэргэжлийн эрэлт маш их байдаг гэсэн. Танай төгсөгчдөд ажлын санал хэр их ирдэг вэ?

-Сүүлийн хоёр жил бид төгсөгчдөө мөшгиж үзлээ. Манай үе үеийн төгсөгчид юу хийж байна, ямар ажил хийж байна гээд судлалаа. Тэгэхэд манай уран бүтээлчид ерөнхийдөө бие даасан байдалтай, өөрсдийгөө аваад явах чадвартай байна. Тухайлбал, урлан түрээслээд тэндээ уран бүтээлээ хийгээд, түүгээрээ энд тэндэхийн үзэсгэлэнд оролцох маягаар өөрийгөө нээж, өөрийгөө хөгжүүлээд явж байх жишээний. Бодоод үзье, өөр энгийн сургууль төгссөн хүн сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажилладаг гээд бодоход манай төгсөгчид сарын 3-7 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Оффисын ажил хийх сонирхол тэдэнд алга. Зарим нь дизайнер болъё гэсэн хүн бол номын, хэвлэлийн дизайнерын мэргэжлүүд дээр их орж ирж байна. Ер нь манай оюутнуудыг төгсөх дөхөөд ирэхээр захиалгууд их орж ирдэг. Байгууллагууд шууд гэрээ хийгээд авч байна. Нэлээд ур чадвартай нь бол гадаад руу гарч ажиллаж байна. Хөрш хоёр оронд өөрсдөө баг болоод том том захиалгууд авч ажилладаг юм байна. Тиймээс манайхыг төгсөөд ажилгүй байна гэж огт байхгүй.

-Нэг хэсэг сувинер айлд их цугладаг байж. Тэгээд энэ байдал нэг хэсэг зогссон. Харин одоо дахин сэргэж байх шиг байна. Бас манайд зураг сонирхдог, авдаг хүмүүс хэр их байдаг юм бол?

-Нэг үеэ бодвол манайхан урлагийн бүтээлүүдийг их авдаг болсон байна. Сүүлийн үед сувинер их хийдэг болж. Арьс, модоор гэх мэтээр үйлдвэрлэхэд зориулагдсан жижиг студи ажиллуулаад ч  юм уу, өөрсдийгөө цалинжуулаад явж болж байна. Европын урлагийн сургуулиудын сүлжээ гэж байдаг. Тэднийхээр бол оюутнууд нь зах зээл дээр гараад өөрөө өөртөө ажлын байр бэлдэж чадаж байвал энэ бол топ сургууль гэж үздэг. Тэрнээс биш аль, хэчнээн компанид ажилд орж байгаагаар нь дүгнэхгүй. Тэгэхээр өөрийн авьяасаа, олж авсан боловсролтойгоо нийлүүлээд өөрийн гэсэн шинэ брэнд гаргаад өөрийгөө цалинжуулаад, маркетингаа хийгээд явах чадвартай болно гэдэг нь топ үзүүлэлт юм.

-Урлагийн хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй гэж би боддог. Их эмоцитой. Гэтэл дүрслэлийн чиглэлийн хүмүүс харин нэлээд бүрэг санагддаг юм. Би зөв бодож байна уу?

-Би яг тэгж хэлмээргүй байна. Гэхдээ зураач нар цөөхөн үгтэй, дуу цөөтэй гэсэн ерөнхий ойлголт байдаг л даа. Гэтэл тэд маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс байдаг. Тэр сэтгэл хөдлөлөө уран бүтээлээрээ гаргадаг. Жишээ нь, тухайн дуугүй хүний уран бүтээлийг харах юм бол байгалиас төрсөн эмоци нь тэр өнгө, өнгөний тоглолт, хоршил, бие биетэйгээ тулалдаж байгаа өнгөн дээр явагддаг байхгүй юу. Тэд илтгэх ухааныг эзэмшээд байх шаардлага байхгүй. Эмицио уран бүтээлдээ гаргасан л байвал хангалттай. Харин шинэ үеийн залуучууд тийм биш, чөлөөтэй яриа хөөрөөтэй. Сүүлийн 10-аад жилд төгссөн хүүхдүүдийг харахад гадаад хэлтэй хүүхдүүд их орж ирж байна. Тэд илүү ихийг үзэж, нүд тайлсан, илүү олон ном зохиол уншиж судалсан байдаг учраас богино хугацаанд хөгжих боломжтой байдаг.

Бид нар задрах юм бол байдал бүр ондоо болно

-Гадаадаас танай сургуулийг оюутнууд зорьж ирдэг үү. Тийм бол өөрсдийн орны сургуулиас манайхыг илүүд үзэж сонгон суралцах болсон шалтгаан нь юу байдаг юм бол?

-Өвөрмонголоос магистрт олон оюутнууд ирж байна. ОХУ-аас манайд барималаар, зураасан зургаар оюутнууд сурдаг. Гадны оюутнууд яагаад манайхыг зорьж ирж байна вэ гэхээр сургалтын чанар, багш нарын ур чадвар сайн байгаатай холбоотой гэж ойлгож болно. Яагаад гэвэл СУИС-д Монголын хамгийн тэргүүний гэсэн багш нар ажиллаж байна. Багш нар сайн байна гэдэг бол сургуулийн нэр хүнд, имижид их нөлөөтэй. Гадаадаас ирж байгаа оюутнууд манай сургуулийн тухайн багшийн яг нэрийг зааж ирдэг. Манай багш нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учраас бидний имиж гадаадад сайн байна гэж хэлж болно.

-Дээд сургуулиудыг их сургуульд нэгтгэснээс болж зарим нэг сөрөг байдал бий болж, улмаар бүр нэр хүндэд нь хүртэл нөлөөлөх болсон гэж хүмүүс дүгнэж байна. СУИС-ийн хувьд энэ нэгтгэл хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-СУИС-ийн бүрэлдэхүүн зургаан сургууль байна. Эд бүгд нийлснээрээ илүү хүчтэй болсон гэж би боддог. Бид гуравхан саяулаа. Хэрэв 50, 60 саяулаа байсан бол наад асуудлыг чинь ярьж болно. Ялангуяа соёл урлагийн салбарт тэргүүлэгч хүмүүс ч цөөхөн байна. Тэдгээр цөөн хүмүүсийн насаараа хуримтлуулсан дэгийг нэгтгэж өгснөөрөө бид илүү хүчирхэг болсон гэж бодож байна. Бид нар задрах юм бол байдал бүр ондоо болно. Тэгэхээр үүнд салбарын бөгөөд мэргэжлийн онцлог гэж байгаа байх.

-Аливаа юм бүхэн сайн, саар хоёр талтай. СУИС-д сайн талууд их бий. Бас нэг саар асуудлын талаар нэлээд сонсож байсан юм. СУИС-д дээд ангийнхны, эсвэл багш нарын, мөн төгсөгчдийн зүгээс бага курсийнхэнд маш их дарамт ирдэг гэж дуулсан. Ер нь их рекет ихтэй гэж ярьдаг юм билээ. Энэ бас салбарын онцлогтой хамааралтай юу. Үүнд та ямар тайлбар өгөх үү?

-Би өөрийнхөө сургууль дээр авч үзэхэд манайх урлангийн дэг сургалттай. Тэгэхээр багш нар оюутнуудыг дарамтлах нь юу л бол. Сургалтын онцлог гэж байна. Хичээлийн явцад ямар нэг дарамт үзүүлэх, янз бүрийн илүү асуудал гаргах ямар ч нөхцөл байхгүй. Тийм зав ч байхгүй, тийм ойлголт ч байхгүй. Би мэр сэр ийм тохиолдол гарч байсан талаар сонсож байсан. Гэхдээ яагаад нийтээр нь гэж ойлгох ийм яриа гарсныг мэдэхгүй юм. Нэг, хоёр, гурван хүүхдээр сургуулийг дүгнэж болохгүй. Нэг, хоёр тохиолдлоор нийтэд нь дүгнэж болохгүй байх.

-СУИС, тэр дундаа Дүрслэх, дизайн урлагийн сургууль дэлхийтэй хэр хөл нийлүүлж алхаж чадаж байна вэ. Бид тэдний хаахна явна?

–Бид дэлхийтэй эн зэрэгцэж хөл нийлүүлэн алхаж яваа гэж ойлгож байгаа. Жишээ болгож ойрын үед хийж байгаа ажлаасаа дурдвал илүү тодорхой ойлголттой болох байх. 2018 оны есдүгээр сард бид Герман, Францтай хамтран хэд хэдэн төсөл, оюутнуудтай workshop хийгээд дуус байгаа. Воркшоп гэдэг нь хичээл заагаад, заасан хичээлээрээ дадлага хийнэ гэсэн үг шүү дээ. 2015 онд дэлхийн үлгэрүүдээр хийсэн. Францаас, Германаас номын зураач авчраад зураасан зургийн төрлөөр дэлхийн үлгэрүүдээр хоёр лекц орсон.  Үүний үр дүнд СУИС зураасан зургийн тэнхимд номын зургийн анги нээх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Одоо маш олон ном хэвлэгдэж байна, хүмүүс ч их уншдаг болж. Номын зураач гэдэг бол маш нарийн мэргэжил. Эдийн засагтай холбоотойгоор 1990-ээд оноос бүх юм уналтад ороход номын зураг гэдэг асуудал ч үгүй болсон. Одоо бол энэ салбар хөгжиж байна. Бид Эдмон ХХК-ийн н.Энхбат захиралтай яриад сая Германы Франкфурт хотоос Шнайдер гэдэг зураачийг авчирч цуврал лекц оруулсан. 2015 онд эхлүүлсэн ажлынхаа дүнд энэ оноос номын зургийн мэргэжлийн ангид элсэлтээ авч эхлээд явж байна. Багш нарыгаа Германд сургаж байна. Номын зургийг З.Уянга багш авч явж байгаа.

З.Уянга багш бол монголын зураасан зураг, номын зургийн нэрт зураач хүн. Уран бүтээлээрээ Монголд төдийгүй дэлхийд их алдартай хүн.  Легницийн тулалдаан, Балет гэхчлэн олон алдартай зургууд, Монгол хаад, хатадын хөрөг зургуудтай.

-Номын зураач нар боловсорч эхэлжээ. Бас Монголын хүүхэлдэйн киноны зураачид байхгүй болчихов уу, энэ төрөл зогсонги байдалд орсон. Танай сургууль медиа урлагийн ангитай болно гэсэн. Тэгвэл хүүхэлдэйн киноны зураачийн анги нээх үү?

-Технологи нь өөр ураас анимейшн бол радио, телевизийн сургуульд хамаарна. Манайд бол ихэнх нь зураач, уран бүтээлчид хамааралтай учраас медиа урлагт арт фото мэргэжилтнийг бэлтгэх юм.

Япон, Монгол шаврыг хольж керамикан хана босгосон

-Та бүхэн эртний түүхэн судалгааны чиглэлээр нэлээд ажлыг хийж байгаа гэж сонссон юм. Энэ талаар ярьж өгөөч.

-Бид оросын эрдэмтэдтэй хамт сүүлийн гурван жил Монголын нутаг дэвсгэрээр явж хадны сүг зургийн хээрийн судалгаанд явлаа. Мөн Алтайн нурууг тойроод, одоо Казакстан явах гэж байна. Бид МЭӨ үед, чулуун зэвсгийн үеийн хадны сүг зургийн дизайнуудыг авч сургуульдаа дата бааз үүсгэх гэж байгаа юм. Тэгэхээр оюутнууд тэр зургуудын дизайныг судалж, өөрсдийн уран бүтээлдээ тусгаж болно. Дэлхийд  “амьтны хэлбэр дүрст урлаг” их алдартай. Манай оронд тэрний оргил бүтээлүүд нь байна. Харин сэргээн засварлах ажил дээр Австритай хамтарч сүүлийн таван жил ажиллаж байна. Бид энэ хүрээнд мөн Соёлын өвийн төвтэй хамтардаг. Сэргээн засварлах гэдэг нь биеэ даасан том шинжлэх ухаан. Бид гурван жилийн өмнөөс сэргээн засах ангийг нээсэн. 2019 онд анхны төгсөглтөө хийнэ.

-Олон улстай нягт холбоотой ажилладаг юм байна. Бас нийслэлийн 5 дугаар сургуулийн хана та бүхэнтэй холбоотой гэж байсан. Энэ талаар сонирхуулаач.

-Бид Японтой хамтран “Аз жаргалын хана”-ыг 5 дугаар сургуульд босгосон байгаа. Каннэко гэж алдартай керамик уран бүтээлч хүн манай шавар, керамик урлалын багш нартай хамтраад монголоос 1 тн шаврыг Япон руу явуулж, япон, монгол шаврыг хольж керамикан хана босгосон юм. Тэр нь манай 5 дугаар сургууль руу оронгуут үүдэнд нь байдаг. Япон бол далайн орон. Далайн гүн хөх өнгийг Монголын хөх тэнгэртэй хослуулан керамик хавтан дээр буулган гаргасан.

-Сонирхолтой сэдвүүдээр ярих зүйл их байгаа ч энэ удаад энд хүргээд ярилцлагаа өндөрлөе дөө. Танд багш нарын баярын мэндийг хүргэе. Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан олон шавь нар төрүүлээрэй гэж хүсэн ерөөе.

-Баярлалаа. Миний зүгээс мөн үе үеийн нийт багш нартаа, СУИС-ийн багш, хамт олондоо баярын мэнд хүргэе.

Related Posts

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “БӨРТЭ ЧОНО”-ын эзэн боллоо
Онцлох мэдээ

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “БӨРТЭ ЧОНО”-ын эзэн боллоо

2021-12-14 10:22
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай