Монгол Улсад Их нууруудын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Манай улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон. Уг амьтны сонирхолтой баримтуудаас дурдвал:
- Эрийг ооно, эмийг шарагчин, төлийг янзага гэнэ.
- Хар сүүлт нь дунджаар 6-12 жил насалдаг.
- Хар сүүлтийн ооно эвэртэй, Шарагчин эвэргүй.
- Ооно 110-116 см, шарагчин 93-110 см урт, ооно 23-33 кг, шарагчин 18-20 кг жинтэй байдаг.
- Сонсгол нь маш сайн, их хурдан, цагт 55-62 км туулж чадна.
- Эр нь 3, эм нь 2 наснаас үржилд ордог. Ороо хөөцөө нь 12 сарын 20-доос 1 сарын 10 хүртэл үргэлжилнэ.
- Хар сүүлт жилд 30 орчим тонн хорголоор говь цөлийн хөрсийг борддог.
- Шарагчин нь үр төлөө аюул, заналхийллээс хамгаалахын тулд бут, сөөглөг орчинд нуудаг бөгөөд янзага бутны ёроолд хярж хөдөлгөөнгүй нуугдаж, шарагчин харин аюул заналхийллийг хөлийн хурдаар холдуулж, төөрүүлэх үйлдэл хийдэг байна.
Монгол улсын Улаан номонд “Ховор” амьтнаар бүртгэгдсэн хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан бол Эрүүгийн хуулийн 24.5.1-д зааснаар 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жилийн хорих ял эдлүүлэхээс гадна ЗГ-ын 2023 оны 260 дугаар тогтоолд заасан 3.330.000 төгрөгийн экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба