• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 7
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

    “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС-ийг АИ-92 шатахууныг 4500 төгрөгөөр зарсан асуудлаар шалгаж байна

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун түгээнэ

    Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү зэрэг соёлын биет өвийг хураан авчээ

    Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

    Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

    Б.Нямтайшир: Цахилгаан станцын бүх тоноглолыг гааль, НӨАТ-аас чөлөөлж, ААНОАТ-ын зохицуулалтаар дэмжвэл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой

    Их ван Дмитрий Донскойн шарилын олдвор ба түүнийг Украины дайны фронтын шугам руу илгээж, Оросын цэргүүдийн сүнс, зоригийг сэргээхэд ашиглана

    Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ

    Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд сургуулийн орчинд хүүхэд хамгаалагч цагдаагаар ажиллаж байна

  • Улс төр
    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Ээлжит бус чуулган ирцийн асуудалтай нээлээ

    Г.Лхагвадорж: Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй

    Онгоцны буудлыг 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр өргөтгөнө

    ОХУ-ын Ерөнхийлөгч төмөр замыг Улаанбаатар хотоос гаргахыг дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийллээ

    У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох асуудал

    УИХ-ын ээлжит бус чуулганыг 9-р сарын 7-ны даваа гарагт хуралдуулна

    Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

No Result
View All Result

“Зөвлөлтжсөн” Монголын тусгаар тогтнолын ээдрээ: Галзуу барон ба бяцхан Сү

by undesten
2021-11-22 12:49
in Түүх, уламжлал, Үндэстэн
43
“Зөвлөлтжсөн” Монголын тусгаар тогтнолын ээдрээ: Галзуу барон ба бяцхан Сү
SHARETWEET

Барон Роман-Николай-Максимилиан фон Унгерн-Штернберг 1885 онд Австри-Унгарын эзэнт гүрний Граз хотноо төржээ.

Эцэг нь Эстонид эдлэн газартай Герман ба Унгар угсааны язгууртан байв. Эх нь Хессений Герман байв. Тэдний гэр бүл Эстони рүү нүүж Роман хүү тэндээ бага сургуульд сурсан байна. Хэдий хэлний авьяастай (Герман, Орос, Франц, Англи хэл эзэмшсэн) ч танхай, зодоонч байсан тул сургуулиас нь гаргаж Санкт-Петрбург дэх усан цэргийн академид илгээв. Дэг журамгүй, сахилгагүй гэж тэндээсээ мөн л хөөгдсөн байна. Өөрийгөө агуу Аттилагийн цустай, мөн Бат хааны удам гэж найз нартаа онгирдог байсан гэдэг. Аттила нь МТ 450 орчим онд өнөөгийн Украинаас Франц хүрсэн эзэнт гүрнийг байгуулж явсан Хүн (умард Хүннүгээс салбарласан байх магадлалтай)-чүүдийн дайнч хаан байсан бөгөөд түүний аян дайн Төв Европын түүхийг тэр чигт нь өөрчилсөн юм. Аттила нь Ром гүрнийг доройтуулж, өвөг Герман (ост-гот, саксон), өвөг Унгар (мажар) овгуудын хүчирхэг улсууд үүсэхэд чухал хувь нэмэр оруулсан байна.

Залуу Унгерн 1905 онд сайн дураараа армид элсэж, Орос-Японы дайнд оролцохоор зүүн фронтод очсон байна. Дайны дараа Морин цэргийн академийг төгсөв. Үргэлжлүүлээд Байгаль нуурын зүүн этгээдэд байх Дагуурт ирж Козакийн нэгтгэлд алба хаав. Том дайн тулаан болох шинжгүй тул фон Унгерн-Штернберг цэргийн албанаас түр чөлөө авч 1913 онд Монгол нутгаар хөндлөн гулд аялсан байна. Өргөө (одоогийн Улаанбаатар) хотоор дамжин Ховдод очсон ба тэндээ Оросын консулын хамгаалалтын албанд оров.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд бэлтгэл оффицерын хувиар тэр яаралтай Эстони руу буцаж улмаар Прусс, Польш, Румын зэрэг газар байлдаж явахдаа зориуд хамгийн хүнд даалгаврыг авдаг байжээ. Таван удаа шархадсан ч тэр бүрдээ цусанд улайрсан мэт эргээд ирдэг байсан тул “Улаан Барон” ба “Цуст Барон” гэсэн хочтой болов. Цагаан хааны нэрэмжит цэргийн гавьяаны одонгоор ч шагнуулсан байна. Эр зориг, тактик удирдлагаар бусдаасаа эрс ялгарч байсан ч хэрцгий, хэнэггүй, дуулгаваргүйн улмаас тушаал ахидаггүй байж. Нэгэн удаа дарга нартаа агсам тавьж зодсоны учир баривчлагдан хоёр сар хоригдож байжээ. Цэргээс халагдаж Владивостокт томилогдсон хэдий ч мөн л уйдаж, дайны гал дүрэлзэж байсан Кавказад сайн дураараа очсон байна. Тэнд тэр Буриад угсааны атаман Семёновтой танилцаж нөхөрлөх болжээ. Семёнов нь Буриад, Халх аялгийн аль алинаар ярьдаг байсан гэх бөгөөд Пан-Монгол (нармай Монгол буюу нэгдсэн Монгол) үзэлтэн байв. Буриад, Доны Козак, Халимаг, Шинжаан-Уйгар, Татар, Башкир, Барга, Дагуур, Ойрад, Ар ба Өвөр Монгол, Манжуур, Алшаа, Хөх Нуур зэргийг нэгтгэсэн Буриад-Монгол төвтэй их гүрэн байгуулах нууц төлөвлөгөөгөө фон Унгерн-Штернбергтэй хуваалцдаг байсан гэдэг.

Барон, Атаман хоёр Иранд очиж тэндхийн Христийн шашинт цөөнхийг элсүүлэн арми байгуулж Турэг угсааны Оттоманы эзэнт гүрний цэргүүдтэй тулаан хийв. Гэвч Орост хувьсгал гарч Царь буюу Цагаан хаанаа авч хаясан байна. Цагаантнууд Уралын зүүн этгээдэд түр Засгийн Газар байгуулав. Түүнийг нь Кольчак хэмээх Молдав угсааны адмирал удирдаж байв.

Монархист (зөвхөн хаан л ёс журам, энх амгаланг тогтоож чадна гэх үзэл) үзэлтэй Барон яаралтай Сибирь лүү буцжээ. Хувьсгал гарсанд тэр Еврей нарыг буруутгаж байсан бөгөөд Буриадад байсан Еврей болон Коммунистуудыг хоморголон хорьж, буудан устгаж байсан байна. Тэр Монгол руу дайрч Гамингийн Хятадаас чөлөөлөхийг санал болгосон ч Цагаан Оросууд зөвшөөрөөгүй байна. Тиймд тэр Манжуурт очиж төмөр замыг хамгаалж байсан Орос цэргүүдийг ятгаж дарга нарынх нь эсрэг бослого гаргасан ба удалгүй тэднээс бүрдэх 1,500 хүнтэй арми байгуулав.

Семёнов тэр үед Японы тусламжаар зэвсэглэж, 100,000 цэрэг бүхий Чехсловакийн армитай хамтран Байгаль орчмын нутгийг эзлэв. Семёнов Читад өөрийгөө бүс нутгийн хаан гэж зарлаад, Унгернд Дагуур орчмын нутгийг хариуцуулж өгчээ. Энэ үеэс тэр хоёрын зам салж эхэлсэн байна. Семёнов мөрийтэй тоглоом, зугаа цэнгэл, авлигад дуртайн дээр Еврейчүүдтнй нөхөрлөдөг байж. Атаман Семёнов хожим ялагдсаныхаа дараа Японоор дамжиж Америк руу зугтсан байна. Гэвч түүнд Сибирьт байсан Америкийн тагнуулын корпусынхныг тонон дээрэмдсэн гэх шалтгаанаар хэрэг үүсгэсэн тул Хятад руу зугтжээ. Дэлхийн хоёр дугаар дайны төгсгөл үеэр Зөвлөлтийн десантын тусгай салаа Шанхайд түүнийг олзолсон байна. Улмаар цэргийн шүүхээр оруулаад буудан хороожээ.

Унгерний хувьд хувьсгалыг эхлүүлсэн Еврей нарыг Орос орноос хөөн зайлуулах ёстой гэж үздэг байж. Иймд Унгерн бие даан цэрэг элсүүлж, хатуу ширүүн гараар сургаж “Азийн морин дивиз” гэх хувийн армитай болж эхэлсэн байна. Түүний мөрөөдөл нь асар том морьт арми байгуулж Орос ба Европ тив дэх большевизм, ардчиллыг устгаж хаант засгийг хаа сайгүй сэргээх байлаа.

Адмирал Колчак нас барсны дараа нэгдсэн удирдлагагүй болсон Цагаантны армиуд Улаан армид ялагдан Байгаль орчим руу ухрах болов. Унгерн тэр үед Хайлаар хотыг захиран суусан Манж угсааны нэг генералын охинтой гэрлэсэн байж.

1920 оны 8-р сард Богд хааны тагнуул түүнийг олон очиж, Хятадын дарлалаас чөлөөлж өгөхийг хүссэн бичиг өгсөн байна.
Богд хаант Монгол Улс нь 1911 онд Цинхайн хувьсгалаар тусгаар тогтнолоо зарласан боловч том гүрнүүд хүлээн зөвшөөрөөгүй бололтой юм. Хожим 1915 оны Хиагтын гэрээгээр Ар Монгол нь Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болсон ба эдийн засгийн хувьд Цагаан Оросын нөлөөний бүс болж хувирсан байв. Гэтэл 1919 онд гавьяа байгуулах хүсэлдээ автсан “бяцхан” хочит Сү жанжин гэгч 7,500-10,000 хүн бүхий орчин үеийн арми (Цахрын зарим морьт хороо бас багтаж байж) удирдан Ар Монголыг дайлаар мордож, Хүрээг эзэлсэн ба автономийг устгаж, Богд хааныг гэрийн хорионд оруулсан байв.
Сү гэж хэн байв? Хятадад хувьсгалын дараа хоорондоо өрсөлдсөн цэргийн бүлэглэлүүд олноор гарч иржээ. Хойд Хятадад хамгийн нөлөөтэй нь Анхуйгийн гэгдэх бүлэглэл бөгөөд түүнийг Манж-Чин гүрний үед их цэргийн жанжин байсан Юань Шихуай болон Сү Шюзан нар удирддаг байж. Тэд анхандаа Хятадын Бүгд Найрамдах гэж улсыг байгуулж, анхны чөлөөт сонгууль хийж парламент бүхий төр байгуулсан байна. Японоос тусламж авч, орчин үеийн арми байгуулсан ба үндэсний үзлийг гол суртлаа болгожээ. Гэвч ардчилсан сонгуулиар сонгогдсон Юань Шихуай өөрийгөө хаанд өргөмжилсөн ба парламентыг ямар ч эрх мэдэлгүй болгож, өөртөө бүх эрх мэдлийг авсан байна. Үүнд нь дургүйцсэн Сү Шюзан Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан гэдэг.

1920 оны намар Барон Унгерн өөрийн 1,500 хүнтэй жижиг армиа аван Байгаль нутгаар дамжин Ар Монголын хилээр нэвтэрчээ. Өвөлжин байлдсаны эцэст 5 дахин их хүнтэй Сү жанжны цэргийг буулгаж авсан байна.

1921 оны 3-р сард Монгол Улс дахин тусгаар тогтнолоо зарлав. Барон Нийслэл хүрээнд цэргийн сургууль байгуулах, эмнэлэг сувилал үүсгэх, холбоо харилцааг сэргээх, Япон зэрэг улсуудын дэмжлэгийг авах чиглэлээр шуурхай ажилласан гэдэг. Хүрээнд буцаж заларсан Богд хаан Баронд өндөр хэргэм өгсөн, ба улсыг аврагч баатар цолоор шагнасан байна. Сүсэгтэн олон Бароныг Монголыг чөлөөлөхөөр ирсэн догшин Жамсран бурхны амилсан дүн гэж үздэг байж. Мөн догшин сахиус Бароныг хамгаалдаг тул түүнийг бууны сум үл дийлнэ гэж итгэдэг байсан гэдэг. Барон ч Монголчуудын итгэлийг олохын тулд өөрийгөө Бат хааны цустай гэх зэргээр дөвийлгөдөг байсан бололтой.

Барон Унгерн тэр зундаа Буриадад тогтсон Зөвлөлт засгийг унагахаар мордов. Энэ удаа 2,500-3,000 цэрэгтэй болсон байж. Эхэндээ бага сага амжилт олж байсан ч илүү зохион байгуулалтай, зэвсэг сайтай, хүн хүчээр илүү Улаантны армид бут цохиулжээ.

Унгерн үлдсэн цөөн цэргүүдээ дагуулаад Төвөдийг дайлаар мордох хүсэлтэй байж. Гэвч цэргүүд нь Манжуураар дамжиж Япон руу зугтах санал гаргаж хоорондоо муудалцсан байна. Ямартаа ч Тагна-Тувад очиж амсхийх гэсэн боловч Орос цэргүүд нь бослого гаргаж зарим удирдагч нараа буудан хороов. Унгерн зугтаж Монгол цэргүүд дээр ирж. Тэгээд Монгол цэргүүдээ дагуулан Козакуудтай тулаан хийхээр болов. Мөн урвагч гэх Оросуудыг буудан хороохыг тушаахад Монголчууд татгалзсан гэдэг. Унгернээс зугтсан Оросууд улаантнуудад баригдаж Унгерний хаана байгааг зааж өгч. Ингээд Оросын Чекистүүд довтлон ирээд түүнийг хүлээтэй байхад нь олсон гэх түүх бий. Магадгүй дайн тулаанаас залхсан нэгэн Монгол гүн Бароныг хүлж орхиод, хээр талд хаяад явсан байж болох юм. Зарим эх сурвалжид дурдсанаар бие хамгаалагч Монголчууд нь Бароныг барьж өгсөн гэх ба хариуд нь улаан армийн шийтгэлгүйгээр нутаг буцах эрх хүссэн гэдэг.

Улаан Оросууд Бароныг тэр даруй Новосибирскт авчрав. Тэндхийн большевик цэргийн дарга нь Еврей хүн байсан бөгөөд Лениний өгсөн зааврын дагуу нээлттэй шүүх хурал зохион байгуулж. Нийт зургаан цаг үргэлжилсэн хурлын тэмдэглэлээр бол түүнийг гурван үндэслэлээр буруутгаж, буудан хороох цаазын ял оноожээ. Ерөнхийдөө Японы тагнуул, Нармай Монголын үзлийг сурталчилсан, хувьсгалын эсэргүү бүлгэм үүсгэж энгийн ард иргэдийг алж хядсан гэнэ. Барон туйлын тайван байсан бөгөөд Японы тагнуул гэдгээс бусад хэргээ хүлээсэн байна. Шүүгч нар түүнд хандаж Социалист Интернационал дууны эхний бадгийг дуулбал амийг чинь өршөөе гэж. Тэр хариуд нь тэгвэл та нар Цагаан хаант Орос улсын төрийн дууллыг дуулчих гэж адарч. Тэр оройдоо Унгернийг цаазыг гүйцэтгэсэн байна. Богд хаан энэ хэрэг явдлыг сонсоод сүм хийдүүдэд үүрэг өгч Барон Унгерний хойдохын буяныг даатгах ном уншуулж байсан гэдэг.

Бароны тухай гадныхны үлдээсэн олон тэмдэглэл бий. Жишээ нь Америкийн цэргийн атташегийн анализ, Хүрээнд амьдардаг байсан барууны иргэдийн тэмдэглэл, Оросын цагаантнуудын дурсамж гэх зэрэг. Хамгийн алдартай нь Польшийн иргэн (14-р зуунд Литвад дагаар орсон Татар угсаатан) Оссендовскийн бичсэн “Хүмүүс, Догшин Сахиус ба Бурхад” гэсэн ном юм. Энэ ном хожим нь нэрт орчуулагч Ч.Нэргүй гуайн орчуулгаар монголын уншигчдад хүрсэн билээ.

Анх 1921 онд Нью-Иорк хотноо Англи хэлээр хэвлэгдмэгцээ бестселлер болж удалгүй Польш, Герман зэрэг Европын олон хэлээр орчуулагдсан байна. Оссендовский нь Польшийн цагаантны үлдэгдэл бөгөөд Барон Унгернтэй хамт большевикүүдийн эсрэг тулалдаж явжээ.

Роман фон Унгерн Штернберг (еврей маягтай сонсогдоод байхаар нь нэрээ сольж Унгерн фон Штернэнберг болгосон гэх хувилбар бас бий) нь Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан гэж хэлж болно. Түүний удирдсан Козак, Буриад, Халимаг, Татар, Монголчуудын морьт дивиз Хятадын түрэмгий эзэрхийллээс Өргөө буюу Нийслэл хүрээг чөлөөлсөн нь түүхэн үнэн. Хэрэвзээ ингэж чөлөөлөөгүй бол Шинжаан-Уйгар, Өвөр Монгол, Манжуурын адилаар Ар Монгол нь Хятадын нэг муж хэвээр үлдэх магадлал их өндөр байв. Хэрэв Барон Нармай Монгол Улсыг байгуулна гэж Зөвлөлт Буриад Улс руу довтлоогүйсэн бол Зөвлөлтүүд Ар Монгол руу улаан армиа оруулж, Зөвлөлт маягийн засаг тогтоох шалтгаан бага байх байсан биз.

Тухайн үед ЗХУ-аас БНХАУ-д сууж байсан элчин сайд Адолф Иоффегийн Ленин, Тройцкий, Сталин нарт илгээсэн захидал их сонирхолтой. Тэнд: «Советизация Монголии не явилась результатом последовательного, продуманного и организованного плана. Если бы в Монголии не было Унгерна… мы также не советизировали бы Монголию, как не советизировали Восточный Туркестан…» гэжээ. Товч орчуулбал Унгерн байгаагүй бол Ар Монголыг “зөвлөлтжүүлэх”-гүй буюу тусгаар тогтнуулахгүй байх байсан биз гэжээ. Өөрөөр хэлбэл Ар Монголыг бие даалгах нь урьдчилсан төлөвлөгөөний дагуу биш бөгөөд харин Унгерн хэмээх “үзэгдэл” чухал нөлөө үзүүлсэн гэж үзжээ. Адолф Иоффе нь Кримийн Мамай-Еврэй угсааны хүн байв. Коммунист үзэлтэй, Зөвлөлтийн дипломатч. Шинээр байгуулагдсан Зөвлөлт төрийг төлөөлж Европын болон Японы цэргийнхэнтэй чухал хэлэлцээ хийж байсан туршлагатай. Меньшевик хандлагатай, Тройцкийг дэмждэгээс болж хэлмэгдэж байсан бөгөөд, амиа хорлосон гэж үздэг. Охиныг нь эсэргүүгийн хүүхэд гэж шоронд олон жил хорьсон байдаг. Охин нь аавынхаа тэмдэглэл ба өөрийн дурсамжид үндэслэж ном бичсэн нь хожим Израилд ихэд алдаршсан байна.

Монгол Улсын тусгаар тогтнол ямар эмзэг бас ээдрээтэй зам туулсныг галзуу Бароны түүх харуулдаг билээ.

ShareTweet

Related Posts

Наро Банчэн хутагтын хүрээний туурь
Түүх, уламжлал

Наро Банчэн хутагтын хүрээний туурь

2026-09-02 18:06
Бэрийн хэл буюу цээрийн хэл
Түүх, уламжлал

Бэрийн хэл буюу цээрийн хэл

2026-06-30 13:09
Мөнх оршихуй буй Наран, Саран
Онцлох мэдээ

Мөнх оршихуй буй Наран, Саран

2026-05-05 07:58
}

Шинэ мэдээ

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

by undesten
2026-09-07 19:21
0

“Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС-ийг АИ-92 шатахууныг 4500 төгрөгөөр зарсан асуудлаар шалгаж байна

Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун түгээнэ

by undesten
2026-09-07 18:17
0

Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

by undesten
2026-09-07 18:06
0

Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү зэрэг соёлын биет өвийг хураан авчээ

Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү зэрэг соёлын биет өвийг хураан авчээ

by undesten
2026-09-07 11:50
0

Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

by undesten
2026-09-07 11:36
0

Ээлжит бус чуулган ирцийн асуудалтай нээлээ

Ээлжит бус чуулган ирцийн асуудалтай нээлээ

by undesten
2026-09-07 11:27
0

Г.Лхагвадорж: Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй

Г.Лхагвадорж: Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй

by undesten
2026-09-06 13:16
0

Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

by undesten
2026-09-05 14:13
0

Б.Нямтайшир: Цахилгаан станцын бүх тоноглолыг гааль, НӨАТ-аас чөлөөлж, ААНОАТ-ын зохицуулалтаар дэмжвэл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой

Б.Нямтайшир: Цахилгаан станцын бүх тоноглолыг гааль, НӨАТ-аас чөлөөлж, ААНОАТ-ын зохицуулалтаар дэмжвэл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой

by undesten
2026-09-05 13:48
0

Их ван Дмитрий Донскойн шарилын олдвор ба түүнийг Украины дайны фронтын шугам руу илгээж, Оросын цэргүүдийн сүнс, зоригийг сэргээхэд ашиглана

Их ван Дмитрий Донскойн шарилын олдвор ба түүнийг Украины дайны фронтын шугам руу илгээж, Оросын цэргүүдийн сүнс, зоригийг сэргээхэд ашиглана

by undesten
2026-09-05 13:25
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай