• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 11
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

    Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

    Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Төрийн өмчийн 105 компани 18 их наяд төгрөгийн өртэй байна

by undesten
2022-06-10 15:09
in Онцлох мэдээ, Улс төр
46
Засгийн газраа огцруулсан үзүүлэлтээр Гиннест бүртгүүлэхэд ойрхон байна
SHARETWEET

УИХ-ын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрийн өмчит компаниудыг цэгцлэх ёстой. Энэ талаар олон жил ярьсан одоо цаг нь болсон. ТӨХК-иуд угжны хурга  шиг угжуулаад л байж байдаг болсон. Айлд шоовдор хүүхэд байдаг бол тэр нь хувийн хэвшил, эрх танхи хүүхдүүд нь төрийн өмчит компаниуд болчихсон. Төрийн өмчит компаниудад  төрд ажиллаж байсан дарга, улстөрчдийн “халаас”-ны хүмүүс, цүнх баригч нар томилогддог. Очоод дарга нартаа тал засаад, улстөрчдөд мөнгө зөөгөөд явдаг шүү. Байдал ийм л болсон. Тиймээс үүнийг цэгцлэх ёстой. Төрийн өмчит 170 компани, орон нутгийн өмчит 270 компани бий. Гүйцэтгэх удирдлага нь 15 хүнтэй гэж бодоход нэг компани үндсэндээ 20 орчим хүн ажиллаж байна. Нийтдээ 440 компанид хэн нэгний гар хөл болсон 10 мянган хүн ажиллаж байна.

Тэд хамгийн их цалин, хангамж авдаг. Гадагшаа зугаалдаг, өндөр урамшуулал авдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэдэн хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байна вэ. 

Өр зээлийн хэмжээг хэлж өгөөч. Төсөвт оруулж байгаа орлогоос “Эрдэнэт” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хасвал татварт орлого оруулах компани бараг байхгүй дээ. Тиймээс ТӨХК-иудын төвлөрүүлж байгаа ногдол ашгийн талаар мэдээлэл авмаар байна. ТӨХК-иуд  улстөрч, эрх мэдэл бүхий хүмүүсийн саалийн үнээ болсон.  Үүнээс гадна Сайншандын аж үйлдвэрийн парк, Эгийн голын усан цахилгаан станц төслийн  нэгжүүд юу ч хийдэггүй. Ажил хийдэггүй баахан төслийн нэгжүүдтэй. Эгийн гол 40-50 тэрбумын алдагдалтай. Иймэрхүү төслийн нэгжүүдийг хэрхэн цэгцлэх вэ. Иргэний нисэхийн үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв гэх зэрэг хуучин агентлаг байсан газруудын нэрийг өөрчлөөд төрийн өмчит үйлдвэрийн газар болгосо. Төсвийн мөнгөөр тэтгүүлдэг, рувийн хэвшилтэй өрсөлдөж дарамталдаг ТӨХК-иудыг хэрхэх вэ?

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж байна. Тэдгээр компаниуд 10.6 их наядын орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 8.7 хувь буюу 860 тэрбум, цэвэр ашгийн хэмжээ 407 хувиар буюу  831 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Төрийн өмчийн оролцоотой 105 компаниуд 18 их наядын өртэй.Үүнээс жин дарж буй компанийг нэрлэвэл “Эрдэнэс Монгол” нэгдэл 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, Монголын төмөр зам 1.5 их наяд, Эрдэнэт үйлдвэр 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбумын өртэй байна.

Мөн өндөр хөрөнгийн дүнтэй хуулийн этгээдийг товч танилцуулахад “Эрдэнэс Монгол” нэгдэл 29 их наяд, “Эрдэнэт” үйлдвэр 5 их наяд, Хөгжлийн банк 4 их наяд, “Төрийн банк” 3.7 их наяд гэх жишээтэй байна. Хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдээр “Эрдэнэт” үйлдвэр 3.1 их наядаар тэргүүлж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 1.5 их наяд, Диспетчерийн үндэсний төв 1 их наяд байна.  “Эрдэнэт” үйлдвэр 901 тэрбумаар манлайлсан бол “Эрдэнэс Монгол” нэгдэл 102 тэрбум, Монголросцветмет 85 тэрбум, Улаанбаатар төмөр зам 69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум гэсэн үзүүлэлттэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

–Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд болон өмнө нь агентлагын статустай ажиллаж байсан олон байгууллагууд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэрээр ажиллаж байгаа. Таны нэр дурдсанаас гадна олон байгууллагууд бий. Цаашдаа Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан төрийн бүтээмжийн асуудлыг цогц байдлаар нь судалж байна. Үүн дээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүргийн давхардлыг харгалзан үзнэ. Агентлагын статусаар ажиллах байгууллагуудыг нэг мөр шийднэ. Татан буулгахыг нь буулгана. Цаашдаа Авто тээврийн үндэсний төв зэргийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах боломж бүрдэх байх. Өнөөдөр үнэ тарифын зохицуулалттай, зах зээлийн төвлөрөл байгаагаас үүдэн хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй буюу эрчим хүч, дулааны чиглэлийн компаниудын үйл ажиллагаан дээр уян хатан зохицуулалтууд орсон. Өөрөөр хэлбэл, тэдгээр компаниудаас заавал ногдол ашиг авахгүй. Гэхдээ засаглалын хувьд ил тод, нээлттэй болгоно. Эргээд үр ашгийг нь нэмэгдүүлэх, магадгүй зах зээлийн үнийн тарифын зохицуулалт суларвал дээрх компаниуд зах зээлийн зарчмаараа үйл ажиллагаа явуулах боломжтой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

–470 компани дээр гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал, дэд захирал, хэлтсийн дарга, газрын захирал гээд 10 орчим хүн. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бас 10 хүн. Ингээд бодоход нэг компанид 20 орчим хүн улс төрийн томилгоогоор очсон гэсэн үг. Энэ хүмүүсийг цаашид хараат бус байдлаар байлгах тал дээр ямар бодлого баримтлах вэ. Хоёрдугаарт ТӨХК-иуд Хөгжлийн банкнаас баахан зээл авчихсан. Одоо бүр сүүлдээ компаниудын авсан зээлийг нь Засгийн газар төлнө гээд явж байна. Хувийн хэвшил авсан зээлийнхээ төлөө өөрсдөө хариуцлагаа хүлээдэг. Зарим нь бүр шоронд орж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Харин тийм ээ С.Бямбацогт гишүүн ээ. Бид яг ийм системээр 30 жил явлаа. Үүнийг өөрчлөхийн тулд  хуулийн төслийг оруулж ирсэн. Бид нар гэв гэнэт мэдэж байгаа зүйл биш шүү дээ. ТӨХК-иуд дандаа алдагдалтай,  алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй, ТУЗ-д нь  төрийн төлөөллүүд нь томилогддог. Энэ  тогтолцоог халахын тулд хуулийн төсөл оруулж ирлээ.

Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүдийг дандаа нээлттэй сонгон шалгаруулалтаар авна.  Гүйцэтгэх удирдлагыг мөн ялгаагүй ТУЗ-ийн баталсан дүрмээр, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн өмчийн оролцоотой компаниудад тавьдаг шаардлагыг тавина. 

ТӨХК-ийг  хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг шууд чөлөөлнө.  Дараагийн өөр төрийн өмчит компанид, ТУЗ болон захирлаар очих нөхцөл бололцоог нь  хаана. Үүн дээр бүртгэлийн нэгдсэн систем хөтөлнө. Гүйцэтгэх болон ТУЗ-ын гишүүдэд дандаа нөөцийн систем бүрдүүлж явна. Нөөцөөс хүмүүсээ томилно. Төрийн төлөөллийг дандаа нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно. С.Бямбацогт гишүүн нэг мэдээллийг буруу ярилаа. ТӨХК-иуд Хөгжлийн банкин дах өр төлбөрийг  Засгийн газар төлөхгүй. Харин тухайн компаниудын хувьцааг дахин хөрөнгөжүүлэх, санхүүжүүлэх байдлаар Хөгжлийн банкин дах өр төлбөрийг барагдуулах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулагдаж байна.  Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орно. Яг адилхан хувийн сектортой адилхан Хөгжлийн банкны өрийг төрийн өмчит компаниудаар өөрөөр нь төлүүлэх бодит ажил хийгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Засаг дарга  орон нутгийн өмчит ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох, урамшуулахаар байна лээ. Ингэж болохгүй шүү. Энэ эрх нь ИТХ-д байх ёстой. Өмчийн эзэд нь өөрсдөө өмчийнхөө төлөөллийг томилдог чөлөөлдөг байх нь чухал. Харин Засаг дарга санал оруулдаг байх нь зөв. Тэдгээрийг сонгон шалгаруулахдаа орон нутгийн өмчийн хариуцсан засаг захиргааны нэгж гэсэн байсан. Томъёолол нь буруу яваад байна. Өмч хариуцсан засаг захиргааны нэгж гэж байхгүй. Орон нутагт улстөржилтийг бий болдог шалтгаан нь ТӨХК-иуд. Учир нь эдгээр компаниудын ТУЗ-д улстөрчид ордог. Жишээ нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д орно. Цалин, урамшуулал авдаг. Урамшуулал гэж 100 гаруй сая төгрөг авах жишээний.

Гүйцэтгэх захирал ч мөн ялгаагүй ТУЗ-тэй гэрээ байгуулдаг. Жишээ нь дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр өсөхөд бизнес төлөвлөгөөнөөс давсан орлогын 1-2 хувийг авдаг. Ингэхээр хэдэн зуун, сая зарим нь бүр тэрбумыг авдаг. Тиймээс ТУЗ-д орохын тулд өрсөлдөөн бий болдог. Төрөл бүрийн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. Талцал, хуваагдлыг бий болгодог учраас орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийг шилж сонгоход ямар өөрчлөлтийг хийх вэ? Орон нутгийн өмчит компаниуд том хэмжээний төсвийг ТУЗ-ийн есхөн хүн дураараа баталдаг. Уг нь улсын төсөвтэй ялгаагүй байх ёстой.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

–ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулна. Өмнөх хуулиар орон нутагт өмчийн асуудал эрхэлсэн нэгжтэй болох шийдвэр гарсан. Аймаг, орон нутгууд өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх байгууллагын бүтцийг эсэслэн шийдээгүй байна. Орон нутгийн өмчит компанийн ТУЗ, гүйцэтгэх захиралтай холбоотой сонгон шалгаруулалтыг явуулна. Харин томилгоог нь Засаг дарга эцэсэлнэ. Та сая нэг чухал санаа дурдлаа. Төсөв батлах, ашиг, алдагдлын тайланг хэн батлах вэ гэхээр жил бүрийн төсөв дээр ТӨХК-иуд  хэдэн төгрөгийн ногдол ашгийг ирэх жилийн төсөвт төвлөрүүлнэ гэдгийг УИХ батална. Харин орон нутгийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь ИТХ учраас тухайн компанийхаа ашиг, алдагдал, ногдол ашгийн хувь хэмжээг ИТХ орон нутгийн төсвөө батлах үеэр хамт батална. Өмчлөгчид нь өмчлөгчийнхөө эрхийг эдэлнэ. ТУЗ болон гүйцэтгэх захирлын урамшууллыг хязгаарлана. Урамшууллын хувьд дөрвөн сарын цалингаас хэтрэхгүй байхаар тогтсон. Мэдээж компани бүрийн онцлогоос хамаарна.

Мөн алдагдалтай ажиллуулсан тохиолдолд гүйцэтгэх удирдлагын нөхдүүдээс өмчлөгч нь эргээд алдагдлыг нэхэмжлэх эрхзүйн зохицуулалтыг оруулсан. Салбарын сайд нь ТУЗ-ийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Стратегийн чиглэлийн компаниудын 30 хувьд нь төрийн төлөөллийн нээлттэй ТУЗ-ийн гишүүд бусад компанудад 100 хувь нээлттэй ТУЗ-ийн гишүүд байна. Төр ямар бизнес хийх, хийхгүйгээ дөрөв, дөрвөн жилээр УИХ-д тайлагнаж ерөнхий төлөвлөгөөг батлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэргүүлэх чиглэл гэсэн дөрвөн жил тутамд томъёолсон тэр асуудлаараа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах босгыг тавьж өгье. Хоёрдугаарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулахын тулд заавал тодорхой тооцоо судалгаа хийсний үр дүнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтсан тэр чиглэлээр төр бизнес хийнэ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дурдагдаагүй бусад чиглэлүүдээр хувийн хэвшил бизнес хийх боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

–Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл маш их саад бэрхшээлийг давж энэ танхимд орж ирлээ. Уг хуулийг энд оруулж ирэхгүй байх их том эрх мэдэл, мөнгөний ашг сонирхол байсаар ирсэн. Учир нь өнөөдрийг хүртэл ТӨХК байгуулж, шахаа хийж, ард түмний хамаг баялгийг хувьдаа идэж ууж гахай шиг таргалсан хүмүүс бий. Энэ хууль маш олон авлигачдыг эрх ашгийг хөндөж байгаа. УИХ 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгийг нийт ард түмэнд хүртээх өөрчлөлт хийсэн. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль  “Баялагтаа эзэн Монгол” гэх мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцсон. Баялгийн эзэн нь ард түмэн байх ёстой болохоос тэр  баялгийг ухаж байгаа ТӨХК-ийн захирал, түүнийг тойрсон хүрээлэгчид, ашиг хүртэгсэд биш. Үүнийг хуулиар өөрчлөх анхны репорм орж ирлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Бид энэ хуулийг  зөв хийхгүй бол цаашид баялгийн сан, орлого, хуримтлал, хөгжлийн талаар  ярих боломжгүй болно. Зөв хийсэн хуулиа дараа нь ягштил мөрдүүлж  чадахгүй бол ТӨХК-ийн талаар  ярилтгүй. Хувийн хэвшлийг хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих нь суурь зарчмын асуудал. Өнөөдөр ТӨХК  хувийн хэвшилтэй өрсөлдөж, чөлөөт зах зээлийн зарчим дээр  үүний эсрэг явах зарчмыг хуульчилж оруулж ирж болохгүй.

Өнөөдөр тусгайлсан хууль гаргах гэж байгаа бол суурь зарчмуудыг  тусгах ёстой. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны хувьд төрөөс хараат бус дархлаа системийг энэ хуулиар тогтоох учиртай.

Уг нь энэ хууль гарахгүйгээр өнөөдөр мөрдөгдөж байгаа Компанийн тухай хуульд “Засгийн газар ямар нэг байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх, томилгоо хийхийг хориглоно” гэсэн зүйл заалт байх ёстой байсан юм. Гэтэл өнөөдөр орж ирсэн хууль алдаатай байна. Төрийн нөлөөллийг илүү ихэсгэх, компани өөрөө бие дааж шийдвэр гаргах эрхэд нь нөлөөлөх хууль болох гээд байна. Энэ хуулийг Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Төрийн өмчийн хороо хамтарч хийсэн байх. Тиймдээ ч хуулийн төсөлд Сангийн яам, Төрийн өмчийн хорооны эрх мэдэл гэсэн баахан том бүлэг үүссэн байна. Хэрэв хууль зөв гарсан бол Төрийн өмчийн хороо татан буугдах ёстой байсан. Төрийн захиргааны төв байгууллагууд, Сангийн яам төрийн өмчийн компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой.Ашгийн төлөө арилжааны зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Зах зээлийнхээ зарчмаар компанийн засаглалыг бүрэн бий болгох нь зөв. Хуулийн төсөлд байгаа алдааг би хэлж өгье.

Томилгоог шууд Засаг дарга, ТУЗ-ийг яамдууд томилдог болох гээд байна. Өнөөдөр болохгүй бүтэхгүй зүйлээ хуульчилж оруулах шаардлага байсан юм уу.  Компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд нь нөлөөлдөг, дарамт шахалт үзүүлдэг энэ асуудлыг дахин  хуульчлах шаардлагагүй гэж бодож байна.

Нэг заалтыг хараарай. “Засгийн газрын бүрэн эрх гэж юу байна вэ гэхээр  21.2.11-т нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах саналыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ болон гүйцэтгэх захиралд өгнө гэж байна.

Гишүүд энэ заалтыг анхаарах ёстой. Ийм заалт байхгүй байхад л бид хэрэгжүүлдэг байсан шүү дээ.  Үүнийг хуульчлах ямар шаардлага байна вэ? “Тавантолгой” ХК-д  1.5 их наяд төгрөгийг  төмөр замд зарцуулна гээд гаргаад тавьчихсан. Тус компанийн орлог, хуримтлалаар бид төмөр замаа барьж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хуримтлал орлогоор бид жорлон барьж байна. 100 тэрбум төгрөг болсон. Тиймээс энэ байдлыг хуульчлах  шаардлагагүй. Төрийн үйл ажиллагаа нөлөөллийг хуульчлах хэрэггүй. Дэлхийгээс гажсан, стандартаас зөрсөн зүйл хиймээргүй байна. Үнэхээр хийх гээд байгаа бол зарчмынх нь хувьд зөв хийх ёстой.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

–Зарчмын хувьд Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Энэ хуулийн үндсэн зорилго нь төр өөрөө оролцох, оролцохгүй салбараа тодорхойлж бизнесийн үйл ажиллагаанд оролцох, үнэхээр компани байгуулж бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа бол бол төрийн өмчийн бодлого буюу зохицуулах чиг үүргээ ялгамжтай ханд гэдэг зүйл бий. Татвар авдаг төр хэмээх институцийн чиг үүрэг юу юм, төрийн өмчийн компанийн ард нийтийн баялаг яваа шүү дээ. Өмчийн эзэн буюу хувьцаа эзэмшигчээр хэнийг томилох, тэр хувьцаа эзэмшигч  нь мэдээж төрийн аль нэг байгууллага байж таарна. Энд үл харагдагч эзэн байж болохгүй.

Тэгэхээр яам эсхүл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын аль нэгийг хувьцаа эзэмшигч эрхийг хэрэгжүүлнэ. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх байгууллагууд ТУЗ, гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулна. 

Энэ хуульд төрийн Сангийн яам гэдэг юм уу төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх агуулга байхгүй. Гэхдээ бид таны хэлсэн саналыг харгалзаж үзнэ. Мэдээж төрийн өмчийн компани байгуулж байгаа бол ногдол ашгийн бодлогоор Сангийн яамтай уялдаж таарна. Өмчийн бүртгэл, сонгон шалгаруулалт нээлттэй зарлах, хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр ТӨБЗГ тодорхой чиг үүрэг гүйцэтгэхээс өөр аргагүй. Энэ хууль Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн хууль, Хөгжлийн сангийн хуультай уялдана. “Эрдэнэс Монгол” компанийг  цаашдаа хөгжлийн сан болгож хөгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ нь  Үндсэн хуулийн 6.2-т заасан “Байгалийн баялгийн үр өгөөжийг нийт ард түмэнд тэгш хүртээмжтэй хүргэх”   үзэл санааг хэрэгжүүлнэ. Хуулийн төсөлд чөлөөт зах зээлийг хумихгүй байх асуудалд онцгой анхаарч байгаа. Зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтаа хаанаас татах, боловсон хүчний бодлого гэх бүх зүйлд уялдаатай хандана. Г.Тэмүүлэн гишүүний хэлсэн 21.2.11-т дахь заалт буюу “Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах саналыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ болон гүйцэтгэх захиралд өгнө” гэх заалтын хувьд санал төдий. Түүнээс биш шийдвэр гэсэн үг биш.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

–Уг хуулийн төслийг боловсруулах гэж та нар  хичээж ажилласан байх. Гэхдээ ХЗДХЯ хууль сэглэхээ боль. Өнөөдөр бид дэлхийгээс гажсан монгол стандарт зохиох гээд явж байна. ТӨХК-иудын хөрөнгийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх, үр ашгийн үнэлгээ зэрэг асуудлуудыг зааж чиглүүлээд суурь зарчмыг зөв тогтоох ёстой. Гэтэл эсрэгээрээ Засгийн газрын нөлөөллийг хуульчлах шаардлагагүй шүү. Үнэхээр ТӨХК-иуд ажиллаж чадахгүй байгаа бол төрийн өмчийн 400 компанийг татан буулгах ёстой. Эсвэл зөв хуулийг гарга. Болохгүй бол би хуулийн ажлын хэсгийг ахлаад явья. Залруулаад өгье.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

–Энэ хуулийг дэмжихээс өөр аргагүй. Монголд авлига, хулгай нүүрэлсэн нь төрийн болон орон нутгийн өмчийг дагасан компаниуд. Гол нь төр дотроосоо өөрийгөө цэгцлэх ажлын эхлэл нь хууль. Бидний хамгийн арчаагүй байдал сая танилцуулгаас харагдлаа.

Төрийн өмчийн нэгдсэн бүртгэл байхгүй учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, Сангийн яам,Үндэсний аудитын газар гурван өөр тоо хэлж байна. Сангийн яамныхаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компани, Аудит 537, ТӨБЗГ 467 компани бий гэж байна. 

Гэтэл манай гишүүд янз бүрийн тоо хэлдэг. Гэтэл яг үнэндээ  төр өмчөө мэдэхгүй байна. Энэ хууль гарвал Б.Цэнгэл дарга юу хийх нь нэмэгдэж, юу хийх нь хасагдах юм. Хууль зүйн техник, найруулгаа бодоорой. 24 дүгээр зүйлд “Орон нутгийн өмчийг хариуцсан тухайн засаг захиргааны нэгжийн чиг үүрэг гэж заасан байна. Засаг захиргааны нэгжийн чиг үүргийг энэ хуульд заахгүй. Өөр хуулиар явна. Улс төрийн албан тушаалтныг ТУЗ-д оруулахгүй байх нь зөв. Гуравны нэгээс доошгүй нь төрийн захиргааны төлөөлөл байна гэж байна. Томьёоллоор төрийн захиргааны байгууллага гэдэг нь яам, агентлагаа хэлээд байгаа юм уу. Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл гэж цаашдаа хууль тогтоомжид бий болох юм уу. Би бол анх удаа л харж байна. Өөр нэр томъёо байх ёстой юм болов уу.

Хөгжлийн банкны түр хороо ажиллаж байна. Урьдчилсан байдлаар харахад маш их ТУЗ, гүйцэтгэх захирал солигджээ. 11 жилийн хугацаанд есөн гүйцэтгэх захирал, есөн ТУЗ-ийн даргыг сольж зээлийн хороонд байнга өөрчлөлт орсон. Олон яам тамгын газрын хүмүүс орохоор ээлж ээлжээрээ хулгай хийдэг юм шиг байдал үүсчхээд байна. Төрийн өмчийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага тогтвортой байх талаар хэрхэн тусгагдаж байна вэ.  Сайдын үүрэг оролцоо нэмэгдсэн үү хасагдсан уу.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

–Ж.Сүхбаатар гишүүнтэй 100 хувь санал нийлж байна. Монгол Улсын авлигалын төсөөллийн индекс сайнгүй байна. Үүний шалтгааны нэг нь ТӨХК-иуд. Тэдгээр компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах процесс ил тод биш, улс төрөөс хараат. Дээрээс нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан олон нийтэд ил тод бус. Үүнийг засч залруулах шаардлагатай. Хуулийн нэр томъёоны хувьд анхаарна. Зарим зүйлийг буруу, зөрүү бичсэн байна. Төрийн төлөөлөл буюу төрийн захиргааны байгууллагын төлөөлөл гэдэг дээр стратегийн чиглэлийн ААН-дэд хамаарна. Өөрөөр хэлбэл, үнийн тарифын зохицуулалттай төрөөс татаас авдаг компаниуд буюу эрчим хүч, дулаан цахилгааны салбар хамаарна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

–Ж.Сүхбаатар гишүүнтэй санал нэг байна. Төрийн байгууллагуудын тоо хоорондоо зөрсөн. Төрийн болон төрийн оролцоотой компани дээр 170  төсөвт үйлдвэрийн газрууд нэмэгдэж байна. Төрийн болон төрийн оролцоотой компаниудын нэгдэх, нийлэх, тусгаарлах зүйлүүд байнга хийгддэг учраас тоо нь хэлбэлздэг. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн оролцоотой компаниуд 105 байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд зарим компанийг татан буулгасан.

Орон нутгийн компаниуд яагаад замбараагүй байна вэ гэхээр  өрхийн эмнэлэг 164, эм эргэлтийн сан 33, зарим тохиолдолд ахмадуудын төрийн бус байгууллагыг хүртэл бүртгэлдээ оруулчихдаг. 

ShareTweet

Related Posts

Х.Нямбаатар: Хотод шинээр баригдаж буй нэг ч барилгад дулаан өгөх боломжгүйд хүрсэн
Нийслэл

2025-01-18 13:50
Улсын нийт гадаад өр оны I хагаст 34.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсжээ
Онцлох мэдээ

2024-09-13 15:54
Монгол Улсын гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3.7 хувиар өсөв
Онцлох мэдээ

Монгол Улсын гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3.7 хувиар өсөв

2024-03-14 14:08
}

Шинэ мэдээ

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

by undesten
2026-10-10 15:47
0

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

by undesten
2026-10-10 15:32
3

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

by undesten
2026-10-10 14:10
0

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
1

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай