• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 14
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Инфляцийг бут ниргэгч

    Инфляцийг бут ниргэгч

    Наймдугаар сарын 4-нөөс эхлэн машинуудыг тэгш, сондгойгоор хязгаарлан нэг удаад 50,000 төгрөгт шатахуун борлуулна

    Бямба, Ням гарагт улс даяарх бүх ШТС-аа цэнэглэснээр ирэх долоо хоногт шатахууныг оочергүй борлуулахаар зорьж байна

    Чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх 1,300 орчим тарилгыг улсын хилээр оруулж ирэхийг завджээ

    C919 агаарын хөлөг Бээжин-Улаанбаатар чиглэлд олон улсын тогтмол нислэгээ эхлүүллээ

    Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

    Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл даваа гарагаас эхэлнэ

    С.Амарсайхан: Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна

    С.Наранцогт: Төв банк нэг ч төгрөг хэвлэж, зах зээлд нийлүүлээгүй

    Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гаригаас хүчингүй болно

  • Улс төр

    С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг олж тогтоон, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж битүүмжилнэ

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай хуулийг төслийг боловсруулж байна

    Г.Дамдинням: Иргэд боломжтой хэмжээгээрээ газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирж болно. Гаалийн татварыг тэглэсэн

    Засгийн газрын зөвшөөрөлгүй бүх томилолтын санхүүжилтийг зогсоож, хурал, чуулганыг цахимаар хийнэ гэв

    Хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулж, 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлжээ

    АН: Баян-Өлгий аймгийн Засаг даргыг чөлөөлсөн Ерөнхий сайдын хууль бус шийдвэрийг цуцлуулахаар шүүхэд хандана

    “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    Японы хэт халалтыг тэсвэрлэлгүй амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ

    Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега тус улсад дахин ямар ч сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ

    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

No Result
View All Result

Ж.Алтаншагай: Хилээ манаж зогсоно гэдэг эр хүн бүрт олдох хувь тавилан биш

by
2016-05-31 09:00
in Үндэстэн
0
SHARETWEET

\"\"

\”Фантастик” хэмээх уран бүтээлийн
продакшн үзэгч бидэнтэй \”Том толгойтын романс”, \”Миний ах атаман”,
\”Маш нууц” зэрэг уран сайхны кинонуудаараа хэдийнэ танил болсон билээ. Энэ
продакшны нэгэн өнгө төрхийг бүрдүүлж, авьяас чадвараараа олонд танигдсан
жүжигчин Ж.Алтаншагай энэ удаа манай сонины зочноор оролцож байна. Тэрбээр
хэдийгээр зав зай муу байгаа хэдий ч болзсон цагтаа, товлосон газраа
инээмсэглэсээр орж ирсэн юм. Дэлгэцийн бүтээлүүдээс ширүүн дориун төрхтэй гэж
харагддаг байсан залуу уран бүтээлч маань сайхан инээмсэглэлээрээ энэ бодлыг
минь үргээлээ.

-Юуны өмнө урилгыг минь уриалгахан
хүлээж авсанд миний бие баяртай байгаагаа эхлээд илэрхийлмээр байна.

-Би тийм од мод болсон хүн биш шүү дээ.
Өчүүхэн намайг хүндлээд, \”Таныг би мянга мянган хилчин байлдагчдынхаа,
эрхэм генералуудынхаа өмнөөс сониндоо ярилцлага өгөхийг урьж байна. Танд цаг
зав байна уу” гээд ярьж байхад би яаж үгүй гэх билээ. Аугаа түүхтэй \”Эх
орны манаа” сонинд ярилцлага өгөхөөс татгалзвал миний хохь биз дээ. Тэгэхээр би
өөрийн тань урилгыг ихэд хүндэтгэж хүлээж авсан. Хилчидтэй энэхүү ярилцлагаараа
уулзах гэж байгаадаа маш их баяртай байна.

-Утсаар ярихад ажил их, зав бага байна
гэсэн шүү дээ. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай продакшныхан гадагшаа сурах гээд
явчихсан тул би арын албыг хариуцаж үлдсэн. Дайны цагт арын албаныхан гэдэг их
чухал үүрэгтэй хүмүүс байдаг даа. Би өөрийгөө тэгж л бодоод үлдсэн. /Инээв.сур/

Миний бие чадан ядан арга хэмжээ
хөтөлдөг хүн байгаа юм. Зуны улиралд хурим ёслол, найр наадам гээд хөтлөх арга хэмжээ
олон байдаг. Мөн \”Миний ах атаман” кино Киргиз, Казакстанд гарч байгаа. Ер
нь хойд хөршүүд адал явдалт кинонд дуртай улс. Тийм болохоор дажгүй сайхан
манай киног хүлээж авсан шүү. Энэ мэт хувийн болон хувьсгалын эдгээр асуудлаа
хариуцан ажиллаж байна.

-Танайхан ямар чиглэлээр сурч байгаа юм
бэ?

-Уран бүтээлчид гадаад хэлний зохих ёсны
мэдлэгтэй байх ёстой. Мөн бие бялдар сайтай, эрүүл чийрэг байх хэрэгтэй.
Тиймээс энэ чиглэлүүдэд анхааран суралцаж яваа, манай хэд.

-Ингэхэд \”Фантастик” продакшн
бусдаасаа юугаараа ялгардаг юм бол?

-Нөхөрлөлийн үнэ цэнээрээ. Бид нар бие
биендээ маш үнэнч. Д.Батсайхан, О.Тамир, М.Баярбат бид дөрвийг тийм амархан
өөрчлөх, салгах зүйл байхгүй. Яагаад гэхээр бид их эв найрамдалтай, нэгнийгээ
хүндэлдэг. Бид зогсохгүйгээр хөдөлмөрлөх дуртай. Энэ нь бас биднийг нэгтгэдэг
нэгэн зүйл нь байх.

-Та Хэнтий нутгийн хүү байх аа?

-Манай аав Хэнтийнх. Би энэ сайхан
нутагт төрж, өссөн. Дунд сургуулиа төгсөөд харин хотод шилжин ирж амьдарч
байна.

-\”Мөрөөдлийн театр”-ын жүжигчин
Г.Алтаншагай та хоёр нэр нэгтэйгээс гадна нутаг ус нэг юм билээ. Уран
бүтээлчийн хувьд энэ нь карьерт нөлөөлдөг үү?

-\”Нэр нэгтийн чих нэг” гэдэг дээ.
Бид хоёр Хэнтий аймгийнх, хоёулаа жүжигчин мэргэжилтэй мөн алдар нэр нэг гэж
байгаа. Бидний дүү нар хоёулаа гар бөмбөгийн спортын сайн тамирчид. Тэгэхээр
андуурагдах тохиолдол их гарна. Заримдаа утас дуугарахаар нь, \”Би
\”Фантастик”-ийн Алтаншагай шүү дээ” гэхээр, \”Аан, андуурсан байна”
гэнэ. Зарим нь андуурсан хэрнээ чамтай ярих гэсэн юм гэж мэлзэнэ. /Инээв.сур/

-Ингэхэд Шагай цэргийн алба хаасан уу?

-Цэргийн алба хаагаагүй ч хаасан юм шиг
сайн мэднэ гээд онгирчихвол яадаг бол. Цэргийн ах дүүс олон бий. Хэрвээ би
жүжигчин болоогүй бол цэргийн хүн болох байсан. Цэргийн амьдралд маш дуртай.
Хүмүүс замын цагдаа нарыг харааж байхыг олонтаа харж, сонссон байх. Би харин
тэднийг их хүндэлдэг. Манай хүчний байгууллагынхан орой дээрээ Монгол Улсынхаа
сүлдийг залсан хүмүүс. Тиймээс хүндлэхгүй байхын аргагүй. Бүх л хэцүү бэрх
нөхцөлд тэд ажиллаж байна. Улсынхаа хил дээр нүдээ цавчихгүй үүргээ гүйцэтгэж
байна, хилчид. Зам дээр нүдээ цавчихгүй аюулгүй байдлыг сахиулж байна, цагдаа
нар. Мундаг шүү дээ, манай хүчний байгууллагынхан. Тэдэндээ хайртай, мэргэжлийг
нь хүндэлдэг болохоор цэргийн эд хэрэглэл цуглуулдаг.

-Тийм үү. Ямар сонирхолтой юм бэ.
Хэзээнээс эхэлж цуглуулав?

-Хүүхэд байхаасаа л цуглуулсан. Мэдээж
жаахан хүүхдэд цэргийн эд хэрэглэл тэр бүр олдохгүй байсан л даа. Тиймээс модон
буу зэргээс эхлээд тоглоомон эд хэрэглэл цуглуулж эхэлсэн. Том болох тусмаа
илүү мэргэжлийн талаас нь сонирхох болсон. Гэхдээ энэ бол зөвхөн цуглуулга шүү
дээ. Түүнээс хэрэглэдэг эд зүйл биш. Би бас буудлагын спортоор хичээллэдэг. Ер
нь буудах дуртай.

-Бас л сонирхолтой хэрэг байна.
Буудлагын спорт асар их тэвчээр, анхаарал шаарддаг гэдэг шүү дээ?

-Хүмүүс буудах дуртай гэхээр янз бүрээр
ойлгодог л доо. Бууны гохыг дарахын тулд ямар их тэвчээр, ухаан, хараа,
анхаарал шаарддагийг тэр бүр мэдэхгүй. Гэхдээ миний хамгийн дуртай спорт гэвэл
яах аргагүй буудлагын төрөл байгаа юм.

-Үнэхээр цэргийн хүн болох байжээ гэж
бодогдож байна шүү. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн \”Маш нууц” киноны зураг
авалтын үеэр цэргийн амьдралтай илүү сайн танилцсан байх даа?

-Тийм шүү. Цэргийн амьдрал үнэхээр
сайхан. Манай цэрэг эрчүүд жавхаатай, хүнтэй харьцаж байгаа, биеэ авч яваа
байдал, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байгаа нь ёстой л жинхэнэ эр хүний
шинжтэй байдаг. Хамгийн гол нь цэргийн алба хүнийг их тэвчээртэй болгодог юм
билээ. Одоо цагт зарим залуучууд зүгээр байхад л, \”Чи яагаад муухай хараад
байгаа юм” гэж хэрүүл өднө. Харин цэргүүд хэзээ ч тийм биш. Хүлээцтэй,
тэвчээртэй. Цэргийн алба хаасан хүн эр хүн болдог гэж үнэн шүү. Би ер нь
цэргийнхээ чиглэлийн сонирхлыг хэзээ ч орхихгүй гэж боддог.

-\”Маш нууц” киноны зарим зургийг
хилийн анги дээр авагдсан юм билээ?

-Сонсголонд байдаг цэргийн дамжин
өнгөрөх 013 дугаар ангид хоёр сар гаруйн хугацаатай зураг авалт явагдсан. Мөн
Хилийн 0151 дүгээр ангид бүжгийн хэсэг болдог зураг авалтаа хийсэн. Бид хагас
цэргийн зохион байгуулалттай байж зураг авалтад оролцсон. Цэргийн сэдэвт кинонд
тоглохдоо цэргийн хүн шиг байж чадахгүй бол хүн дууриаж жүжиглээд яах юм.
Тиймээс өглөө эрт гүйхээс эхлүүлээд суниах, дасгал хийх зэргээр цэргийн хэв
маягт тодорхой хэмжээгээр орсон. Жүжигчин О.Тамираа бид хоёр кино групп дотроо
жагсаалын даргын эрхтэй байлаа. Нөгөөдүүлээ базна шүү дээ. /Инээв.сур/
Нэгдүүлэхээс эхлээд ажлаа хийж чадахгүй байгаа нэгэндээ хоолыг нь өгөхгүй
дэглэх зэрэг эрхтэй. Энэ дашрамд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Цэргийн
албанд очихоор зодож нүдээд дэглэдэг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл цэргийн алба
тийм биш. Цэргийн алба хаана гэдэг эр хүний даваад гарах нэг даваа л байхгүй
юу. Амьдралын ердөө нэг даваа гэж бодох хэрэгтэй. Үүнийг давж чадахгүй бол
ёстой нөгөө \”чацга царайлаад” гэдэг шиг гэртээ сууж байх хэрэгтэй. Цахим
сүлжээнд миний 1000 цэргийн урд зогсч байгаа зураг байдаг. Тэд оюутан цэргүүд
байсан юм. Гэтэл тэр зургийг үзсэн нэг эгч над руу мессеж бичлээ шүү. Миний ард
хүүхэд нь зогсч байсан юм билээ. \”Чи миний хүүхдийн урд ингэж
хаадайж зогсдог хэн бэ, хөөрхий минь наранд удаан зогсоод тарчилсан байх даа”
гэхээр нь би, \”Хохь нь” гэж хариу өгсөн. Яасан сүртэй юм бэ. Тийм биз дээ.
Оюутан цэргүүд маш богино хугацаанд алба хааж байна. Гэтэл цаана нь олон
сараар, илүү хүнд хүчир нөхцөлд алба хааж байгаа цэргүүд байна. Тухайлбал тэр
эхийн хүү хил дээр бүтэн жил алба хаавал яах байсан юм. Наранд хил дээр гадаа
зогсоохгүй гэх байсан юм уу. Яахав эх хүн санаа нь зовсон байх л даа. Гэхдээ эр
хүний хаагаад үзэх ёстой алба гэдгийг ойлгох хэрэгтэй. Хатуу байх хэрэгтэй.
Хүүгээ хүн болгох хэрэгтэй. Хал үзэж, хашир сууна гэдэг өөрт нь л хэрэгтэй шүү
дээ.

-Та тус кинонд үзэгчдийн зэвүүцлийг
төрүүлсэн жагсаалын дарга Цоодолын дүрийг бүтээсэн байна билээ. Магадгүй тэр эх
киноны тань дүрээр ийнхүү хүлээж авсан байж болох талтай. \”Маш нууц” киног
үзсэн хүмүүс лав танд дургуй болсон байх аа?

-Мэдээж Цоодол гэдэг дүрийг бүтээхийн
тулд судалгаа хэрэгтэй байсан. Уурлахаараа, энгийн үедээ ямар байдаг гээд л
байхгүй хүнийг төсөөллөөрөө бий болгоно. Цэргийн ЖА байна гэдэг амаргүй юм
билээ. Олон ааштай аавын хүүхэд дунд сайн, муу, ажилсаг, залхуу гээд янз бүрийн
хүмүүжилтэй залуус бий. Бүгдийг нь зангидахын тулд жа-аас тодорхой хэмжээгээр
ааш зан гарах нь зүйн хэрэг.

-Жүжигчид дүрдээ нэг орчихоор гарахад
хэцүү байдаг гэдэг. Гэртээ хариад Цоодолын зангаа шууд хаяж чадсан уу?

-Би чинь гурван охинтой хүн шүү дээ.
Тэгэхээр дүрээсээ шууд гарсан. Харин гэртээ хариад цэргийн ангиа их санасан.
Сонин юм билээ. Эргээд казарм руу явмаар санагдана гэж ёстой бодож байгаагүй.
Би өөрөө цэргийн зүйлд хэтэрхий сонирхолтой болоод ч тэр үү хэсэгтээ л эргээд
очмоор байсан.

-Киноны зураг авалтын хугацаанд
цэргүүдтэй ойр дотно болж чадав уу?

-Би тэнд өмсч байсан цэргийн хувцсаа,
очихдоо авсан хромон гутлаа бүгдийг нь байлдагч дүү нартаа бэлэглэчихсэн. Сүүлд
нь би дүү нараа эргэж очсон л доо. Цэргийн амьдрал үнэхээр сайхан. Ер нь эр хүн
болсных ядаж цэргийн алба хаадаггүй юм гэхэд цэргийн холбогдолтой бүхнийг
мэддэг байх хэрэгтэй. Ингэснээр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж
байгаагийн нэг илрэл гэж би боддог.

-Цэргийн кинонд тоглоход илтгэхээс
эхлээд дэг жаягт суралцах шаардлага гарсан байх. Хэцүү байв уу ер нь хэр их
хөглөв?

-Хөглөлгүй яахав. Цэргийнхэн төгс
гүйцэтгэж байхад мань хэд ядахдаа дагаад хөл тавиад алхчиж чадахгүй байгаа юм
чинь. Яахав заалгаад хурдан сурсан л даа. Хурдан сурахгүй бол тэр олон сайхан
залуучуудын өмнө онигоо болно биз дээ.

-Тэгвэл цэргийн амьдралын үнэт
чанаруудыг юугаар тодорхойлох вэ?

-Цэргийн албанд жинхэнэ эр хүний
нөхөрлөл оршдог. \”Муу хамаатнаас сайн найз дээр” гэж үг бий. Энэ үгийг би
үнэн гэж боддог. Эр хүн нөхөрлөхөд хад чулуу бутардаг гэдэгтэй адилхан хүний
сайн анд байя гэвэл үнэ цэнэтэй, чин сэтгэлээсээ байх хэрэгтэй. Ийм нөхөрлөл
цэргийн албанд л оршдог. Тэд албаа хааж дуусаад цэргээс халагдаад ирэхэд
өөрөөрөө бахархах сэтгэл, эр хүн болсон мэдрэмж төрдөг болов уу. Амьдралд нэгэн
шат ахилаа гэсэн үг. Ялангуяа хил дээр алба хааж байгаа цэргүүд үнэхээрийн
гавьяатай эрчүүд. Монгол Улсын алтан соёмбот хилийн баганыг манаж зогсоно гэдэг
эр хүн бүрт олдоод байх аз биш. Энэ бол их хувь тавилан.

-Та Монгол Улсынхаа дархан хил дээр очиж
үзсэн үү?

-Би Халх голд очиж үзсэн л дээ. Ангийн
захирагч нь Ц.Батбаатар гээд хурандаа байсан. Их гоё ах байна билээ.
Ц.Батбаатар ахын удирдлага доор ажиллаж байгаа залуучууд ч гэсэн ёстой сайхан
эрс байна билээ. Би хараад л шууд бахархсан. Ангийн алдрын танхимтай танилцсан.
Манай улс тус хэсгээр дайрч орж ирсэн цөмрөлтүүд, хилчдийн хориглон байлдаж
байсан тэмдэгтүүдийг би тэндээс олж харсан. Монгол эр хүний хугархай учраас
өөрийн эрхгүй нулимс гарсан. Цоо буудуулсан дуулга, хилчин дайчдын буудаж
байсан буу, хилийн багана, зураг, хөрөг надад үнэхээр ихийг бодогдуулсан. Нэг
жижиг самбар дээр Монгол руу япончууд цөмөрч орж ирэхэд хэдэн хилчин байлдаж
явсан тухай тоо баримтыг бичсэн байна билээ. Би тэрийг хараад шууд л уйлчихсан.
Сонин шүү. Би яг одоо хилээ манаж байгаа залуучууддаа баяр хүргэмээр байна. Та
нар гавьяатай хүмүүс. Хэн дуртай нь хил манаж чадахгүй. Цэрэгт татагдаад янз
бүрийн анги руу хувиарлагддаг. Бүгд сайхан алба л даа. Гэхдээ хил манахаар
томилогдож байгаа та бүхэн үнэхээр онцгой хувь тавилантай юм. Хилчид минь
тиймээс залуу насаараа бахархаж яваарай. Монгол Улсын торгон хил дээр алба
хаасныгаа эх орондоо ихийг биш ч иргэн хүний хувьд эрхэм үүргээ гүйцэтгэлээ гэж
бодох хэрэгтэй. Миний бас нэгэн бахархдаг хамт олон бол хүндэт харуулын
хурандаа Л.Батболд захирагчтай 032 дугаар анги байгаа юм. Захирагч нь тэвхгэр
гоё хурандаа бий. Ангийнхан нь ямар гоё залуучууд гэж санана. Яг нэгэн жигд бие
хааны хөгжилтэй сүрлэг гэж жигтэйхэн. Энхийг сахиулагчдад би их хайртай. Мөн
Зэвсэгт хүчний Шүхрийн 084 дүгээр анги ч бас гайхалтай залуучуудтай. Надад
Гансэлэм, Батцэнгэл гээд цэргийн ах нар бий. Тэр ах нар маань намайг бол ёстой
\”сарьслана” шүү дээ.

-\”Сарьслана” гэж ямар утгатай үг
вэ?

-Баздаг гэсэн үг. /Инээв.сур/ Баздаг ах
нартай байх сайхан байхгүй юу. Намайг буруу явуулахгүй шүү дээ. Би бас дотроо
хэрвээ буруу юм хийвэл тэр хоёр намайг \”сарьслана” даа гэж бодож эмээдэг.
Танай сониноор дамжуулан мөрдөстэй ах нартаа өнгөрсөн ч гэсэн Аугаа их ялалтын
баярын мэнд хүргэе. Та нараараа бахархаж явдаг шүү.

-1000 цэргийн өмнө зогсоод зургаа
авхуулсан гэж ярьсан шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрөх юм бэ?

-Би өөрийгөө азтай л гэж бодож байлаа.
Тэр залуучуудад бас баяр хүргэмээр байна. Зуныхаа амралтаар хотод бар,
ресторанд зөөгч хийж байхаар хийморио сэргээгээд алба хаана гэдэг сайхан шүү
дээ. Гурван сарын хугацаа гэдэг бага л даа. Гэхдээ тэрийг сонирхоод явж байгаа
нь олзуурхууштай юм.

-Цэрэг дайны холбогдолтой кино хэр их
үздэг вэ?

-Дуртай. Оросын \”Есдүгээр рот” гээд
кино бий. Мөн \”Любэ” гээд сайхан хамтлаг байдаг даа. Тэднийг сонсох
дуртай. Би гэдэг хүн чинь өөрийгөө цэргийн хүний дайтай бодоод байдаг. Гэтэл
цол гуншин байхгүй, алба хааж үзээгүй нэгэн. Хайрлахгүй байхын аргагүй хүмүүс
бол цэргийнхэн. \”Мянган өдөр тэжээж, нэг өдөр ашиглана” гэдэг муухай
боловч үнэн үг. Хүн болж төрснийх алтан амиа эх орныхоо төлөө тэд өргөнө.
Бүхний түрүүнд тэд эх орныхоо төлөө тэмцэнэ. Учир нь тэд цэргийн хүмүүс.

-Тэгвэл цэргийн салбарт эрчүүдтэйгээ мөр
зэрэгцэн зүтгэж буй бүсгүйчүүдийн тухай таны бодлыг хуваалцмаар байна?

-Өө бүсгүйчүүдтэй бол би юу ярих вэ дээ.
Аугаа хүмүүс. \”Таныг Баян-Өлгий аймгийн дугаар анги, застав руу томиллоо”
гэхэд, \”Мэдлээ, гүйцэтгэе” гэхээс биш \”Уучлаарай дарга аа” гэх
тайлбар байхгүй. Цэргийн хүн тушаалаар учир шуудхан л гүйцэтгэнэ. Нөгөө
офицерийг нэгэн сайхан бүсгүй, үр хүүхэд нь л дагаад явна. Тэгэхээр тэр бүсгүй
бол гайхамшигтай. Тэр залууд хайртай, тэр албыг хүндэлдэг, өөрийгөө тэр албаны
нэг гэж бодож явдаг учраас дагаад явж байгаа хэрэг шүү дээ. Цастай, бороотой,
шуургатай, зарим нь халуун ч усгүй тийм газар руу явж байгаа. Тансаг сайхан
амьдрал, шоу цэнгэл элдэв бусын зүйл байхгүй. Мөр дээр нь алтан гадас шиг
гялалзсан сайхан цэргийн цолтой залууг дагаад л явж байгаа тэр сэтгэл зүрх ямар
гайхамшигтай вэ.

-Анхны уран бүтээл тэр чигтээ сандрал
догдлолоор дүүрэн байсан болов уу. Та анхныхаа дүрийн тухай сонирхуулахгүй юу?

-\”Дурсамж төгсгөл үгүй” гээд
Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулсан киног Эрдэнэт үйлдвэрээс хотдоо бэлэг
болгож хийж өгч байсан юм. Энэ кинонд жолоочийн дүрд тоглож байлаа. Анхных
гэдгээрээ мэдэхгүй зүйлс олон байсан. Камертай яаж харьцах вэ гэдгээс эхлээд
янз бүрийн асуудлууд зөндөө гарсан. Нэг үзэгдэл дээр цамцныхаа товчийг
тайлчихсан, товчилчихсон хоёр янз гарсан байсан. Энэ мэтээр туршлагагүйгээсээ
болоод алдаа гаргасан байна билээ. Нэг бодлын хөгжилтэй юм шиг боловч том алдаа
л даа.

-Тэгвэл таны хайртай дүр чинь гэвэл?

-\”Миний ах атаман”-ы гол дүрдээ
хайртай. Миний тоглосон анхны гол дүр байгаа юм. Тэгээд ч надаас их зүйл
шаардсан.

-Та энэ кинон дээр орлон тоглогчгүй
бараг Жэки Чан шиг тоглосон юм биш үү. Бэртэл их авсан гэж дуулсан?

-Үгүй ээ. /Инээв.сур/ Орлон тоглогчтой
үзэгдэл бага байсан болохоор хэцүү байсан. Гэлээ гээд миний ажил юм чинь яахав.
Ажлаа хийх ёстой. Орлон тоглогч уг нь байсан л даа. Дандаа миний өмнөөс бүх
юмыг хийж өгөөд би зөвхөн нүүр царайгаа гаргана гэж юу байхав. Эр хүн юм чинь
зодолдож, цохилцолгүй яахав.

-Эр хүн гээд амьдрал дээр хэр зодолдож
явав?

-Хүнтэй нэг их муудалцахгүй ээ. Хэл
амаараа ойлголцох хэрэгтэй. Мэдээж гар зөрж байсан тохиолдол байлгүй л яахав.
Аль болох гар зөрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. \”Хүн хэлээрээ, мал
хөлөөрөө” гэдэг мундаг үг байдаг шүү дээ.

-Нээрээ та хувцаслалт, гадаад имижиндээ
их анхаардаг байх аа. Гоо сайханд орж байгаа таны зураг хүртэл байдаг юм билээ?

-Шулуухан хэлэхэд би юмыг тойруулж яриад
байдаггүй. XXI зууны залуу цэвэрхэн байх хэрэгтэй. Би хөдөөний хүүхэд. Гэхдээ
их хотод амьдарч байгаа бол хотын соёлыг дагах л хэрэгтэй. \”Усыг нь уувал,
ёсыг нь дага” гэдэг дээ. Ер нь хүн цэмбийтэл цэвэрлэсэн сайхан хувцас,
гялтганасан ботинктой, үсээ янзлаад, гоё үнэртэн түрхээд явах шиг сайхан зүйл
хаана байна. Энэ бол залуу насны гоёл шүү дээ. Хэдэн жил ч ингэж гоё явах юм
билээ. Ялангуяа жүжигчин хүн олны нүдэнд ил амьдардаг. Дүү нар маань намайг
харж байгаа. Тиймээс аль болох муу муухайг харуулахгүй явахыг хичээдэг хувь
хүний бодол бий.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Хоол иднэ. /Инээв.сур/ Үнэндээ чөлөөт
цаг бараг гардаггүй.

-Хоолоо өөрөө хийх үү?

-Хоол хийхдээ муу. Манай эхнэр л хийдэг
юм. Манай эхнэрийн хийсэн хоол их амттай. Аарцтай будаанд их дуртай.

-Гэр бүлийн хүнээ манай уншигчдад
танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Хулан гэдэг. Миний арын
бүх ажлыг хань минь даана. Хүүхдүүдээ харна. Бид хоёр ханилаад 10 гаруй жил
болж байна. Жаргал зовлон, сайн сайхан, муу муухай бүх л зүйл дээр надтай хамт
байсаар ирсэн хүн. Хэзээ ч намайг орхиж явах хүн биш гэдэгт нь би бүрэн
итгэдэг. Надад гурван сайхан охин төрүүлж өгсөн. Энэ сайхан бэлэгнээс өөр юу
хүсэх билээ.

-Анх яаж эхнэртэйгээ танилцаж байв?

-Би Соёл урлагийн их сургуулийн оюутан
байхдаа ангийнх нь урлагийн үзлэгийг бэлдүүлж байсан юм. Тэгээд л аваад
суучихгүй юу. /Инээв.сур/

-Гурван охины эцэг байна гэдэг мэдээж
сайхан байхдаа?

-Сайхан. Би охидууддаа ёстой амь шүү
дээ. Манай том хоёр нь ихэр. Одоо есөн настай. Бага нь дөрвөн настай л даа.

-Ингэхэд та багадаа ямар хүүхэд байв.
Хүүхэд насныхаа хамгийн гэгээн дурсамжаас ярьж өгөөч?

-Би зургадугаар ангид байхдаа \”Уран
жиргээ” тэмцээнд оролцож алтан медаль авч байсан нь миний мартагдашгүй сайхан
дурсамжийн нэг байгаа юм. Тэгэхэд анх удаа хот орж, анх удаа цахилгаан шатанд
сууж үзсэн. Хөдөөнөөс орж ирээд тэр олон хүүхэдтэй өрсөлдөж, улсын чанартай
тэмцээнд түрүүлж алтан медаль авна гэдэг миний хувьд тийм амархан зүйл
байгаагүй. Тиймээс ч эргээд дурсахад хүртэл амттай байдаг юм. Манай гэр
бүлийнхэн бөөн сүр болон тосч авахын зэрэгцээ нутгийнхан үхэр бил үү, хонь мал
тэр үед шагнаж өгч билээ.

-Залуу хүн зорилгогүй бол эх орны
ирээдүй үгүйтэй адил гэдэг. Тиймээс хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?

-Хувьсгалынх гэхээсээ илүү хувийн ажил
ихтэй байгаа. Ер нь ажил ихтэй болохоор өглөө гараад, орой харина. Үр
хүүхэдтэйгээ уулзахгүй унтаж байхыг нь хараад нэг мэдэхэд долоо хоног
өнгөрчихсөн байх нь бий. Залуу хүн ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэдий хэр хөлс
дусална төдий чинээ амжилтад хүрнэ. Маргааш хийх ажлыг өнөөдөр хийгээд яахав.
Өнөөдөр амаръя гэвэл өөртөө л гомдох хэрэгтэй.

Тайван сайхан амьдралыг хүсэхгүй хэн
байх билээ. Гэртээ буудлагын талбайтай болно гэж боддог. Цуглуулгаа илүү ихээр
баяжуулахыг хүсдэг. Энэ чинь тэр генералын сэлэм шүү дээ гээд тайлбарлаж
зогсвол мөн гоё оо.

-Бидэнтэй цаг зав гарган илэн далангүй
чин сэтгэлээсээ ярилцсан танд хилчдийнхээ өмнөөс баярлалаа. Уран бүтээлийн
өндөр амжилтыг хүсье.

-Монгол Улсын алтан соёмбот хилийн
баганыг, өвөг дээдсийн минь цусаараа, ясаараа хамгаалсан тэр газар шороог манаж
зогсоно гэдэг хэрийн аавын хүүд олдох хувь тавилан биш. Аав нь хилийн дугаар
ангид алба хаасан гээд сүүлд нь ярих шиг сайхан юм байхгүй. Энэ бол залуу насны
хамгийн гоё үе. Эх орондоо иргэн хүний хувьд хувь нэмрээ орууллаа гэсэн үг.
Тийм учраас өөрсдөөрөө, анд нөхдөөрөө, ангийнхаа захирагчаар, ахлагч,
офицеруудаар, ангийнхаа түүхээр бахархах хэрэгтэй. Мөрдэс зүүчихээд, тэргүүндээ
соёмбо залж явна гэдэг гайхалтай зүйл. Тиймээс нийт цэргийн алба хаагчиддаа
болон тэдний гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхныг жүжигчин Алтаншагай миний
зүгээс хүсэн ерөөж байна. Бид чанартай бүтээл олныг гаргаж та бүхнийхээ мэлмийг
баясгах болно гэдгээ амлая. Монгол Улсын төлөө зүтгэе.

эх сурвалж: bpo.mn

ShareTweet

Related Posts

Инфляцийг бут ниргэгч
Нийтлэл

Инфляцийг бут ниргэгч

2026-08-13 20:52
Наймдугаар сарын 4-нөөс эхлэн машинуудыг тэгш, сондгойгоор хязгаарлан нэг удаад 50,000 төгрөгт шатахуун борлуулна
Нийгэм

Бямба, Ням гарагт улс даяарх бүх ШТС-аа цэнэглэснээр ирэх долоо хоногт шатахууныг оочергүй борлуулахаар зорьж байна

2026-08-13 17:37
Чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх 1,300 орчим тарилгыг улсын хилээр оруулж ирэхийг завджээ
Нийгэм

Чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх 1,300 орчим тарилгыг улсын хилээр оруулж ирэхийг завджээ

2026-08-13 15:14
}

Шинэ мэдээ

Инфляцийг бут ниргэгч

Инфляцийг бут ниргэгч

by undesten
2026-08-13 20:52
0

Наймдугаар сарын 4-нөөс эхлэн машинуудыг тэгш, сондгойгоор хязгаарлан нэг удаад 50,000 төгрөгт шатахуун борлуулна

Бямба, Ням гарагт улс даяарх бүх ШТС-аа цэнэглэснээр ирэх долоо хоногт шатахууныг оочергүй борлуулахаар зорьж байна

by undesten
2026-08-13 17:37
0

Чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх 1,300 орчим тарилгыг улсын хилээр оруулж ирэхийг завджээ

Чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураадаг гэх 1,300 орчим тарилгыг улсын хилээр оруулж ирэхийг завджээ

by undesten
2026-08-13 15:14
0

C919 агаарын хөлөг Бээжин-Улаанбаатар чиглэлд олон улсын тогтмол нислэгээ эхлүүллээ

C919 агаарын хөлөг Бээжин-Улаанбаатар чиглэлд олон улсын тогтмол нислэгээ эхлүүллээ

by undesten
2026-08-13 13:02
0

Билл Гейтсийн 2045 он хүртэлх төлөвлөгөөнд Монгол Улс багтсан уу?

Билл Гейтсийн 2045 он хүртэлх төлөвлөгөөнд Монгол Улс багтсан уу?

by undesten
2026-08-13 12:10
0

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

by undesten
2026-08-13 10:50
0

ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

by undesten
2026-08-13 10:24
0

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл даваа гарагаас эхэлнэ

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл даваа гарагаас эхэлнэ

by undesten
2026-08-12 21:08
0

С.Амарсайхан: Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна

С.Амарсайхан: Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна

by undesten
2026-08-12 19:54
0

С.Наранцогт: Төв банк нэг ч төгрөг хэвлэж, зах зээлд нийлүүлээгүй

С.Наранцогт: Төв банк нэг ч төгрөг хэвлэж, зах зээлд нийлүүлээгүй

by undesten
2026-08-12 19:35
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай